Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Тэмбүүгийн үед мэдрэлийн систем гэмтэх тухай сүүлийн үеийн төсөөлөл, ойлголт
( Судалгааны өгүүлэл )

Ш. Доржжадамбаа, Д. Балдандорж, Е. П. Загоровский.

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Существующая общепризнанная.классификация нейросифилиса, выделяющая ранний (менингиально-еосудистые формы) и поздний нейросифилис (спинная сухотка, прогре- сивн ый паралич и т. д.) несовершенна.

По мнению авторов, „переходными“ формами между ранним и поздним нейросифи- лисом являются вегетативные формы нейросифилиса.

Клинически вегетативная форма нзйролюэса, по наблюдениям авторов (75 больных) чаще всего проявляется через 5-15 лет после первичного инфицирования. При объек- тивном исследовании таких больных всегда обнаруживается:

  1. Четкий нейропатологический синдром, характерный только для висцерорефлек- торных поражений нервной системы.
  2. Зрачковые нарушения (диформация зрачков, анизокария, симптом Аргайль-Ро- бертсон).
  3. Положительные серологические реакции в ликворе на сифилис. Доказательст- вами вышеизложенного мнения авторов можно счрхтать:
  1. Проявления этих форм нейросифилиса в период между обычным проявлением раннего и позднего нейросифилиса.
  2. Полная аналогия патогистологических изменений в нервной системе при поздних формах нейролюэса (Б. М. Могильницкий, 1927) и в нервной системе у собак при хроническом раздражении селезенки и печени (Е. П. Загоровский, 1969).
  3. Наличие у больных с вегетативными формами нейросифилиса отдельных симп- томов, характерных для позднего нейролюэса и сохранение многих симптомов, харак- терных для вегетативных форм нейросифилиса при позднем нейролюэсе.
  4. Хороший терапевтический эффект при лечении вегетативных форм нейросифи-лиса при проведении патогенетической терапии с учетом висцеро-рефлекторного гене за патологии.

По мнению авторов, в основе патогенеза раннего нейросифилиса лежит хроничес- кое сифилитическое воспаление. В основе патогенеза вегетативных форм нейролюэса и позднего нейросифилиса, повидимому, лежит нейрогенно-дистрофический, дегенера- тивный процесс висцеро-рефлекторного генеза (при наличии очагов хронической па- тологической импульсации в селезенке и печени после перенесенного сифилиса).

Урьд мэдрэлийн тэмбүүг зевхөн цайвар спирохетээр үүссэн мэдрэлийн системийн архаг үрэвсэл гэж үзэж байсан ба үүнд юуны урьд тархи, нугасны бүрхүүл хальс ба түүний судас (өөрөөр хэлбэл эрт илрэх, мезодермийн тэмбүү) буюу эсвэл төв мэдрэлийн системийн цагаан ба бор бодис (өөрөөр хэлбэл хожуу илрэх, эктодермийн мэдрэлийн тэмбүү) гэмтдэг гэсэн ойлголтыг баримталж байв.

1834 онд анх удаа Лаллеман мэдрэлийн системийн эрт илрэх тэмбүү болох судас-мэнэнгийн хэлбэрийг, Дюшен нар хожуу илрэх хэлбэрийг тус тус судалсан. Улмаар мэдрэлийн системийн тэмбүүгийн клиник ба эмгэг морфологийг олон арван эрдэмтэд ажиглан судалсаар ирлээ (В. Гризингер, 1860; М. С. Маргулис, 1949, И. Б. Хейбнер, 1874).

Тэр үеэс эхлэн мэдрэлийн тэмбүүгийн зарим хэлбэрийн патогенез, онош зүй болон эмчилгээний талаар одоо хүртэл бүрэн гүйцэд боловсрогдоогүй асуудал байсаар байна. Ер нь мэцрэлийн системийн эрт илрэх тэмбүү нь гол төлөв анх тэмбүүгээр өвчилснөөс хойш 1-5 жил, мэдрэлийн системийн хожуу илрэх тэмбүү нь 15-25 жилийн дараагаар тус тус илэрч ирдэг.

Энэ байдлаас үзэхэд анх тэмбүүгээр өвчилснөөс хойш хэсэг хугацааны дотор (тухайлбал 5-15 жил) мэдрэлийн тэмбүү илрэхгүй байгаа мэт хуурмаг төсөө, санаа гарч болох юм. Гэтэл энэ хугацаанд тэмбүүгээр өвчилсөн хүмүүс толгой өвдөх, эргэх, зүрх дэлсэх, цочромтгой болох зэрэг олон тооны зовуурь тоочдог билээ.Эдгээр өвчтөнүүдэд зөвхөн Аргайль-Робертсоны шинж тэмдгээс өөр юу ч олддоггүй тохиолдол бишгүй байдаг.

М.С. Маргулис (1949) мэдрэлийн тэмбүүг судлахдаа дээрх „цагаан толбо“-ыг арилгах зорилгоор мэдрэлийн системийн эрт ба хожуу илрэх тэмбүү хоёрын хооронд ямар нэг шилжилтнйн, завсрын хэлбэр байна гэсэн санааг гаргаж байсан.

Тэгэхдээ М.С. Маргулис нь энэ шилжих хэлбэрийг оношлох арга сорилыг боловсруулаагүй, харин шилжилтийн энэ хэлбэр нь эрт ба хожуу илрэх мэдрэлийн тэмбүүгийн янз бүрийн шинж тэмдгийн хосолсон нийлбэрээс бүрдэж болох тухай санааг бий болгосон юм. Ерөөсөө эрт ба хожуу илрэх мэдрэлийн тэмбүү бол үүсэх патогенезээрээ адилгүй өвчин гэдэг нь ойлгомжтой.

Эрт илрэх мэдрэлийн тэмбүү нь үрэвслийн байдлаар (лимфоцитийн инфильтраци, артерийн судас нилэнхүйдээ үрэвсэх, гумын үрэвсэл г.м.), хожуу илрэх мэдрэлийн тэмбүү нь үрэвслийн процессыг бодвол голчлон дегенератив, дистрофийн процессоор тус тус илэрнэ.

Мэдрэлийн тэмбүүгийн янз бүрийн хэлбэрийн патогенез, оношлолтын асуудал нь вегетатив мэдрэлийн системийн байдлыг зөв дүгнэн бодолцож шийдвэрлэхтэй холбоотой юм.

Тэмбүүгийн үед вегетатив мэдрэлийн систем өөрчлөгдөхийг П.П. Мансуров анх ажиглажээ. 1927 онд Б. Н. Могильницкий мэдрэлийн системийн хожуу илрэх тэмбүүгээр нас барсан хүмүүст патоморфологийн шинжилгээ хийхэд цочролын шинж тэмдэг бүхий эмгэг өөрчлөлт (хроматолиз, сэртэнгийн зузаарал) байсан ба вегетатив. зангилгааны зах хязгаарын мэдрэлийн эд, эс, нугасны хажуу эврийн эс, гипоталамийн бөөм зэрэгт дегенератив өөрчлөлт (пикноз хэлбэрийн бөөм, деформаци, некробиоз, нейронофаг) гарсныг тус тус илрүүлсэн. Мөн тархи нугасны цагаан бодист спонгиоз бий болсныг ажиглан судалжээ.

Ф.Я. Малыкин 1949 онд клиник судалгаагаар мэдрэлийн тэмбүүтэй өвчтөнүүдэд вегетатив мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт, гэмтлийг илрүүлж байсан ба чухам эдгээр өөрчлөлтийн гарал үүслийг тодруулаагүй. Давших саа өвчний үед гарах тархины бүтцийн өөрчлөлтийн клиникийн тодорхой шинжүүд, дотоод шүүрлийн булчирхай, зарим дотор эрхтэн, ялангуяа элэгний бодит тогтоогдсон эмгэг байдлуудын хослон байх нь тохиолдлын төдий биш, бидний үзэж байгаагаар тодорхой зүй тогтоолтой юм (В.Н. Русских, В.М. Банщиков, Ш. Доржжадамба, В.В. Русских).

Мэдрэлийн тэмбүүтэй өвчтөний вегетатив мэдрэлийн систем болон эмгэг өөрчлөлтийн байрлалтыг тодотгох зорилгоор бид түүнийг судлах сүүлийн үеийн аргыг ашиглан хэрэглэсэн.

Эмчилгээ гүйцэд хийлгээгүй болоод анх тэмбүүгээр өвчилснөөс хойш 5-15 жил, түүнээс дээш болсон 75 өвчтөнг судлан ажиглахад бүх өвчтөнд тэмбүүгийн гаралтай элэг дэлүүний , хам шинж (Г.В. Архангельский, 1927) илэрсэн ба висцерорефлексийн гаралтай мэдрэлийн системийн өөрчлөлт гэмтэлд л зөвхөн илрэх хам шинж бол бүх өвчтөнд байсан (Е.П. Загоровский 1963). Энэ хам шинж дорхи аргаар илэрнэ. Үүнд: Наран сүлжээний хагас саран зангилгаа дээр дарахад хөндүүрлэнэ. Хэрэв эмгэг голомтод цочрол нь хэвлийн хөндийн баруун хэсэгт байвал баруун хагас саран зангилгаа. зүүн талд байвал зүүн хагас саран зангилгаа хөндүүрлэнэ. Хагас саран зангилгааны цочирсон талд арьсны мэдрэхүй Д810 хүртэл сулрах ба нурууны хажуугаархи цэг Д69 хүртэл дарахад тус тус хөндүүрлэнэ. Мөн дээд гурвалсан дагзныцэг дээр дарахад хөндүүрлэх, толгойн үслэг болон духны арьсны хэсгийн мэдрэхүй суларна. Нүдний эвэрлэг бүрхүүлийн рефлекс сулрах ба үгүй болох, нүдний уганд пигмент хуримтлагдах, тэгэхдээ гол төлөв харааны мэдрэлийн дискийг тойроод хагас сар хэлбэрээр гардаг. Зитто, Маркелов, Лапинскийн цэгүүд дээр дарахад хөндүүрлэнэ. Дээр дурдсан хам шинжүүд нь бүгд вегетатив мэдрэлийн зангилгаа цочирсон талд илэрдгийг санах хэрэгтэй. Тэмбүүгийн дараах үед мэдрэлийн системийн вегетатив тогтолцоонд зонхилон үүссэн дээрх эмгэг өөрчлөлтийг бид вегетатив хэлбэрийн тэмбүү гэж тодорхойллоо. Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэртэй 75 өвчтөнөөс эрэгтэй 39,эрэгтэй 36 байв.

2-р хүснэгтээс үзэхэд гол тохиолдох хам шинжүүдээс вегетатив

                 1-р хүснэгт

Өвчтөний насны ялгавар

Насны ялгавар

Өвчтөний тоо

20 нас хүртэл

2

21—40 нас

31

41—60 нас

40

60 наснаас дээш

2

 
 

1-р хүснэгтээс үзэхэд 21-60 хүртэлх насны хүмүүс зонхилон өвчилж байна.

                                                                                     2-р хүснэгт

Клиникт илэрсэн шинж тэмдгүүд

 

Шинж тэмдэг

Өвчтөний

тоо

1

Вегетатив зангилгаа цочирсноос болж үүссэн толгой өвдөлттэй (вегеталгня головы)

36

2

Вегетатив зангилгаа цочирсноос үүссэн диэнцефалозын шинж тэмдэгтэй (ганглио-диэнцефалоз)

24

 

 

Үүнээс: а) вегетатив судасны хямралтай

18

 

          б) арьсны мэдрэл тэжээлийн доройтолтой

2

 

в) Кушингийн

1

 

г) астено-ипохондрийн

2

 

д) диэнцефалийн уналттай

1

3

Вегетатив зангилгаа цочирсноос үүссэн стриарын шинжтэй

(ганглио-стриарын синдром)

 

 

4

 

Үүнээс: а) нүүрний булчингийн хэт хөдлөлтэй (параспазм)

2

 

б) тал биеийн хэт хөдлөлтэй (гемибаллизм)

в) толгойн өвөрмөц экстрапирамидын хэт хөдлөлтэй

1

 

(экстрапирамидный гиперкинез головы)

1

4

Вегетатив зангилгаа цочирсноос үүссэн тархины цусны эргэлтийн хангамжийн гажуудалтай

 

 

9

5

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэр нь хожүу илрэх мэдрэлийи тэмбүүгийн булчингийн тэжээл доройтох анхны шинжтэй

1

 

6

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэр нь нугас хатингарлах өвчний анхны шинжтэй

1

 

 
 

зангилгаа цочирсноос үүссэн толгойн өвдөлт (48%), ганглиодиэнцефалоз (32%), вегетатив зангилгаа цочирсноос үүссэн тархины судасны цусан хангамжийн гажуудал (12%) тус тус зонхилж байна.

Тэмбүү халдварласнаас хойш. мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэр илрэх хүртэлх хугацаагаар ангилбал: 5 жил хүртэл 13 өвчтөн (17,1%), 6-10 жил 18 өвчтөн (24%), 11 - 15 жил 29 өвчтөн (38,6%), 15-аас дээш 15 өвчтөн (20%) байв.

Үүнээс үзэхэд тэмбүү халдварласнаас хойш мэдрэлийн тэмбүүгийн вегетатив эмгэг өөрчлөлт илрэх хүртэлх хугацаа нь 5-15 жил болж байв. Ийнхүү эрт ба хожуу илрэх мэдрэлийн тэмбүүгийн хооронд мэдрэлийн тэмбүү нь вегетатив хэлбэрээр илрэн гарч болох бидний төсөөлөл, ойлголтыг батлах нэг баримт болж өглөө.

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэр эмгэг өвчлөл, үүсэх патогенезээрээ висцеро-рефлексийн гаралтай ба хэвлийн хөндийд үүссэн эмгэг голомтод цочролын суурь дээр, өөрөөр хэлбэл, тэмбүүгийн гаралтай элэг-дэлүүний хам шинжээр үүсэж байгааг харуулж байна.

Хэвлийн хөндийд үүссэн эмгэг голомтод цочрол нь яваандаа мэдрэлийн системд нөлөөлж эмгэг өөрчлөлт (эд, эсийн зохион бай- гуулалт ба үйл ажиллагаа, морфологт эмгэг өөрчлөлт бий болгох)

үүсгэж болохыг клиник болон туршлагаар Е= П. Загоровский (1963) баталсан юм.

Мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэр нь анх тэмбүүгээр өвчилснөөс хойш тодорхой хугацаанд (тухайлбал 5-15 жилд) илрэх тул эрт ба хожуу илрэх мэдрэдийн тэмбүүгийн хоорондох завсрын буюу өөрөөр хэлбэл шилжилтийн хэлбэр гэж ойлгож болно. Ийнхүү бид яагаад хожуу илрэх мэдрэлийн тэмбүүгийн хэлбэрийн үед мэдрэлийн системийн өөрчлөлт, гэмтэл нь голчлон үрэвслийн биш, харин дегенератив байдлаар илэрдгийг хялбархан ойлгож болох юм. Энэ эмгэг өөрчлөлт нь уг чанартаа вегетатив тогтолцооны эмгэг өөрчлөлт дээр суурилан үүссэн төв мэдрэлийн системийн мэдрэлийн тэ- жээл доройтлын процесс юм.

Вегетатив болон төв мэдрэлийн системд хожуу илэрсэн мэдрэлийн тэмбүүгийн үед Б.М. Могильницкийн (1927) олсон патоморфологийн өөрчлөлтүүд нь 1969 онд Е. П. Загоровский нохойд туршла- таар элэг дэлүүг нь цочроон сэдрээж мэдрэлийн висцро-рефлексийн эмгэг өөрчлөлт үүсгэхэд гаргасан эмгэг өөрчлөлт, гэмтэлтэй адил бай- гаа нь мэдрэлийн тэмбүүгийн вегетатив ба хожуу илрэх тэмбүүгийн үед тохиолдох висцерорефлексийн эмгэг зүйг улам тодотгож байгаа юм. Сонирхолтой нэг зүйл гэвэл, мэдрэлийн тэмбүүгийн вегетатив хэлбэрийн үед илэрдэг шинж тэмдэг нь хожуу илрэх мэдрэлийн тэмбүүгийн үед үлддэг (Гицигийн хүрээ, саран зангилгаанд хүндрүүлэх г. м.) байна. Учир нь урьд өвөрмөц эмчилгээ хийхэд арилдаггүй байсан шинж тэмдэг нь одоо ийм өвчтөнийг дээр дурдсан патогене- зийн дагуу эмчлэхэд (Аргайль-Робертсоны болон вегетатив мэдрэлийн өөрчлөлтийн шинж) эмчилгээ авч сайжирдаг болж байна.

Ер нь хожуу илэрдэг мэдрэлийн тэмбүүгийн (давших саа) үед ч зарим „органик“ шинж тэмдгүүд эмчилгээний явцад арилдаг байна0 (Ш. Доржжадамба, 1964).

Эдгээр судалгаа, ажиглалт нь мэдрэлийн тэмбүүг үүсгэх патогенезийн талаар шинэ төсөөлөлт, ойлголтыг батлан өгч байна. Ийм учраас мэдрэлийн тэмбүүгийн патогенезийг тодруулан нотлох ба янз бүрийн хэлбэрийн мэдрэлийн тэмбүүгийн патогенезийг бодолцон эдгээрээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний практик ажиллагаа оношлогоонд шинэ арга барил боловсруулах боломжийг өгч байна.

Ном зүй

1. Малыкин Ф. Я. Клиника поражений вегетативной нервной системы при раннем сифилисе. Вестник венерологии и дерматологии. 1949, 5, стр 22-28. -2. Ма нсуров Н. П. Усиленные местные поты при сифилисе. Москва, -З.МарулисМ. С Ранний нейрорифилис. Патологическая анатомия, патогенез. М., Медгиз, 1949. -4, Мо- гильницкидй Б. Н. Сифилис вегётативной нервной системы и эндокринного аппа- рата. В кн: Сифилис нервной системы. М-Л., 1927, стр 225-238. —5. Загоровс- кий Е. П. Невропатологические синдромы висцеро-рефлекторного происхождения. Докт. диссертация. 1969, Киев. —7. Загоровский Ё. П. К вопросу о висцеро- рефлекторных поражениях нервной системы после перенесенных инфекционных забо- леваний. В сб. „Актуальные вопросы невропатологии и психиатрии-, Киев, 1964, стр. 150—152. —8. Р усских В. Н., Банщиков-В. М., Доржжадамба Ш., Сифилис мозга и сифилитические психозы. Москва — Уланбатор, 1967. —9. Доржжадамба Ш. Сравнительная клинико-лабораторная характеристика прогрессивного паралича в Мон- гольской Народной Республике. Канд. диссертация. 1964, Москва.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 983
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК