Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Экземтэй хүүхдийг гистаглобинаар эмчилсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Ц. Нямдорж

Анагаах ухааны дээд сургуулийн Арьс өнгөний өвчин судлалын тэнхим

 
Абстракт

В последнее время в практике лечения кожных болезней аллергического проис- хождения широко начали применяпгь гистаглобин. В данной статье автор делится опы- том лечения гистаглобином в на.ших условиях. Исследовано 45 детей с эзкемой, у ко- торых наблюдались от 2-х до 6-ти рецидивов.

Из 45 детей с истинной экземой, которым был применен гистаглобин, у 39 наб- людалось клиническое выздоровление у 5—значительные улучшения.

Автор приходит к выводу, что гистаглобин является одним из средств, пригод- ных для лечения вс.ех форм детской экземы, и не вызывает каких—либо осложнений. Методика его приготовления нетрудна. Гистаглобин может быть приготовлен в ус- ловиях больничной аптеки и широко применяться в случаях детской экземы.

Экзем өвчний жамд харшлын механизм үндсэн байрыг эзэлж байгаатай холбогдуулан бие махбодын дотор чөлөөт гистамины түвшин ихсэх явдал нь урвалт чанар бий болж өсөхийн язгуур оньсны нэг болдог байна.

Ямар нэгэн харшлын өвчтэй хүний цусны ийлдсэнд гистамин уурагтай нэгдэж байх тул эрүүл хүний цусны ийлдсээс эрс ялгаатай байдаг.

Эрүүл хүний цусны ийлдсэнд гистамин уурагтай биологийн идэвхт холбоогоор нэгдэж байдаг энэ чанарыг гистамины бэхжил (гистаминопекси), энэ биологийн идэвхт холбооны тооны илрэлийн хувийг нь гистамины бэхэжлийн заалт (гистаминопексический индекс) гэж францын эрдэмтэн Парро нэрлэжээ.

Эрүүл хүний цусны ийлдсэнд гистамин бэхэжлийн заалт нь 30 -40%-тац тэнцэж байдаг. Хэрэв гистамины бэхэжлийн заалт нь 20% хүртэл багасаж ирэх үед хүний бие махбод аль хэдийн харшлын ямар нэгэн өвчний эмгэг явцад шилжин эмнэл зүйн шинж тэмдгүүд нь илэрч эхэлдэг бөгөөд, бүр тэг хүртэл буурч арилсан үед организм нь бүхэлдээ маш их эмзэгнэлтэй болж, уул харшлын өвчин хүндэрч тавилан муутай болж ирдэг болох тухай Ю. Н. Туркивич Л. А. Штейнлухт, Е. Н. Николаева, В. И. Самцова нарын зэрэг судлагчид нийтэлсэн байна. ,

Харшлын биш өвчний үед гистамин бэхэжлийн заалт хэвийн байдалд байдгийг олон эрдэмтэд тодорхойлжээ. Харшлын өвчнийг эмчилж өвчний эмнэл зүйн шинж арилах үед гистамины бэхжлийн заалт алгуурхан өсөж, сүүлдээ нормдоо хүрсэн цагт уул өвчин дахилтгүй эдгэрдэг байна.

Францын эрдэмтэд өвөрмөц биш харшлын хүчин зүйлүүдийг нээж олсноор харшлын өвчнүүдийг жамын дагуу эмчлэх шинэ замыг нээж өгсөн бөгөөд Парро, Сандор нар анх гистаглобин гэдэг бэлдмэлийг .харшлын өвчний эсрэг практикт хэрэглэж гялалзсан амжилт олжээ.

Гистаглобиныг харшлын гаралтай арьсны янз бүрийн өвчнүүдэд Ю. П. Бородин, А. Г. Егорова-Межевалова (1963), А. А. Стаченко,

С. И. Толиянц (1966), В. П. Сергеев, Т. А. Бутарева (1968), Г. Г. Кондратьев, В. П. Сергеев (1968), А. Гетлик, И. Грушкович (1969),

Н.  В. Тихомирова (1970) нарын эрдэмтэд хэрэглэн нилээд сайн үр дүнтэй бэлдмэл болох талаар ном хэвлэлд өргөн нийтэлж байна.

Гистаглобин гэдэг бол гаммаглобулин ба гистамины нарийн тодорхой порпорцоос (гаммаглобулин 12 мг, дихлоргидрат гистамин 0,00025—0,00015 мг) тогтсон өвөрмөц нэгдэл юм. Гистамины үйлчилгээний гол оньс нь: нэгдмэл эсрэг төрөгчийн чанартайгаар гистамины сөрөг өвөрмөц антителийг үлэмж хэмжээгээр ялгаруулж гаргаснаар бие макбодын дархлааг идэвхжүүлдэг байна. Гистаглобин нь гистамины бэхэжлийн идэвхийг нэмэгдүүлэхэд түргэн үйлчилдэг ба хожуу  дархлаа төрөхөд түлхэц өгдөг сайн талтай байна.

Гистаглобиныг бид ЭАХНС улсын институтийн шалгах лабораторид их эмч С. Цэвэлмаатай хамтран дорхи аргаар бэлдсэн юм. Цэвэр колбонд 10%-ийн 6 мл гаммаглобулины уусмалыг хийж дээрээс нь 0,001%-ийн 0,75 мл дихлоргидрат гистамины уусмал нэмж, 0,85%- ийн физиологийи цэвэр уусмалтай найруулан болгоомжтой зайлан хутгасны дараа бэлэн болсон энэ эмээ 2 мл-ээр цэвэр ампулд буюу 10 мл-ээр цэвэр шилэн лонхонд савлаад битүүлж сайн таглаж бэхлээд, дээж авч ариухан ба хоргүй чанарыг шалгаад хэрэгцээнд бэлэн болсон бэлдмэлээ —4°-д 1 сараас илүүгүй хугацаагаар хадгалан хэрэглэж ирлээ.

Энэ бэлдмэлээ далны орчмын арьсанд маш алгуурхан шахаж 0,2—0,4—0,8—1 мл хүртэл хүндрэлээс болгоомжлон дасгаж ахиулах тунгаар долоо хоногт 2 удаа 6—8 дахин хийж курст бүгд 5,6—6,6 мл хэрэглэнэ.

Бидний эмчилгээнд авсан экземтэй хүүхдийи ихэнх нь хоёрдогч халдварын хүндрэл, түүхийтэй буюу стрептококк, стафилококкийн халдварын дэвсгэртэй үүссэн экземтэй байсан учир хоёрдогч халдвараас үүсэж байгаа эмзэгнэлийг урьдчилан таслах зорилгоор гистаглобин тарихын өмнө пенициллин 4—5 хоног хийж хэсэг газрын шинж тэмдгийн эмчилгээг хавсруулж явууллаа.

Бидний эмчилгээнд авсан экземтэй хүүхдүүд нь 2—6 удаа дахисан, өөр бусад эмчилгээнд засал авдаггүй байв.

Өвчтөнийг гистаглобинаар эмчилсний үр дүн

Экземийн хэлбэр

Өвчний

тоо

Хүү

1 Охин

Эмнэл

зүйн

эдгэрэлт

Сайжирсан

өвчтөний

тоо

Эдгэрээгүй

Дахьсан

Жинхэнэ экзем

19

8

11

19

--

--

--

Нянгийн экзем

21

10

11

18

3

--

1

Хажирст экзем

     4

3

1

2

1

1

1

Маажуурт экзем

. 1

1

=

1

Бүгд

45

22

23

39

5

1

2

 
 

1 -р хүснэгтээс үзэхэд экзем өвчтэй 45 хүүхдүүдээс 39 нь эмнэл зүйн хувьд эдгэрч, 5 хүүхэд эрс сайжирч, 1 хүүхэд ямарч засал авсангүй. Хамгийн үр дүнтэй эмчлэгдсэн нь жинхэнэ экземтэй хүүхэд, нянгийн экземтэй өвчтөнүүд байлаа. Хажирст экземтэй 4 хүүхдийн 1 нь сайжирч, 1 нь эдгэрсэнгүйгээс үзэхэд энэ хэлбэрийн экземтэй өвчтөнд бусдаас харьцангуйгаар бага дүн өглөө. Сайжирсан 5 өвчтөн, эдгэрээгүй 1 өвчтөний биеийн байдал сул, түгээмэл тууралттай, олон удаа дахисан, биж, дунд чихний цочмог үрэвсэл хавсарч байсан юм.

Дүгнэлт
  1. Гистаглобин бол хүүхдийн бүх төрлийн экземд хэрэглэж болох үр дүн, зохимж сайтай бэлдмэл бөгөөд харин шууд нөлөө бүхий өвчнүүд хамсаж байгаа үед экземд үр дүн өгөх талаар дутмаг байна.
  2. Больницын эмийн санд найруулан бэлтгэхэд хялбар эм болохыг дашрамд тэмдэглүүштэй байна.
Ном зүй

1.Ю. П. Бородин и А. Г. Егорова-Межевалова. Сов. мед. 1963. 5с.
74. —2. А. Гетлик, И. Грушкович. В. кн: Аллергия в патологии детства. 1969, с. 151. —3. Л. М. Ишимова, Ю. П. Бородин. Сов. мед. 1962, 7, 27. —4. Г. Г. Кондратьев, В. П. Сергеев. Вестннк дер, венер, 1968 8, 65. —5. Е. С. П е в з- нер. Гистаглобин в терапии некоторых дерматозов. Машины бичмэл 6 хууцас Минск,
1967 —6. В. П. Сергеев, Т. А. Бутарева. Научные записки, труды института. Том 77, Пермь, 1968, с. 92. —7. Н. В. Тихомирова. Вестник дер. и венер. 1970, 8, 24. —8. Л. А. Штейнлухт, Е. Н. Николаева. В. кн: Труды второго всероссийского съезда дермато-венерологов, 1968, с. 145.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч-доц. Ч. Долгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 413
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК