Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Хүүхдийн гэдэсний цочмог өвчний эпидемиологиин зарим асуудал
( Илтгэлийн хураангуй )
 
Абстракт

Эрүүлийг хамгаалах Яамны тайлан мэдээнээс үзэхэд манай улсад дизентерийн ерөнхий өвчлөл буурахын зэрэгцээ хүүхдийн өвчлөлийн хувийн жин ихсэж байна.

Нялх хүүхдэд дизентерийн оношийн дор өөр этиологийн гэдэсний цочмог өвчнүүд тохиолддог. Нялх хүүхдийн дунд дизентерийн өвчлөлт өндөр байгааг үүгээр тайлбарлаж болох юм.

Яслийн насны хүүхдийн дунд гэдэсний цочмог өвчний шалтгааны 29,1%-ийг бид орчин үеийн нян судлалын аргуудыг хэрэглэж тодорхойл- лоо.Нялх хүүхдийн гэдэсний цочмог өвчний дунд дизентери (12,7%), гэдэсний коли  халдвар (11,7%) олонтаа тохиолддог байна. Стафило- коккийн энтерит ба энтероколит 4,2% -д, харин салмонеллезууд судал- гаа явуулсан хугацаанд маш ховор илэрсэн (0,4%), протей 1,7—5,9%-д өвчний хурц үед тохиолдож байлаа.

Нялх хүүхдийн гэдэсний цочмог халдварт өвчний этиологийг бүрэн илрүүлж чадаагүй тохиолдол клиникийн янз бүрийн оноштой өвчтөний дунд адилгүй байлаа.

Этиологи нь тогтоогдоогүй гэдэсний өвчний дотор хамгийн цөөн нь хордлогот хэлбэрийн биж өвчтөнд (10,1%) байсан бөгөөд этиологи тогтоогдоогүй гэдэсний өвчний дийлэнхэд нь парэнтерал биж, мөн энтероколит (харьцаа нь 87,7 ба 91,2%) байв. Энгийн биж, дизентери гэсэн оноштой өвчтөний тал орчим хувьд этиологийг тодорхойлж ча- даагүй. Тийм учраас гэдэсний цочмог өвчний үед эмгэг үүсгэгч нянг нарийн нягт эрж байх үед ч гэсэн 70,9%-д этиологи нь илрээгүй юм. Бидний судалгааны үр дүн бусад судлаачдын мэдээтэй үндсэндээ то- хирч байна. Тэд мөн л 60—70%-д энэ өвчний шалтгааныг тодорхойлж чадаагүй байна. Нялх хүүхдэд тохиолдож байгаа янз бүрийн шалтгаан- тай гэдэсний өвчнүүд адил клиниктэй өнгөрдөг байсан. Жишээлбэл, дизентерийн онош доор бусад шалтгаантай өвчнүүд тохиолдож байжээ. Үүнд 0,5%-д гэдэсний коли-халдвар, 8,8 %-д стафилококкийн энтероко- лит, 10,9%-д протейн гэдэсний хямрал байв. Эдгээр халдварт өвчтөн эмнэлэгт халдвар тараах аюултай юм.

Хотын нөхцөлд дизентерийнээс гадна гэдэсний коли-халдварт нялх хүүхдийн үхлийн шалтгаан болдог байна. Тийм учраас энэ хоёр халд- варт өвчинтэй тэмцэх нь хүүхдийн үхлийг багасгах асуудалд нилээд, их ач холбогдолтой юм.

ЗХУ  болон, бусад улсад мэдэгдээгүй эпидемиологийн онцлог манай улсад тогтоогджээ. 6—12 сар хүртэлх насны хүүхдэд дизентери давамгайлж байна. Харин 6 сар хүртэлх насны хүүхдийн дунд коли- халдвар давамгайлан байдаг гэж олон судлаачдын мэдээнд тэмдэглэгджээ. Мөн энэ насанд дизентерийн хувийн жин нилээд байдаг.

Улаанбаатар хот дахь гэдэсний цочмог өвчний эпидемиологийн нэг онцлог нь дизентери бага насны хүүхдийн дунд олонтаа тохиолддогт оршино. Уул өвчин коли-халдвараас давамгайлж байгаа нь 1 хүртэлх насны хүүхдийн өвчлөлтийн үзүүлэлтээр тодорхойлогдсон. Үүнд гэдэсний коли-халдвар дизентерийн харьцаа нь 1:1, хоёр насны хүүх- дийн дунд 1:2, 3 нас ба түүнээс дээш 1:4 байгаа юм.

Энэ мэдээнүүд бол бага насны хүүхдийн дунд дизентери нилээд хувийн жинтэй бөгөөд гэдэсний коли-халдвар хүүхдийн дунд хоёр наснаас дээш буурдгийг харуулж байна.


ГЭДЭСНИЙ  ЦОЧМОГ ӨВЧНИЙ  ЭМГЭГ ҮҮСГЭГЧИЙН БИОЛОГИЙН ШИНЖ ЧАНАР

Бидний ялгаруулсан шигеллын дунд А бүлгийнх 5,8%-д В бүлгийнх

80,7%-Д, Д бүлгийнх 13,5%-д тус тус илэрсэн. Дизентери өвчтэй хүүх- дүүдийн дунд В бүлгийн флекснер, Ньюкестлын шигеллүүд зонхилон илэрч байв. Серологийн судалгаа хийхэд А бүлгийн Григорьев-Шиг, Лардж-Сакс, Флексенрын 3, 4, 5 типууд зэрэг .ховор омгууд олдож байв.

Нэг төрлийн нянгуудын дунд нүүрс-устөрөгчийг адилгүй задалдаг төрлүүд тааралдаж байсан. Энэ зүйл бол омгийн тэмдэгт шинжээр тодорхойлогдсон бөгөөд дизентерийн халдвар судлал, ялангуяа халд- варын эх үүсвэрийг тодорхойлоход энэ нь улам тодорхой болдог юм.

Антибиотикт мэдрэг чанарыг судлахад Улаанбаатар хотын дэвсгэрт ялгарч байгаа шигелл нь стрептомицин, тетрациклин, биомицин, мице- рин, левомицетинд тэсвэртэй байв.

Өвчтөний өтгөнөөс ялгагдсан стафллококк нь пигментээр стафилококк альбус (48,7%), стафилоккоккус аурэус (51,3%) хоёр бүлэгт хугаагдаж байна. Судлагдсан бүх омгууд цус задалдаг, плазмыг бүлэгнүүлдэг, 32%-д лецитиназын идэвхжилтэй юм.Эмгэг үүсгэгч стафилококк антибиотикт тэсвэртэй (колимицин, мономицин, полимиксин, левомицетин, террамицин) бөгөөд фурациллинд мэдрэг байжээ.

Эмгэг үүсгэгч эшерихийг судлахдаа бид лактоз задлагч ба задлахгүй, глюкозд хий үүсгэгч ба үүсгэхгүй. Эндогийн тэжээлд улаан ба өнгөгүй колониар ургадаг омгуудыг авч судалсан юм.

Ихэнх омгууд (79,2%) глюкоз, лактозыг исэлдүүлдэг, глюкозыг задлахдаа хий үүсгэдэг, индолыг үүсгэдэг. Симмонсын тэжээл дээр ургахгүй, мочевиныг задлахгүй ба Морын давстай тэжээл дээр хүчилтөрөгчийг  үүсгэхгүй, хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй байдаг бөгөөд 1-р биохимийн вариантад оржээ.

Адил шинж чанартай боловч индол үүсгэхгүй омгууд биохомийн З-р вариант болж  2-р байрыг эзэлсэн (12,5%), биохимийн 2, 4-р ва- риантууд 1, 3-р варианттай үндсэндээ тохирч байгаа боловч хий үүсгэх- гүй, ховор ялгарчээ (1 % -д- Лактозыг исгэхгүй омгууд 5,5 %-д ялгарсан ба хий үүсгэдэг 5-р вариант, хий үүсгэхгүй 6-р вариантад хуваагджээ.

Бид биохимийн шинжээр эшерихийн хоёр шинэ төрлийг (5 ба 6-р вариантуудаас индол үүсгэхгүй урвалаар ялгагддаг) илрүүлсэн.

Лактоз задлахгүй, хий үүсгэхгүй 24 омгийг 27 тестээр судалсан.

Эшерихийн серологийн бүлгийг 0—, К—, Н-антигенаар тодорхойлсон. 293 омгийг 020, 026, 055, 0111, 086, 0124, 0125, 0126, 0127, «408» гэдэг 10 бүлэгт хуваасан. 87,3%-д эшерихийн омгууд халаасан байдалд ОК— коли-ийлдэстэй их титрт ба амьдаар дээрх ийлдэстэй бага титрт урвал өгсөн К-антиген нь 96%-д илэрсэн бөгөөд 0111 : В4, 026 : В6, 020 : К84 бүлгийн омгуудад их илэрч 055:В5, «408» бүлэгт бага илэрсэн юм.

Эргэлзээтэй тохиолдолд эмгэгтөрөгч эшерихийн тодорхойлолтыг Кастелляни адсорбцийн урвал тавьж судалсан. 020:К84 бүлгийн омгууд адсорбцийн дүнгээр энэ бүлгийн төст-омогтой адил байв.

«408» ОК-ийлдэстэй урвал өгдөг байсан омгууд адсорбцийн дүнгээрээ хоёр бүлэгт хуваагдаж байсан. Нэг бүлгийн омгууд нь «408»-ын төст-омогтой адил О-антиген ба К-антигенаас тогтдог байсан. Нөгөө бүлгийн омгууд О-антигенаар дээрх бүлгийн омгуудтай адил байжээ. Харин К-агглютининаас ийлдсийг бүрмөсөн чөлөөлж чадахгүй байсан учир энэ бүлгийн омгууд серологийн шинэ хэлбэрийн О ба К-антигенаар нэг талын антигены холбоотой байжээ.

0125:В 15 бүлгийн омгууд нь энэ бүлэгт багтах боловч рецепторын бүрэлдэхүүнээрээ тест омгоос нилээд ялгаатай.

Өвчин үүсгэгч гэж сэжиглэгдсэн эшерихийн омгууд 021, 08 ба 073 бүлэгт хамаарагдаж байлаа.

Омгуудын антибиотикт мэдрэг чанарыг шалгахад ихэнх эшерихиуд фурациллинд онц мэдрэг, колимицин, мицерин, мономицинд, мэдрэг полимиксин, левомицетин, террамицинд сул мэдрэг болох нь мэдэгд- лээ.

Шилбүүрт антигеныг тодорхойлоход Н2, Н6, Н9, Н11, Н12, Н21, Н27 бөгөөд Н «635» зэрэг төрлүүд илэрсэн.Сүүлийн шилбүүрт антиген нь биеийн О-антиген илрээгүй эмгэг эшерихиудэд тохиолдож байсан бөгөөд үүнээс өмнө зөвхөн 0111:В4 бүлгийн омогт илэрч байсан юм.

Улаавбаатарт 16-аас доошгүй серологийн төрлийн эшерих олдож байгаа ба үүний дотор маш ховор төрөл 086:В7:Н21 илэрсэн юм.

Ийнхүү бид Улаанбаатарын дэвсгэрт хүүхдийн гэдэсний цочмог өвчний талаар бусад шинжээчдийн дурдаагүй баримтыг анх удаа то- дорхойлон бичсэн бөгөөд хүүхдийн гэдэсний цочмог халдвар үүсгэдэг 41 төрлийн нянг илрүүлэв.

ДҮГНЭЛТ
  1. Нялх хүүхдийн гэдэсний цочмог халдварын 29,1 ±1,7% нь бак~ терийн гаралтай байна.
  2. Улаанбаатар хотод гэдэсний цочмог эмгэгтэй яслийн насны хүүх- дийн дунд дизентери 12,7%, гэдэсний коли халдвар 11,7% байсан бөгөөд сальмонеллез ховор (0,4%) тохиолдож, стафилококкийн энтерит 4,2%-д байлаа. Дээрх үүсгэгчээс гадна 3,6% -д гэдэсний өвчинд протей шалтгаалжээ.
  3. Нялх хүүхдийн гэдэсний хурц халдварын шалтгаан олон янз байв. Үүнд: Хотын дэвсгэр дээр шигеллъш 12 төрөл, сальмонелл 2 төрөл, эшерихийн 23 төрөл, протейн биотөрөл стафилококкийн 2 төрөл, нийтдээ үүсгэгчийн 41 хэлбэрийг ялгаруулав.
  4. Нэг нас хүртэлх, ялангуяа эхний хэдэн сартай хүүхдүүд гэдэсний коли-халдвараар өвчлөмтгий бөгөөд уул халдвар нь клиникийн хүнд хэлбэрээр үргэлжлэн, үхлээр төгсөх нь цөөнгүй байдаг гэсэн эпидемиологийн үндсэн онцлог батлагдаж байна.
  5. Дизентерийн халдвар нялх хүүхдэд давамгай тохиолдох байдал илэрч буй эпидемиологийн онцлог тодорхойлогдлоо.
  6. Хордлогот биж оношин дор дизеитери (26,8%), гэдэсний коли- халдвар (36,7%), сальмонеллез (4,1 %), стафилококкийн хямрал 11,6%, мөн бусад үүсгэгчтэй янз бүрийн  хэлбэртэй гэдэсний хурц халдвар нилээд (89,9%) тэмдэглэгддэг нь тодорхойлогджээ.
  7. БНМАУ-д эмгэг үүсгэгч эшерихийг анх шилбүүрт антигенаар тодорхойлж дараах серотипүүд тохиолддогийг тодорхойлсон. Үүнд: 020:К84; И9, 020:К84:Н-, 026:В6:Н11, 026:В6:Н-, 055:В5:Н6, 055:В5:Н-, 086:Н21, 0111:В4:К2, 0111:В4:Н12, '0Ш:В4:Н-, 0124:В17:Н- 0215:В 15:Н21, 0126:Б 16:Н27, 0127:В8:Н21, «408»:К?:Н27.
  8. 021, 08, 073 мөн 0?: Н635 бүлгийн өсгөврүүд хүүхдэд гэдэсний хурц халдвар үүсгэгч байж болно.
  9. «408» бүлгийн эшерихийн шинэ төрөл, шилбүүрт «635» антиген- тан мөн биохимийн хоёр төрөл илрэв. «408» бүлгийн эмгэг эшерихиудад К-антиген байгаа болон энэ бүлэгт янз бүрийн рецептортой нянгууд тохиолддог байна.
  10. Text Box: 65Эмгэг эшерихийн бараг бүх өсгөвөр (96%) К-антигентай байдааг бөгөөд 0111 :В4, 026:В6, 020:К84 бүлгийн нянд ихээхэн тод илэрч харин 055:В5, «408» серотипийн өсгөврүүд арай сулавтар илэрч байлаа.
  11. Судалгаа явуулах үед Улаанбаатар хотод нялх хүүхдийн дизентерийн зонхилох фактор нь ялгарсан омгуудын дотор 80,7%-ийг эзэлсэн В дэд хэсгийн (флекснер, Ньюкестл) болон Д хэсгийн шигеллууд (Зонне-13,5%, мөн А бүлгийн шигелл (5,8%-д) байв.
  12. 12. Эмгэг стафилококк пигментээс үл хамааран цус задлах, плазм бүлэгнүүлэх болон лецитиназийн идэвхт (32%) чанартай байв.
  13. 13. Улаанбаатар хотын нөхцөлд илрүүлсэн өвчин үүсгэгчүүдийн (ши- гелл, протей, стафилокк, эшерихи) цөөнх нь лнтибиотикт мэдрэмтгий боловч фурациллинд өндөр мэдрэг чанартай байлаа.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 848
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК