Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Эрүүл хүний цусан дахь бүлэгнүүлэх ба үл бүлэгнүүлэх системийн зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

С. Ямаахай

 
Абстракт

Обследованы практически здоровые люди в возрасте от 17 до 57 лет. У обследованных' определяли фибрин, фибриноген по Рутбергу, протромбиновую активность плазмы по Квику, толерянтность плазмы к гепарину по Поллеру, гепариновое время по Абросимовой и степень тромботеста по Итү.

Результаты исследования показывают, что содержание фибрина в среднем составляет 12,04 + 0,26 мг, фибриногена —259,0 + 5,0 мг %, фибринолитическая активность —17,31 + 1,25, толерянтность плазмы к гепарину —531,4 + 13,85 сек., время рекаль- дификадии—89,45+3,17 сек., протромбиновая активность —99,55+0,229, гепариновое время —58,54+0,88 сек., степень тромботеста -1У+0Д.

На основании выщеизложенных данных может быть сделано заключение о том, что показатели свертывающей и антисвертывающей системы крови у практически здоровых людей в условиях Монголии почти не отличаются от таковых, наблюдаемых у других иаций, проживающих в иных географических зонах.

Цусны бүлэгнүүлэх ба үл бүлэгнүүлэх системийн өөрчлөлтийг тайлбарлахыи тулд түүний фактэруудын физиологийн идэвх хэмжээг мэдэх явдал зайлшгүй шаардлагатай. Бид 17—57 насны эрүүл хүмүүсийн цусанд Р. А. Рутбергийн аргаар фибрин, фибриноген, Квикийн аргаар протромбины идэвх, сийвэнгийн дахин кадьцжих хугацааг Бергергоф-Рокын, сийвэигийн гепаринд сэргэг чанарыг Поллерын, гепарины хугацааг Н.3.Абросимовын, тромботестийг Итагийн аргаар тус тус шинжлэн тодорхойлов.

Шинжилгээнд янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс хамрагдсан бөгөөд эмэгтэйчүүдийг сарын тэмдгийн хугацааг харгалзалгүй шинжилсэн.

Фибриноген, шинжлэгдсэн эрүүл 100 хүмүүсийн 12%-д 200мг%, 70%-д 204—315мг%, үлдсэн 18%-д 315—400мг% хүрч дунджаар 259мг% байдаа.

Фибрин (ширхгэнцэр) дунджаар 12,04мг байх бөгөөд ихэнх хүмүүсийн (79%) цусны сийвэнд 10,02—15,51 мг байв. Харии фибрины уусах идэвх нилээд хэлбэлзэлтэй байгаа нь бидний хийсэн судалгаанаас тодорхой байна.

Тухайлбал шинжилгээнд хамрагдсан 100 хүнээс 36-д фибрины уусах идэвх 20,39—40,57% хооронд, 7 хүнийх 40,58—47,30% хүрч, бусад тохиолдолд 10,19—17%, дунджаар 17,31% байлаа.

 1-р хүснэгт

Цусны сийвэн дэх бүлэгнүүлэх ба үл бүлэгнүүлэх системийн зарим үзүүлэлтийг судалсан дүн

Хүний тоо

 

тоо

 

Шиижилгээний үзүүлэлт

 

 

М + т

 

100

Цусны сийвэнгийн фибрииоген (мг%)

259,0 + 5,0

 

100

Цусны сийвэнгийн фибрин (мг)

12,04 + 0,26

 

100

Цусны сийвэнгийн фибрины уусах

 

 

 

идэвх (%)

17,31 + 1,25

 

96

Цусны сийвэнгийн гепаринд сэргэг чанар

 

 

 

(секундээр)

531,40 + 13,83

 

23

Цусны сийвэнгийн дахин кальцжих хуга-

 

 

 

цаа (секундээр)

89,45 + 3,17

 

23

Цусны сийвэнгийн протромбины идэвх (%)

99,55 + 0,22

 

23

Цусны сийвэнгийн геиарины хугацаа (сек)

58,54+0,88

 

23

Цусны сийвэнгийн тромботест (зэрэглэл)

4 + 0,1

 

 

 

Сийвэнгийн гепаринд сэргэг чанар ихэнх (71-д) тохиолдолд 473.07—709?56 секунд буюу дунджаар 531,40+13,83 секундээр хэмжигдэж байна. Сийвэнгийн дахин кальцжих хугацаа 64/0—117,4 секундийн хооронд хэлбэлзэж дунджаар 89.45 + 3,17 секунд, протромбины идэвхийн хэлбэлзэл 79,71-117,2% байсан бөгөөд дунджаар 99,55+0,22, гепарины хугацаа маш бага хэлбэлзэлтэй, дунджаар 58,54 секунд, сийвэнд тромботест дунджаар IV зэрэгт илэрч байлаа. Эдгээр дунджуудыг гадаадын судлаачдынхтай харьцуулан хүснэгтээр харуулбал (2-р хүснэгт) манайд хүмүүсийн цусны бүлэгнүүлэх ба үл бүлэгнүүлэх системийн дундаж үзүүлэлт газар зүйн өөр бүсэнд амьдран суугч бусад үндэстний мөн үзүүлзлттэй ихэвчлэн тохирч байгаа ба харин хэлбэлзлийн хувьд ялгаатай байв.

Хэвлэлд нийтлэгдсэн материалаас үзэхэд сарын тэмдгийн хугацаанаас шалтгаалан цусны сийвэнгийн дээрх үзүүлэлтүүд өөрчлөгддөггүй тухай А. А. Родиоченко дурджээ.

Цусны сийвэнгийн фибрины уусах идэвх өтлөх тутам багасдагийг 50—91 насиы хүнд ажиглалт явуулсны үндсэнд Н.К. Ворькина бичжээ. Энэ байдлуудаас үзэхэд цусны бүлэгнүүлэх ба үл бүлэгнүүлэх системийн үзүүлэдгийг судлахад насны байдлыг харгалзах шаардлагатай.

                    Биохимийн үзүүлэлтийг харьцуулсан нь

Биохимийн үзүүлэлтийн нэр

Үзүүл&лтүүдийн хэвийн хэмжээ

 

В. П. Блауда ба бусад судлаач- дынхаар

Г. X. Довгял- ло В. Л. Кры- жановский на- рынхаар

Бидний

ажиглалт

Цусиы сийвэнгийн фибриноген (мг%)

200—300 мг%

200—300

259 мг%

Цусны сийвэнгийн фибрин (мг)

 

15

12,04 мг

—„— фибрины уусах идэвх (%)

 

15—25%

17,31%

—„— гепаринд сэргэг чанар (сек)

420—660 сек

420—660

531,4 сек

я— дахин кальцжих хугацаа (секунд)

60—120 сек

60—120 сек

89—45 сек

и— протромбины идэвх (%)

100%

100%

99,55%

—„— гепарины хугацаа (сек)

 

50—60 сек

58—54 сек

—„— тромботест (зэрэглэлээр)

 

IV, V, VI

IV

 

 
 
Ном зүй

1. В. П. Балуда, В. Н. Маляровский, И. А. Ойвин. Лабораторные методы исследования свертывающей системы крови. Медгиз, 1962. 2.Г.Х. Довгялло, В.Л.Кры- жановский. Практическое руководство пои сследованию свертывающей системы кровп в клинике. Минск, 1969. 3. Н. К. Зорькина, Жур. Гематология и переливание крови. №11, 1966, стр. 27. 4. В. В. Михалев. Жур. Лаб. дело Ш1, 1972, стр. 694. 5. А. А. Радионченко и др. Жур. Гематология и переливание крови, №8, 1965, стр, 28.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 338
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК