Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-Гурав. Ханын илтгэлүүд-3.11 2012/2013 oнд Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийг судалсан дүн
( Лекц )

Ц.Наранзул1, Ж.Сарантуяа2, Н.Баясгалан1, Г.Нямаа1, Б.Дармаа1,

1ХӨСҮТ, 2ЭМШУИС-БАС

 
Абстракт

Antiviral resistances of influenza viruses are may not be developed during the treatment and be transmitted widely in the absence of drug pressure. This transmission is exemplified by the global spread of amantadine resistant A(H3N2) viruses since 2003, oseltamivir-resistant seasonal A(H1N1) viruses since 2007, and amantadine resistant pandemic A(H1N1) viruses in 2009, these events that increasing challenges of clinical management of influenza, especially given the current paucity of therapeutic choices.

We started the influenza virus antiviral resistance monitoring and exchange information with WHO Collaborating Centers for influenza since 2009/2010 season. In this study we are presenting the result of drug resistance surveillance of influenza during 2012/2013 cold season in Mongolia.

We have selected 20 A(H1N1)pdm09 and 66 A(H3N2) strains isolated in 2012/2013 for oseltamivir susceptibility testing and 16 A(H3N2) strains for screening the amantadine resistance mutations in the M gene.

A chemiluminescent NA inhibition assay was performed with Veritas Microplate Luminometer using the NA-Star kit according to protocols provided by WHO Influenza Collaboration Center, Melbourne, Australia. Data were analyzed using Robosage software comparing with sensitive and resistance strains.

Sequencing of M and NA genes were performed in Applied Biosystems 3130xl Genetic Analyzer using primers and protocols provided by CDC, USA and the data analysis were performed with Geneious Pro5.5.6, MEGA4, MEGA5, FluSurver programs.

The IC50 value of Oseltamivir/Zanamivir to A(H1N1) pdm09 strains was IC50=0.35/0.46 nM and to A(H3N2) strains was IC50=0.4/1.7 nM. It means that they are sensitive to oseltamivir/zanamivir compared with control strain A/Denmark/528/2009 which IC50 value is 116 nM.

There were not containing H275Y, E119V, R292K mutations in NA gene by genotypic analysis. Some sequences were uploaded into the GenBank with accession numbers as EPI445799, EPI445802, EPI445796, EPI460844, EPI445793, EPI462271, EPI462274, EPI443681, EPI456590, EPI460763, EPI439012, EPI445805, EPI462622, EPI439015. All A viruses analyzed for amantadine resistence by sequencing were resistant with S31N mutation and all sequences have been deposited into the GenBank (accession numbers: EPI445798, EPI445801, EPI445795, EPI462789, EPI445792, EPI462270, EPI462273, EPI461847, EPI461844, EPI456589, EPI461839, EPI439011, EPI445804, EPI461850, EPI462272, EPI439014).

All analyzed pandemic influenza A strains were resistant to amantadine and susceptible to Oseltamivir/Zanamivir


 

Томуугийн вирүсийн эсрэг бэлдмэл эмчилгээнд хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан эмэнд тэсвэржсэн омог улс орон дамжин тархаж байна. Тухайлбал 2003 оноос амантадинд тэсвэржсэн A(H3N2), 2007 оноос оселтамивирт тэсвэржсэн A(H1N1), 2009 оноос амантадинд тэсвэржсэн A(H1N1)pdm09 омгийн тархалт дэлхий нийтийг хамарч, эмчилгээний менежемент, эмийн бодисын сонголтонд ихээхэн бэрхшээл учруулж эхэлсэн.

Бид 2009/2010 оны томуугийн улирлаас эхлэн томуугийн вирүсийн эмийн бодист тэсвэржилтийн тандалтыг өөрийн орны лабораторит хийж, ДЭМБийн томуугийн лавлагаа төвүүдтэй мэдээлэл солилцож байна. 2012/2013 онд Монголд ялгасан томуугийн вирүсийн омгуудын эмэнд тэсвэржилтийн тандалт судалгааны дүнг нэгтгэн танилцуулахыг зорилоо.

Арга зүй: 2012/2013 онд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид, эсийн өсгөвөрт ялгасан томуугийн А хэвшинжийн 75 омгоос A(H1N1)pdm09 дэд хэвшинжийн 20, A(H3N2) дэд хэвшинжийн 66 омгийг сонгон Оселтамивир, Занамивирт тэсвэржилтийг, 16 омгийн Амантадинд тэсвэржилтийг тус тус тодорхойллоо. Нейраминидазын саатуулуурт тэсвэржилтийг Австрали улсын Мельбурн хот дахь ДЭМБ-ын томуугийн лавлагаа лабораторийн аргачлалын дагуу химолюминесценцэд суурилсан нейраминидаз саатуулах урвал (НСУ)-аар хийж лавлагаа хяналтуудтай харьцуулан, Robosage программаар боловсрууллаа. 16 омгийн М2 ген, 14 омгийн NA генийн нуклеотидийн дараалал тогтоох шинжилгээг АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (CDC)-ийн аргачлал, өвөрмөц праймер ашиглан Applied Biosystems 3130xl генетик анализаторт хийж, үр дүнг Geneious Pro5.5.6, MEGA4, MEGA5, FluSurver программ ашиглан хийж, нуклеотидийн дарааллыг GISAID-ийн ген банканд байршуулав.

Үр дүн: Химолюминесценцэд суурилсан НСУын шинжилгээгээр A(H1N1)pdm09 омгуудын NAын идэвхийг 50% саатуулах(IC50) Оселтамивир/ Занамивирын төвшрүүлэг IC50=0.35/0.46 nM, A(H3N2) омгуудад IC50=0.4/1.7 nM байгааг лавлагаа хяналт A/Denmark/528/2009, IC50=116 nM омгийнхтой харьцуулахад бага байгаа нь манай улсад ялгасан омгууд эдгээр эмийн бодист мэдрэг байгааг харуулж байна. NA генийн сиквэнсийн дүнгээр эмийн бодист тэсвэржилтийг нөхцөлдүүлдэг H275Y, E119V, R292K зэрэг мутацууд тодорхойлогдсонгүй. Ген банкны №: EPI445799, EPI445802, EPI445796, EPI460844, EPI445793, EPI462271, EPI462274, EPI443681, EPI456590, EPI460763, EPI439012, EPI445805, EPI462622, EPI439015.

Харин М2 генийн нуклеотидийн дарааллыг тогтоосон дүнгээр Амантадинд тэсвэржсэн S31N мутац А хэвшинжийн бүх омогт илэрлээ (Ген банкны №: EPI445798, EPI445801, EPI445795, EPI462789, EPI445792, EPI462270, EPI462273, EPI461847, EPI461844, EPI456589, EPI461839, EPI439011, EPI445804, EPI461850, EPI462272, EPI439014).

Дүгнэлт: 2012/2013 oнд ялгасан томуугийн А вирүсийн омгууд Оселтамивир ба Занамивирт мэдрэг, Амантадинд тэсвэржсэн байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 315
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК