Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2013, 6(55)
“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний арвандөрөвдүгээр бага хурал. 2013.09.27-гурав. ханын илтгэлүүд-3.17 Адууны томуу өвчний 2011 оны дэгдэлтийн онцлог ба ялган авсан H3N8 хэвшлийн үүсгэгчийн шинж
( Лекц )

Ё. Мягмарсүх1; Ж. Бэх-Очир1; З.Батсүх1; Х. Гари2; В. Томас2, 3, К. Витней2; Ф. Жон2; Б. Жон2; М. Памела4; Г.Грегори2;

1ХААИС-МЭЭШХ, 2ФИС, НЭМС, ШЭТХ 3ФИС, МЭСХӨЭСТ, 4АШТЭС, ДЭМБХТ

 
Абстракт

Depending on the species HAdVs may cause infections of respiratory, conjunctival, corneal, gastrointestinal and genitourinary tracts. Researchers determined that B, C, E serotypes of HAdVs have been associated with respiratory infections and the D serotype commonly cause the conjunctival and corneal infections. The purposes of our study were to determine the genetic serotypes of HAdVs which are the main cause of conjunctivitis in Mongolia and to make a comparative analysis of clinical symptoms.

We have collected the eye samples from 57 patients admitted to Orbita clinic with eye inflammatory diseases between May 2011 and May 2012. All samples were tested by using PCR with HAdVs-specific primers and the phylogeny of HAdVs was analyzed based on the sequences of the hexon gene.

Viral DNA from clinical samples was extracted by using QIAamp DNA mini Kit (QIAGEN) and PCR was analyzed by using the Katara PCR kit, Primer /Forward 5’-CACATCGCCGGACAGGATGCTTCGGAGTA-3’, Reverse 5’-GTGTTGTGAGCCATGGGGAAGGTGGC- 3’ 1886bp/, Primus-96 plus termocycler machine. The sequencing analysis of hexon gene was determined by Applied Bio system BigDye TerminatorV3.1 cycle Sequincing kit using ABI 3130 x1 Genetic analyzer.

The results indicated that 32 (56%) of the samples tested were positive for adenovirus DNA. We performed the sequence analysis of hexon gene in all of positive samples and 20 (62,5%) samples had the HАdV D8 serotype, 5 (16%) had the HАdV В6 serotype and 7(21,5%) had the HАdV В7 serotype respectively.

The clinical symptoms such as conjunctivitis, keratoconjunctivitis and headache were commonly shown in patients with adenoviral infection. The patients involved in our study were aged 18-35 years old and infection signs mostly were eliminating in 13-28 days after treatment and the duration of the elimination was longer compared to HAdV negative patients.

Adenoviral infection has been in active circulation among the Mongolian population during all of the years with dynamic of high activation in April, May, October and November. In addition there is a need to conduct more detailed research.


 

Бидний сүүлийн 40-өөд жил явуулсан судалгаагаар Монгол улсад адууны томуу өвчин 10 орчим жилийн давтамжтайгаар ( 1974-1975, 1984-1985, 1994-1995, 2007- 2008 ) нэг удаа тахал (эпизоот) хэлбэртэй гарч, нийт 2,1 сая орчим адууны 22-42%- ийг өвчлүүлж, зарим жилд 20 орчим хувийг нь үхүүлж улс орны эдийн засагт багагүй хохирол учруулсаар иржээ. Сүүлийн жилүүдэд морин уралдааны уламжлал алдагдаж, жилийн 4 улиралд янз бүрийн наадам, бооцоот урандаан зэргийг зохион байгуулж, морьдыг олноор нь нэг дор бөөгнөрүүлдэг болсноос амьсгалын замаар амархан тархдаг, адууны томуу өвчний давтамж ойртож болзошгүй байна.

Дээрхи нөхцөл байдлыг харгалзан АНУ-ын Флоридагийн Их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2011 оноос эхлэн Монгол орны адуун сүргийн дунд томуу өвчний идэвхтэй тандалтыг явуулж, шинэ вирүсийг илрүүлж, шинж чанарыг судлах, өвчинд хяналт тавьж байх зорилго тавин ажиллаж байна.

Тандалтыг харьцангуй адуу олонтой, унаж эдлэх, ашиг шимийг ашиглах зорилгоор амьдрал ахуйдаа өргөн ашигладаг Төв, Дундговь, Хэнтий аймгуудын тодорхой сумдаас сар бүр 50 дээж (хамрын арчдас) цуглуулан, нэг хувийг Флоридагийн Их Сургуульд, үлдсэнийг нь өөрийн лабораторит үлдээж тус сургуулиас ирүүлсэн цомгийг ашиглан, Бодит цагийн ПГУ-аар томуугийн эсрэгтөрөгч илрүүлэх, эерэг гарсан дээжийг өсгөвөрлөн, вирүс гарган авч, РНХ-г ялган, генийн дараалалыг тогтоож ирэв.

2011 оны 1-р сараас 9-р сарын хооронд дээрхи 3 аймгаас 745 адуунаас хамрын арчдас цуглуулав. Энэ хугацаанд буюу 2011 оны 7-р сард улсын баяр наадамд уралдахаар сойж байсан хурдан морьдын дунд томуугийн шинж тэмдэг илэрч улмаар уг өвчлөл хурдан морьдоор дамжин төвийн бүсэд бараг ганцхан сарын дотор тархсан болохыг тогтоосон. Тухайлбал 2011 оны 5, 6, 7, 8 ба 9-р сард цуглуулсан дээжнүүдэд Бодит цагийн ПГУыг ашиглан шинжилгээ хийхэд 34 дээжинд адууны томуугийн А хүрээний вирүс илэрсэн. Эдгээрийн 3 дээжнээс Н3N8 хэв шинжийн вирүс өсгөвөрлөж, РНХ ялган авч, генийн дарааллыг тодорхойлов. Үүсгэгчийн гарвал зүйг тодорхойлоход Монгол улсад дэгдсэн энэ удаагийн адууны томуу өвчний үүсгэгч нь 2007-2008 онуудад Азид гарч байсан H3N8 хэвшлийн адууны томуугийн вирүстэй төстэй болох нь батлагдав.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 349
Судлаачдын бусад өгүүлэл
3
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК