Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 4(60)
Д.Р. Маллер манай оронд айлчлав
( Товч мэдээлэл )

Б.Сиймаа

 

Энэ оны 8 дугаар сард БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яамны сайдын урилгаар ДЭХБ-ын ерөнхий захирал Маллер, ДЭХБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн захирал У. Ко-Ко нар манай оронд албан ёсны айлчлал хийв.  

Айлчлалын үеэр хүндэт зочдыг БНМАУ-ыв Сайд нарын Зөвлөлийн дарга Д. Содном, Гадаадтай Эдийн Засгийн Талаар Харилцах Улсын Хорооны дарга П. Очирбат, БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд М, Дүгэрсүрэв, Эрүүлийг хамгаалах Яамны сайд Ч. Цэрэвнадмид нар хүлээн авч уулзаж, БНМАУ, Дэлхийн Эрүүлийг-Хамгаалах
Бай­гууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн асуудлаар ярилцав.

Др. X. Маллер, БНМАУ-ын , Эрүүлийг хамгаалах Яамны ажилтнууд нийслэлийн эмнэлэг-урьдчилан сэргийлэх байгууллагуудын удирдах нөхөдтэй уулзаж ярилцахдаа манай орны эрүүлийг хамгаалах салбарын хөгжилт, ололт амжилтыг өндрөөр үнэлж, нам, засгаас явуулж буй эдийн засаг нийгмийг хөгжүүлэх өртөн хүрээтэй бодлог нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах түүний гол үндэс эмнэлэг ариун цэврийн анхан шатны тусламжийг хөгжүүлэх үйл хэрэгт чухал түлхэц үзүүлж байгааг манай орны жишээн дээр авч ярив.

Др. Чаллер манай орны нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдад хандаж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах арвин үйлсдээ бүхий л мэдлэг чадвар, авьяас билгээ зориулж ажиллахыг уриалаад эмч нар зөвхөн мэргэжилдээ сайн байх төдийгээр үйл ажиллагаагаа хязгаарлаж болохгүй.

Харин нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэхэд тэдний гол зорилго чиглэгдэх ёстой гэж онцлон тэмдэглэв.

Др. Маллерын манай оронд хийсэн албан ёосны айлчлал амжилттай болж, эмнэлэг ариун цэврийн анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход тус дэмжлэг үзүүлж, цаашид үр бүтээлтэй хамтран ажиллах итгэл дүүрэн байгаагаа тэмдэглэв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 171
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК