Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 1(163)
Стоматологиин тусламжийг сайжруулах арга зам
( Тойм өгүүлэл )

Ц. Норовпил

 

Эрүүлийг   хамгаалах   яамны   стоматологийн   ерөнхий   мэргэжилтэн           

 

Нам, засгаас хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг сайжруулах талаар байнга анхаарч ирсний дүнд стоматологийн тусламж үзүүлэх, анагаах ухаан дүнд өргөжлөө. 1986 онд Улаанбаатар хотод хүүхэд насанд хүрэгчдэд энэ талын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, анагаах ухаан дүнд болон дээд сургуулийн сургалтын бааз, мэргэжлийн зөвлөгөө . өгөх төв, поликлиник байгуулагдлаа. Аймгийн төвийн 10 мян. хүн амд 3, Улаанбаатар хотын 0—16 насны 10 мян. хүүхдэд стоматологийн эмч 4 байхаар нормативыг шинэчлэн тогтоож стоматологийн эмч бэлтгэх элсэлтийг 1987—1988 оны хичээлийн жилээс хоёр дахин нэмэгдүүлж, 1986 оноос ДЭХБ-ын программ нээж эм багаж материал Тусламжийн чанар тоног төхөөрөмж захиалан авч байна. Эрүү нүүрний мэс засал, хүүхдийн стоматологийн эмч төрөлжсөн нарийн мэргэжлээр Анагаах ухааны дээд сургууль дээр жилдээ 2 удаа мэргэжил эзэмших, дээшлүүлэх курс хийж, ординатураар эмч бэлтгэх болов. ЗХУ болон ах дүү социалист орнуудад стоматологийн нэг эмчид 1500—2500 хүн ногдож байна. Манайд улсын хэмжээнд дүнджаар нэг эмчид 8650 хүн, 10 мянгад 0,15 хиймэл шүд хийх буюу нүүр амны согог заслын змч, хөдөө орон нутагт нэг эмчид 14100, Эрдэнэт, Дарханд 5500, Улаанбаатарт нэг эмчид 4672, үүнээс хүүхдийн стоматологч нэг эмчид 5800 хүүхэд тус тус ногдож, нэг иргэн жилдээ 0,6 удаа стоматологч эмчид үзүүлж байна.

Үүнээс үзэхэд шүдээ цоорсон даруй эмчлүүлэхгүй, ихэвчлэн удааж ирж байгаагаас нэг шүдийг олон хүмүүс (3,5) ломбодож байна. Хүндэрч  өвчин   орохоор   нь эмчилгээний арга барил, эм материалын чанар, эмчийн дадлага, ур чадвараас шалтгаалах явдал байгааг  үгүйсгэж болохгүй.


Эрүү нүүрний мэс заслын чиглэлээр амбулаторийн тусламжийн 55,1-%ийг шүд авах; 20,5% эрүү нүүрний идээт үрэвсэл; 13,4% амбулаторийн хагалгаа; 3,3% хавдар; 1,7% гэмтэл эзлэж эрүү нүүрний мэс заслын тусламжийн төрөл хүрээ нэмэгдсэн, үүний дотор шүд авсаны эзлзх хувийн жин өмнөх онуудаас буурсан нь тусламжийн чанар сайжирсны нэг үзүүлэлт юм. Улсын хэмжээнд аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд 2—10; Улсын клиникийн төв эмнэлэгт 50, нийт эрүү нүүрний мэс заслын 100 гаруй ор ажиллаж байна.  Улсын клиникийн төв эмнэлгийн эруү нүүрний мэс заслын тасагт 1987 онд 900 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс 74,7% нь хагалгаа хийлгэжээ. Хэвтэгсэдийн 35,6% нь 0—16 насны хүүхэд эзлэж байна. Хэвтэн змчлүүлэгсэдийг өвчний байдлаар авч үзвэл үрэвсэл 36,7%; гэмтэл 19%;.бусад 19%; хавдар 15%; гоо засал хийлгэсэн 0,9% байна.

Эрүү шүдний гажиг заслын кабинет Улаанбаатар хотын стоматологийн поликлиникт 2 эмч, 4 техникчтэй ажиллаж, 4600 гаруй хүнд үйлчилж, гажиг заслын аппарат 162, хүүхдийн хиймэл шүд , 210ийг хийцсэн боловч хүүхдийн дунд 67%-ийн тархалттай эрүү шүдний гажиг заслын энэ тусламжийг орон нутагт буй  болгох  шаардлагатай байна.

Нүүр амны согог . заслын тусламжаар жилдээ 32, 750 хүнд хиймэл шүд хийж байгаа нь нийт авсан шүдний 67,5%-ийг ээлэж байна. Нөхөн сэргээсэн шүдний 75% нь авдаг, 25% нь авдаггүй хиймэл шүд эзлэж, эдгээрийн харьцаа 1:2 байхаас 3:1 байгаа нь хөдөлмөрчид олон шүд унасан, авахуулсаны эцэст шүд хийлгэж байна. Мөн материал, гагнуурын аппарат дутагдалтай тал ч  энд нөлөөлсөн нь дамжиггүй.

Нэг эмч хотод 1200, хөдөөд 210—1180 хүнд хиймэл шүд хийсэн нь аймаг хотын эмч нар үзлэгийн нэгжийн норм баримтлахгүй ялангуяа хөдөөд зөвхөн орлогын төлөв­лөгөө хөөцөлдөж байгаатай холбоотой юм.

Нийт аймаг хотуудад стоматологч эмч нар шүд цоорох, түүний хүндрэл буйлны үрэвсэл, амны салст бүрхүүлийн ихэнх өвчнүүдийг эмчлэж, эмчилгээнд ЗХУ, БНСЧСУ-ын эм, материалыг өргөн хэрэглэж байгаа юм. Буйлны үрэвсэл, шүд сулрах өвчний үед үрэвсэл дарах. цус тогтоох салстын нөхөн төлжилтийг сайжруулах, нянгийн эсрэг үйлчилгээ бүхий Ардын эмнэлгийн хүрээлэнгийн бэлдмэл алюмекатикыг хэрэглэж буй нь ихээхэн үр дүнтэй байгаа боловч хүрэлцээгүйгээс хөдөлмөрчдийн хэрэгцээг бүрэн хангахгүй байна.

Улаанбаатар хотын стоматологийн поликлиникт шүдний тойрон эдийн болон амны салстын өвчний кабинетийг нээн ажиллуулсан нь энэ талын тусламжийн чанарыг сайжруулахад зохих үр дүнгээ өгч, уг өвчний үед хийгдэх мэс заслын эмчилгээний аргуудыг манайд нзвтоүүлсэн  нь   амжилттай боллоо.

Хэдийгэзр ийм ололт байгаа боловч орчин үед хүний бие махбодын элдэв хурц, архаг өвчнүүдийн эх үүсвэр, эмгэг голомт болдог шүдний өвчин түүний хүндрэлээс сэргийлэх аргыг орон нутгийи хүн амын өвчлөлийн байдал, тухайн хүмүүсийн нас, хүйс, бие махбодын онцлогт тохируулан оновчтой хэрэглэхгүй эм, материал багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй энэ талын гадаад захиалга боловсронгуй бус бэлэн байгаа нөөц бололцоог зөв зохистой ашиглаж чадахгүй байна. Ихэнх аймгийн төвд эрүү нүүрний мэс засал, нүүр амны согог, гажиг засал, хүүхдийн стоматологийн зэрэг төрөлжсөн кабинетууд бүхnй тасаг байгуулан ажиллаж байгаагийн дотор уг тусламжийн хүрэлцээ, чанарыг сайжруулахад байнга анхаарч байхад зарим аймаг, хотын эрүүлийг хамгаалах газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага стоматологийн тусламжийн өвөрмөц онцлогийг харгалзан үздэггүйгээс тухайн аймаг хотод энэ талын тусламж хоцорч, хөдөлмөрчдийг   чирэгдүүлж байна.

Завхан аймаг сүүлийн 5 жилд 4 эмч шилжүүлж, аймагт нь эмч бай­саар байтал нүүр амны согог заслын кабинет нь эмчгүй байхад, Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газар эрүү нүүрний мэс засалч эмчийг аваад өөр мэргэжлээр дахин мэргэжүүлж ажиллуулсан нь тусламжийн хэрэгцээг буруу үнэлж байгаа   явдал юм.

Стоматологийн аль ч мэргэжлийн кабинет нь ариун цэвэр, халдвар хамгаалалын дэглэм зохион байгуулалтын хувьд мэс заслын кабинетийн адил байх шаардлагатай байтал Сүхбаатар Дорнод, Дорноговь, Хевсгөл зэрэг газрууд шаардлага хангахгүй өрөө тасалгаанд эмч техникчдийг ажиллуулж, халдвар хамгаалалын дэглэмийг ноцтой зөрчиж байгаад дүгнэлт хийгүүштэй. Зарим аймагт эмч, эмийн сангийн холбоо муугаас байгаа эм, материалыг мэдэхгүй хугацаа өнгөрөөх, хэрэгцээтэй материалыг нь буцааж тэгшитгүүлсэн зэрэг хариуцлагагүй явдал  үзэгдсээр байна.

Шүд, амны хөндийн өвчин жилээс жилд ихсэх хандлагатай, тэдгээрийн хүндрэл ч багагүй тохиолдож байна. Хүн амын 65—82% зөвхөн шүдний өвчтэй, нэг хүний 2—3 шүд евчилсөн одоогийн нөхцөлд стоматологийн эмч нарын ажлын ачаалал их байгаа нь  ойлгомжтой юм.

Иймд стоматологийи эмчийн ажлыг Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1986 оны 175-р тушаалаар шияэчлэн батлагдсан, нүүр амны мэртэжлийн эмчийн, ажлын нэгжийн нормыг баримтлан, гол нь чанарын үнэлгээнд  хяналт  тавих  нь зүйтэй.

Зориулалтын эм багаж материалын гадаад захиалга жил тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахгүй, сүүлийн 5—15 жилд зарим багаж олдохгүй байгаа нь мэргэжлийн бус хүмүүс гэрээ хийдэг, багаж төхөөрөмжийн сүүлийн үеийн катологоор мэргэжилтнүүдийг хангадаггүйтэй холбоотой. Үзлэгийн багаж тоног төхөөрөмжийг аль байгаа орноос бэлэн мөнгөөр худалдан авах, зарим мэргэжлийн хүмүүсийг гэрээ хийхэд оролцуулах зэргийг бодууштай.

Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд эмчийн үзлэгийн сандал, бор машиныг хоёр ээлжээр ажиллуулах, мэргэжлийн кабинетуудыг нэг дор байрлуулах нь оношлогоо эмчилгээг хамтран шийдэх, багаж эм, материалыг үр ашигтай  зарцуулахад  маш  чухал болно.

Аймаг хотуудад стоматологч эмчийг мэргэжлийн бус ажилд олон цөен хоногоор ажиллуулах, мэргэжсэн сувилагчгүй ажиллуулахыг хатуу хоригловол зохино. Эмч хүрэлгүй одоогийн нөхцөлд сэргийлэх үзлзгийн хувийн жинг 25%иас хэтрүүлэхгүй байх нь үзлэгийн чаыарт сайн нөлөөлнө.

Аймаг хотын стоматологийн ахлах мэргэжилтнүүд орон нутгийн тусламжийн байдалд үиэлгээ өгч уг тусламжийг шинжлэх ухаан үндэстэй зохион байгуулах, эрүүлийг хамгаалах газрууд ч тэдний хүч бололцоог авч саналыг харгалзан үзэх, дэмжих явдал хангалтгүй байна.

Цаашид   нормативын   дагуу боловсон хүчин эм багаж, материалаар хангах,   мэргэжлийн   сувилагч бэлтгэх,  1200аас дээш хүнтэй бүх шатны  сургууль,  үйлдвэрүүдийг стоматологч   эмчтэй    болгох, больницын 300 ор, тутамд энэ мэргэжлийн эмч ажиллуулах, Архангай аймгийн Хотонт сум, Улаанбаатар хотын 1, 23-р сүртууль,  3-дугаар  цахилгаан станц зэрэг  сум,  сангийн  аж  ахуй, үйлдвэр,  аж ахуйн газруудаас өөрсдийн хөрөнгөөр    стоматологч эмч ажиллуулж  байгаа   санаачлагыг дэмжих, аймаг хот, районы төвүүдэд, клиникийн эмнэлгүүдийн дэргэдэх төрөлжсөн   кабинет,   тасгуудад стоматологийн  эмчилгээ,  эрүү   нүүрний мэс засалч,  гажиг  согог  заслын эмчийг 4:1:0,5—0,8-ийн    харьцаатай ажиллуулах,   бусад   газруудад ажиллаж буй  мэргэжлийн  эмч   нарыг амбулаторийн   эрүү   нүүрний   мэс засал, нүүр амны гажиг согог заслын чиглэлээр   үзлэг  хийлгэж,   эдгээр газруудад эмч тутамд шүдний техникч нэгийг ажиллуулах эсвэл хэд хэдэн кабинет дүндын хиймэл шүдний лабораторийг байгуулах, нүүдлийн амбулаторийг  сум  бригад,  ферм, пионерийн  зуслан зэрэг газруудад 7— 14   хоногоос   доошгүй хугацаагаар ажиллуулах  нь  манай  нөхцөлд тохиромжтой хэлбэр юм.Цаашид улсын хэмжээнд нүүр ам    өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэх өвчний тархалт, бүтцийг судлан тогтоож, уг судалгаатай уялдуулан боловсон хүчин, материаллаг баазаар хангах, эм, багаж материалыг ариг гамтай зарцуулах, нүүр амны өвчнөөс сэргийлэх аргыг  орон нутгийн онцлогт тохируулан оновчтой сонгож хэрэглэх нь тусламжийг сайжруулах үндсэн нөхцөл болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 349
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК