Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Архины цочмог хордлогын үед цогцосын цус, тархи нугасны шингэн, үнхэлцэгийн хөндийн шингэн дэх этанолын хэмжээг тодорхойлох нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Батцэцэг 1, Х.Батбаяр 2

1 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шүүх эмнэлэгийн хэлтэс
2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургааль, Анагаах ухааны сургууль
 
Абстракт
Шүүх эмнэлгийн практикт өнөөгийн байдлаар архины хордлогоор нас барсан хүмүүсийн шалтгааныг эрхтэн тогтолцооны эмгэг бүтэц зүйн өөрчлөлт болон шүүх химийн шинжилгээгээр цус, шээс, ходоодны шингэнд агуулагдах этанолын хэмжээг харьцуулан нэгтгэн тогтоож, харин цусан дах хэмжээгээр нь согтолтын зэргийг үнэлж байна. Архийг хэрэглэсний дараа 20% нь ходоод, 80% нарийн гэдэсний ханаар цусанд шимэгддэг.1 Хүний бие махбод нэгэн цогц учир биеийн хөндийн шингэнд этанолын хэмжээг тогтоон хоорондын хамаарлыг судлах нэн шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл архины хурц хордлогын үед цуснаас этанол
ялгараад гарчихсан байсан ч тархи болон зүрхний талаас хүндрэл өгч, эд эсийн шинжилгээгээр архины шалтгаант тархины болон зүрхний эмгэгшилийн зураглал тодорхойлогдож тухайн хүний нас барсан шалтгаан нь архины хурц хордлого, ялгаралын үе шат гэж оношлогддог. Үүнээс үзэхэд цуснаас этанол ялгарсан боловч биеийн бусад шингэнд буюу бидний судалж буй тархи нугасны шингэн, үнхэлцэгийн хөндийн шингэнд хадгалагдаж байсаар эдгээр эрхтэнүүдэд эмгэгшил үүсгэж байхыг үгүйсгэхгүй гэсэн таамаглал дэвшүүлж энэхүү судалгааг хийлээ. Архины хордлогын улмаас нас барагсадын шалтгаан болон бусад зүйлсийн судалсан олон судалгаа байдаг боловч энэхүү биеийн хөндий дэх шингэнд этанолыг тодорхойлж буй анхны судалгаа юм.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 413
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК