Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Тарваганы бор өөхний эдийн бичил бүтэц, хулганы бор өөхний эдэд CD4, CD8 тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Нямдорж1, Б.Дагданбазар1, Ш.Үүртуяа 1, Д.Амгаланбаатар1, С.Энэбиш1, Л.Мөнхтулга2

1 Био-АнагаахынСургууль, ЭМШУИС

2 Сургалт судалгааны лабортори, ЭМТСургууль

 
Абстракт

Бор өөхний эд (БӨЭ)-ийн бүтцийн болоод үйл ажиллагааны өвөрмөц онцлогуудыг 1551 оноос эхлэн судлан шинжилж иржээ.1БӨЭ үйл ажиллагааны хувьд ичдэг амьтдын дулааны зохицуулгад оролцохоос гадна гүн гипотермийн нөхцөлд дархлааны урвал дарангуйлагддаг нь БӨЭ болон дархлааны тогтолцооны хооронд хамаарал байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна.3 БӨЭ нь дархлааны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог болохыг судлаачид нотолсоор байгаа хэдий ч БӨЭ-ийн бүтцэд дархлааны эсүүд байдаг эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тарваганы БӨ-ний эд эсийн шинжилгээг эд судлалын ерөнхий, сонгомол аргуудаар хийхэд эдийн хэсгэнцэрийн завсрын холбогч эд нь судас ихтэй, лимфойд эдийн бөөгнөрөл (фолликул)-ийн дотор ч цусны судас элбэгтэй, тэрхүү судасны доторхи хөндийд цусны эсүүд их тодорхойлогдож байгаа нь дархлаанд оролцдог байж болохыг харуулна. Эрүүл хулганы (BALB/c үйлдвэрийн 80-90 хоногтой эр хулгана) БӨ-ний эсийн суспенз хийж ялган 2 өөр саванд хийж урсгал эс тоолуурын аргаар нийт эсийг тоолоход 60551/мкл байсан бол хоёрдох тубинд 31095/мкл байсан бол CD4+ Т эсийн тоо 3746/мкл 5.2%, CD8+ Т эсийн тоо 1868/мкл 4,99% тус тус эзэлж байгаа нь захын цус болон лимфойд эдэд Т эсийн хэмжээ ялгаатай байгаа нь цусны эсийн төлжилтөнд энэ эрхтэн оролцдог болохыг илтгэж байна.

The feature of structure and function on brown adipose tissue (BAT) is started from 1 1551. Function of BAT is maintenance to thermogenesis in hibernators and immunity depression in deep hypothermia are suggested there may be have relation between BAT and immunity. However, some researchers demonstrated BAT is assist to function of immune activity, but immune cell in BAT is not clear so far. Marmot BAT histology is showed vascularization in lobules of connective tissue, accumulation of follicle with lymphoid tissue and vessels with blood cells by general and selective methods. In this study selected healthy BALB/c male mice 80-90 days. In the BAT detected all of 31095/mkl lymphocytes,as all lymphocytes CD4+ T cell was 3742/mkl (5.20%) and CD8+ T cell was 1868/mkl (4.99%) detected, respectively. There have different value of T cell in the peripheral vessel blood and lymphoid tissue is suggested BAT is assist to heamopoiesis of blood cell.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 257
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК