Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Тархины урд эргэлтийн цүлхэнгийн бичил мэс засал эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Энхболд 1, Г.Цагаанхүү 2

1 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Мэдрэлийн Мэс Заслын Тасаг
2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
 
Абстракт

Тархины артерийн цүлхэнд хийх мэс засал XX зууны эхэн үеэс анагаах ухааны практикт нэвтэрч эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш олон тооны шинэ арга технологи гарч улам төгөлдөржиж иржээ. Монгол улсад тархины артерийн цүлхэнгийн мэс засал 1 1980-аад оноос анх нэвтэрч, 2 2000 он хүртэл хоёр талын чамархайн болон битемпораль хүрцээр, 2 2007 оноос птериональ хүрцээр, 2 2010 оноос хөнгөвчилсөн птериональ хүрцээр, 2 2011 11 оноос Германы тархины мэс засалч Аксел Пернезскийн боловсруулсан дух-чамархайн түлхүүр нүхэн (key hole) хүрцээр засал хийж байна. Энэ хүрцээр мэс засал хийхэд өвчтөний нүүрэн дээр сорви үлдэх, гавлын ясны хэлбэр алдагдах муу талтайгаас гадна, ясыг буцааж бэхлэхдээ микроплате хэрэглэдэг нь мэс заслын өртгийг нэмэгдүүлж, тусгай багаж хэрэглэх шаардлага бий болгодог. Иймээс бид хөмсөгний дээгүүр духны атирааг дагуулан 5-6 см зүслэг хийн, 0.5 мм диаметртэй өрмөөр 4 цооллогын нүх гаргаад 45о хэм налуу хөрөөдөж, ясны лоскутыг буцаан тавих аргыг боловсрууллаа. Бичил мэс заслын арга технологийн хөгжил нь мэс заслыг, тэр дундаа, тархины мэс заслыг улам бүр бага гэмтэлтэй хийх боломжийг олгож байгаа бөгөөд бидний нэвтрүүлж буй арга үүний нэг баримт юм. Германы мэс засалч Аксел Пернезскийн гаргасан мэс заслын шинэ аргад тулгуурлан боловсруулсан энэ арга нь тархины урд эргэлтийн цүлхэнгийн мэс засал эмчилгээний хүндрэлийг бууруулах зорилоготой.

A cerebral aneurysm has been surgically treated since the early twentieth century. Since then, numerous new surgical methods and technologies have been developed in neurosurgical practice to improve outcome of the neurosurgical treatments. In fall of 1980, the very first aneurysm surgery was successfully performed in Mongolia. Until 2 201111, the bitemporal and pterional approaches had been used as the main treatment option for anterior circulation aneurysms in Mongolian neurosurgical practice. The keyhole approach,cultivated by German neurosurgeon A. Perneczky, was introduced to Mongolian neurosurgical practice in 2011 as another threatment option for the anterior circulation aneurysms. However this procedure has significant drawbacks including cosmetically poor appearance of the scar and forehead deformity and requires the use of special intraoperative instrumentations such as microplate. To address these drawbacks, we developed a new small keyhole approach with four burr holes that were used as an alternative access to treat anterior cranial base lesions. Today’s technical and technological advances in micro surgery allow us to do more precise and minimally invasive brain surgery using this approach. This study aimed to design new key hole surgical techniques with four small burr holes, based on the method of German neurosurgeon A. Perneczky for treatment of anterior circulation aneurysms and decrease the rate of surgically related complications.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 226
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК