Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2014, 11(2)(30)
Монгол хунчир (Astragalus mongolicus. Bunge) –ийг хээрийн бүсэд үрээр нутагшуулан тарималжуулсан судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Гантогтох, Н.Орхон, Г.Баттулга, А.Баянмөнх, Л.Лхагва, Л.Хүрэлбаатар

Эм судлалын хүрээлэн, Монос групп

 
Абстракт
Монгол орны унаган, ховор эмийн ургамал Монгол хунчирыг тарималжуулах зорилго тавьж дараах үр дүнд хүрлээ. Туршилт судалгааны үр дүнд тарималжуулсан уг ургамлаас 1ба2-р удмын үрийг хураан авч, лабораторийн нөхцөлд үрийн соёололт 83-90%, хээрт 65-72% байгааг тогтоолоо. Байгалиас түүж авсан үрээр туршилтын талбайд тарьсанаас хойш 2006 оноос 2011 он хүртэл уг ургамал бүрэн тарималжсан бөгөөд ургамал нутагшин тарималших боломжийг Р.А.Карписинова (1985) аргазүйн дагуу дүгнэхэд Монгол орны хээрийн бүсэд Монгол хунчир ургамал нь 13 балл авч маш ирээдүйтэй гэсэн үнэлгээтэйгээр тарималжих боломжтой нь тогтоогдлоо. Тарималжуулалтын судалгааны үр дүнд 2012 оноос үйлдвэрлэлийн зориулалт бүхий талбайд шилжүүлэн тариалж байна. Тарималжуулсан Монгол хунчирын фитохимийн шинжилгээг MNS 5237:2003 – ын дагуу хийж гүйцэтгэхэд нийлбэр флавонойдын хэмжээ 4.1-4.35% байгаа нь уг стандартад заасан хэмжээг хангаж байгааг тогтоолоо.
We aimed to cultivation of Mongolian’s endemic and rarely medicinal plants Astragalus mongolicus Bunge. Plantation as a result of this plant in under the laboratory condition was 83-90% and in the natural condition was 65-72% for the first and second seed descendant. Collecting wild seeds were fully planted the test site from 2006 until 2011, Astragalus
mongolicus Bunge’s plantation reasonable assessment evaluate characteristics according by Karpisinovage evaluation, 1985 those could be growth well and plantation reasonable assessment degree was 13. Plantation production in 2012 as a result of research over the area designated for cultivation. The results from phytochemical analysis of Astragalus Mongolicus Bunge, the total flavonoid amount were 4,1-4,35 % and this result approved in the standard set in the MNS 5237:2003.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1935
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК