Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2012, (53) 2012. N02(053)
ПРОСТАГЛАНДИН Е1 ЭМИЙГ ХЭРЭГЛЭН ТӨРӨЛТИЙГ СЭДЭЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН ГАРАХ ХҮНДРЭЛИЙГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Х. Баярсайхан 1, Ш.Цэрэнсамбуу 1 , Д.Мөнхцэцэг2    

 1КНАГ, 2 ЭМШУИС

 

Судалгааны зорилго:  Орчин үед эх барихын практикт төрөлтийг сэдээж төрүүлэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Простагландин Е1 /мизопростол/ -ийг  төрөлт сэдээх зорилгоор  өргөн хэрэглэх болсон.  Бидний гол зорилго Простагландин Е1 /мизопростол/-ийг төрөлт сэдээх зорилгоор хэрэглэдэг аргуудын үр дүнг харьцуулан судалж  эх урагт нөлөөлөх байдлыг судлах юм.
Судалгааны материал, арга зүй:
Простагландин Е1 /мизопростол/-ын төрлийн эмийг төрөлт эрчимжүүлэхэд 2 төрлийн схемээр хэрэглэдэг. 25мкг мизопростол үтрээнд 3 цаг тутам, 50 мкг мизопростол уухаар 4 цаг тутам. Судалгааны багийг 2хэсэгт хуваасан. Судалгаанд  37-42 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулсан. Бүх эмэгтэйчүүдэд умайн хүзүүний байдлыг Бишопийн аргаар үнэлсэн, мөн шууд бус КТГ аппратыг  ашиглан умайн базлалт, ургийн зүрхний үйл ажиллагааг үнэлсэн. Мөн төрөх үйл ажиллагааны явц, эх болон ургийн талаас гарч буй хүндрэл, төрсний дараах үе  , мөн нярайн байдлыг төрснөөс хойш 3 өдөрт ажиглав. Судалгааны 1-р бүлэгт хамрагдах 48 жирэмсэн эхчүүдэд  25мкг мизопростолыг үтрээнд 3 удаа 3 цагийн зайтай тавьсан.2-р бүлэгт  30  жирэмсэн эмэгтэйчүүдэд 50мкг мизопростолыг 4 цагийн зайтай 4 удаа уухаар хэрэглэсэн           
Судалгааны үр дүн: 1-р бүлгийн төрөлт сэдээсэн үр дүн 86%, төрөлт сэдээснээс төрөх үйл ажиллагаа эхэлсэн хугацаа 4± 0,2 цаг, Энэ хэсэгт төрөх хүчний сулрал 7% тохиолдов. үүнээс анхдагч сулрал 3%, зохицуулгаггүй төрөх үйл ажиллагаа үүссэн 16% .2-р бүлгийн  төрөх үйл ажиллагааг сэдээсэн  үр дүн-96%, төрөлт сэдээсэнээс төрөх үйл ажиллагаа эхэлсэн хугацаа 1,5±0,15 цаг, төрөх хүчний сулрал-5%, үүнээс анхдагч сулрал ажиглагдаагүй. Зохицуулалтгүй төрөх үйл ажиллагаа үүссэн -10% байна
           Ургийн бүтэлт 1-р хэсэгт-2% ажиглагдсан бол 2-р хэсэгт ажиглагдаагүй.
Төрөлтийг сэдээхэд  дээрхи 2 аргыг харьцуулан үзэхэд  мизопростал 25 мкг нь боломжийн арга боловч 2-р бүлгийн мизопростол хэрэглсэн аргаас харахад илүү үр дүнтэй байгаа нь  ажиглагдлаа.   
Дүгнэлт:  Мизопростол эмийг хэрэглэн төрөх үйл ажиллагааг сэдээх нь үр дүнтэй бөгөөд аюулгүй юм. Эмийн гол үзүүлэлт нь   умайн хүзүүг төрөлтөнд бэлтгэж , төрөх үйл ажиллагааг дэмжинэ.  1-р бүлгийн төрөлт сэдээсэн үр дүн 86%, 2-р бүлгийн  төрөх үйл ажиллагааг сэдээсэн  үр дүн-96% байна. Просогландин  Е1  хэрэглэхэд  эх урагт ноцтой хүндрэл ажиглагдаагүй байна. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 822
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК