Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (028) 2005.No4(028)
Төрийн бус байгууллага. Элэг хамгаалах сан
( Намтар )

Н. Чулуунбаатар

 
Абстракт

Элэг хамгаалах санг байгуулахаар санаачлан хэсэг хүмүүс цугларан буйг дуулаад миний бие сурвалжлахаар хотын захиргаан дээр очиж билээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлыг тэд Улаанбаатар хотын Иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт гуайн өрөөнд 2003 сны 4-р сарын 2-ны өдөр хийж зохион байгуулалтын асуудал, сангийн дүрмийг хэлэлцэж баталсан билээ. Тус хуралд Академич Б.Цэрэндаш, Хүний гавьяат эмч Б.Дагвадорж, Улаанбаатар хотын Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, УКНИЭ-ийн захирал С.Бадамжав, Мобикомын захирал Р.Батмэнд , Их овоо трейд компаны захирал Д.Батэрдэнэ, Эмимпексийн захирал Р.Бямбаа, миний бие /Зууны мэдээ сонины сурвалжлагч/ бид нар оролцож тус сангийн тэргүүнээр С.Бадамжав, Гүйцэтгэх захиралаар Р.Бямбаа нарыг сонгож, сангийн дүрмийг доорхи байдлаар батлаж байсныг миний бие тод санаж байна. Түүнээс хойш олон улсын хурал нэг удаа Улаанбаатар хотод, Эрдэнэтэд хойд бүсийн эмч нарын сургалт семинарыг мөн нэг удаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн улирал тутмын Анагаах увидас сонинг гарган Гүүний саам сувилалыг Гачууртад байгуулан ажиллажээ.
ЭЛЭГ ХАМГААЛАХ САН "Элэг хамгаалах" сан уусгэн байгуулагдах уеийн товч танилцуулга 2002 оны эрүүл мэндийн яамны статистик мэдээг ажиглахад Баянхонгор аймапг 10000 хүн амд 61,4 Хэнтийд-65,3 Дорноговьд-72,9 Говьсүмбэр-74,7 Улаанбаатар-47,1 тохиолдол байна.
Нийт хүн амын 17% нь вируст В гепатитын зөөгч байгаа юм (Д.Алимаа 1997). Элэгний өвчин Ази Африкийн орнуудад түгээмэл байгаа ба Монголд нутагшмал өвчин болжээ.Элгийг гэмтээдэг вирус одоо 10 гаруй нээгдэн судалгаанд байгаа бөгөөд элэгний архаг үрэвслийн үгдрэл хүндрэл улам бүр жилээс жилд ихсэх хандлага ЭМЯ-ны статистик судалгаанаас илт харагдаж байна. 2002 оны судалгаагдор харуулав.
Вируст гепатитийн ввчлел, 10000 хүн амд Incidence of Viral Hepatitis, per 10000 population

Санг байгуулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох
Элэгний өвчний сэргийлэх
Шугаман ( тасралтгүй ) эмчилгээг үргэжлжлүүлэх
Элэгний цирроз, хавдраас сэргийлэхэд нэмэр үзүүлнэ.Элэг хамгаалах сангийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 2003 сны 4-р сарын 2-ны өдрийн хурлаар батлав.
Нэг. Нийтлэл үндэслэл
1.1.    "Элэг хамгаалах" сан (цаашид сан гэх) нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус, сайн дурын ТББ мөн.
1.2.    Энэхүү төрийн бус байгууллагын оноосон нэр нь Элэг хамгаалах сан болно.
1.3.    Сан нь Клиникийн нэгдсэн II Эмнэлэг 207 Энх тайвны өргөн чөлөө -49, Улаанбаатар 210649, Монгол Улсад байрлана.
1.4.    Сан нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.5.    Сан нь өөрийн тэмдэг, билэгдэл , данс, албан бичгийн нүүртэй байна.
1.6.    Сангийн дүрмийг баталсан өдөр буюу 2003 оны 4-р сарын 2-ны өдөр нь түүний үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр болно.
1.7.    Сангийн үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
1.8.    Сан нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бухий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.
Хоёр. Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1.    Сангийн эрхэм зорилго нь элэгний архаг өвчний хүндрэлээс сэргийлэх, ард иргэдийн эрүүл тав тухтай, ирээдүйдээ итгэлтэй амьдрах нөхцлийг сайжруулах, ядуурлыг бууруулах зэрэг арга хэмжээг санхуужуулэх, энэ чиглэлээр засгийн газрын болон олон нийтийн байгууллагууд, ард иргэдтэй хамтран ажиллах, мэргэжпийн туслалцаа үзүүлэх, зохион байгуулахад оршино.
2.2.    Сан нь зорилго хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:
I    Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх
II    Эрүүл мэндийн боловсрол олгох
III    Зөвлөх эмч нарын нарийн мэргэжлийн зөвөлгөөгөгч байх
IV    Гүүний саам эмчилгээний сувилал байгуулах бололцоог нээх Гурав. Сангийн бүтэц, хяналтын тогтолцоо
3.1.    Сангийн эрх барих байгууллага нь "Элэг хамгаалах" сангийн удирдах зөвлөлийн хурал байна.
3.2.    Удирдах зөвлөлийн гишүүд нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 1/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/ санг өөрчлөн байгуулах, татан байгуулах; 3/ сангийн жилийн төсөв батлах;
4/ сангийн гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх; 5/ сангийн өмч хөрөнгийг захиран зарцуулах;
6/ сангийн ажпын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах; 7/ дүрэмд заасан бусад эрх;
3.3.    Сангийн удирдах зөвлөл нь таван гишүүнтэй байна.
3.4.    Сангийн удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүнийг гишүүдийн саналаар томилно.
3.5.    Сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жилээс доошгүй байна.
3.6.    Сангийн удирдах зөвлөлийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай үед хэзээ ч хуралдуулж болно.
3.7.    Сангийн удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн дийлэнх олонхийн ирцээр хүчинтэйд тооцно.
3.8.    Сангийн удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
3.9.    Удирдах зөвлөлийн гишүүд нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
3.10.    Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тухайн хурлаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
3.11.    Сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн, гүйцэтгэх захирал дараахь бүрэн эрх, хариуцлагыг хэрэгжүүлнэ:
1/ Сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн санг гадаад, дотоодод төлөөлөх тэргүүлэгчдийн хурлыг даргалах, Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх Захирлыг томилох, ажлын гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21 Гүйцэтгэх Захирал дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Тэргүүлэгчдийн хурлаас олгосон эрхий хэмжээний хүрээнд Санг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах -Гэрээнд заасан бүрэн эрх. Дөрөв. Сангийн санхүүжилт
4.1.    Сангийн орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив;
2/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
3/ зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор дотоод, гадаадаас олгосон хөрөнгө;
4/ бусад орлого;
4.2.    Сан нь орлогоо зевхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
4.3.    Сангийн орлогоос ноогдох ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
4.4.    Сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно. үүнд:
1/ төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих;
21 сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх;
3/ сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр болон түүнтэй холбогдох бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажпын зардлыг санхүүжүүлэх;
4/ иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах;
4.5.    Сан нь жил бүр олсон орлогынхоо 50-иас доошгуй хувийг дурэмд за асан үйл ажиллагаанд зарцуулна.
Тав. Сангийн үйл ажиллагааны дотоод хяналт
5.1. Сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт тавих хяналтын зөвлөл дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.
1/ сангийн дүрмийн биелэлтийг шалгана.
2/ сангийн санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгана.
3/ холбооны удирдах зөвлөл, сангийн удирдах зөвлөлийн гишүүдээс өгсөн үүргийн хэрэгткилт, ажлын албаны дотоод эмх цэгцийг шалгана. Зургаа. Санг татан буулгах
6.1.    Сангтатан буулгах шийдвэрийгсангийн Удирдах зөвлөл гаргана.
6.2.    Сан нь Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон өөрийн дүрмийг зөрчиж үйл ажиллагаа явуулбал хариуцлага хулээнэ. Харин сангийн тэргүүн, гишүүд хууль тогтоомж зөрчиж санд болон бусдад хохирол учруулсан бол түүнээс үүсэх хариуцлагыг тус сан хүлээхгүй.
Элэгний өвчнийг бууруулахад амжилт олохыг тус сангийн хамт олонд хүсэн ерөөе.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 607
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК