Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Хүүхдийн эрүүл мэндэд тавьсан хяналтын үйл ажиллагааны үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Т. Сүхээ

 
Абстракт

Since 1996, the number of children aged 0-16 per one medical doctor has obviously increased. In spite of this, range of medical aid and service is not decreased. Moreover, children's health indicator has been improved.

1.    Medical department makes every effort to work more closely with their parents, improve he consultancy services as well as to enhance responsibilities of parents. As a result, the number of children received treatment rapidly decreased and health care costs were reduced.

2.    Preventive medical examination has been taken on regular basis and it has covered 62% of children annually received medical care and services. As of average of 1991-2002, a number of healthy children is 62%, children under risk 27.3%, and with chronic disease 7.7% respectively.

3.    According to the prophylactic inspection for children aged 0-16, there is a serious fact that that syndrome of in skull hypertension is 12.7%, toxic form of chronic tonsillitis 7%, and intestinal chronic gastritis 4.6%.

Tyc клиникийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 0-16 хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл саруул өсгөн бойжуулахад эх, эцэгт нь мэргэжлийн бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал бидний өдөр тутмын чухал үүрэг, зорилт болсоор ирлээ. Иймд хүүхдийн эрүүл мэндийн байдалд мэргэжлийн үүднээс хяналт тавьж, өвчтэй хүүхдийг эрүүлжүүлж илааршуулах үйл ажиллагааны үр дүнг бодитой үнэлж, цаашдын ажлын чиглэл, арга зүйг оновчтоь тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэхүү судалгааны зорилго нь KHII эмнэлгийн хүүхдийн хэсэгт олон жилийн турш хийгдэж хэвшсэн үйл ажиллагааны үр дүнд зарим чиглэлээр судалгаа хийж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид боловсронгуй болгоход нэмэр болохуйц санал дэвшүүлэх явдал байв.
Судалгаанд хүүхдийн хэсгийн эмчийн үйлчлэх хүрээний 0-16 хүртлэх
насны хүүхдиин дунд явуулсан урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнг нэгтгэн, эрүүл мэндийн бүлэг тогтоож ирсэн 12 жилийн ажиглалтын бүртгэл, тайлан, иргэний эрүүл мэндийн дэвтэр зэрэг материалыг ашигласан болно.
Судалгааг статистикийн түүвэрлэх аргаар 1988 оноос хойш төрж хүүхдийн хэсгийн бүрггэлд орж үйлчлүүлж ирсэн 1851 хүүхдийг хамруулж хийлээ.
1.    1988-2002 онд тус эмнэлэгт үйлчлүүлж ирсэн 0-16 насны хүүхдийн    юоны    динамик өөрчлөлтийг үзэхэд үйлчлэх хүүхдийн тооноос хэсгийн эмчийн тоо шууд хамааралтай цөөрчээ.
2.    Хэсгийн нэг эмчид ноогдох хүүхдийн тооны үзүүлэлт насны ангилалаар нь үзэхэд 1988 -1995 он хүртэл хэвийн хэмжээнд байсан бол, 1996 оноос хойшхи хугацаанд 35 орчим хувиар нэмэгдсэн байна.
3.    Хүүхдийн хэсгийн эмчийн үзлэгийн бүтцийг 1988-2002 оны байдлаар харьцуулж үзвэл, 1988 онд гэрийн
үзлэг 25,1% байсан бол, 2002 онд 5,4 % болж буурчээ.
4.    Тус эмнэлгийн хүүхдийн тасагт 1988-2002 онд хэвтүүлж эмчилсэн хүүхдийн дотор, хүүхдийн хэсгээс хэвтсэн хүүхдийн хэмжээ 1988 онд 70,9 % эзэлж байсан бол 1999 онд 24,8 % ,2002 онд 52 хувийг тус тус эзэлж байна.
5.    1988 оноос 2002 онд урьдчилан
*    сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн    тооны    динамик үзүүлэлтээс харахад 1989 онд 83,6 %
4    ,1999 онд 75.6 %,2002 анд 46.9 хувийг хамарчээ.
6.    Урьдчилан сэргийлэх үзлэгээр эрүүл мэндийн бүлэг тогтоосон нь дүн дундажаар эрүүл-I бүлэг- 62 %, хэт өртөмтгий- II бүлэг- 27,3 %, архаг өвчтэй-III бүлэг -7,7 % тус тус байна.
7.    Сүүлийн 15 жилд архаг өвчтэй хүүхдийн диспансерийн хяналтын
^    хамралтын дундаж тоо 122, эдгэрэлт нь 28,6 % байна.
Тодорхой эмгэгүүдээр хяналтанд авсан байдлаас үзэхэд сүүлийн 15 жилд төрсөн 813 нярайн дунд ПГИЭнцефалопатия хам шинж 32.8 %, сульдаагийн 1 зэрэг 8,6 % , тураал 1 зэрэг- 2,8 % , төмөр дутлын цус багадалт -2,4 %, шүүдэст эмзэгшил- 6,5 % тус тус байна. ПГИЭ-ийн хам шинжээс бусад эмгэг нь 0-3 насандаа бүрэн эдгэрч байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон 1152 хүүхдийн дотоп тархины дотоод -'аралт ихсэх хам шинж 12,7 % , гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн хордлоготой хэлбэр 7
*    % , ходоод дээрхи гэдэсний архаг үрэвсэл 4,6 % , элэгний архаг үрэвсэл, цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал 3,4 % , шээсний замын халдвар, фимоз
■*    эрэгтэй хүүхдэд 2,0 % тус тус ажиглагдсан. О -3 насны хүүхдийн эрүүл мэндийн индексийг 14 жилээр гаргахад нэг нас хүртэлх хүүхдийн дундаж 36 %, 2 хүртэлх насных 35 %,3
хүртэлх насных 40,7 % тус тус байна. Сүүлийн 15 жилд хүүхдийн больницод нас барсан нийт хүүхдийн 20,5 % нь хэсгийн хяналтын хүүхэд байгааг төрсөн хүүхдийн тоонд харыдуулбал 0,7 %, нялхасын эндэгдэл 3,78, промиль байгаа ба сүүлийн 8 жилд нялхасын эндэгдэл гараагүй байна.
Дүгнэлт:
1.    Хэдийгээр хүүхдийн нэг эмчид ноогдох 0-16 насны хүүхдийн тоо 1996 оноос илт өссөн боловч тусламж үйлчилгээний хүртээмж буураагүй ба хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сайжирсаар байна.
2.    Хүүхдийн хэсгээс эх эцэгтэй нилээд тулж ажиллан хүүхдийг эрүүл өсгөж бойжуулахад чиглэгдсэн зөвөлгөөг сайжруулж , эх эцгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэний үр дунд үйлчлэх хүрээний хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэлт эрс багассан ба эмнэлгийн өртөг зардлыг тодорхой хэмжээгээр бууруулсан байна.
3.    Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулснаар жил бүр үйлчлэх хүрээний хүүхдүүдийн 62 % -ыг хамрах болсон ба 1991-2002 оны дунджаар эрүүл хүүхдийн тоо 62%, рисктэй 27.3 %, архаг өвчтэй 7,7% байна.
4.    0-16 насны хүүхдүүдэд тогтоосон диспансерийн хяналтаар тархины дотюд даралт ихсэх хам шинж 12,7%, гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн хордлоготой хэлбэр 7% , ходоод дээрх гэдэсний архаг үрэвсэл 4,6 % байгаа нь анхаарал татах асуудал болжээ.
5.    Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны энэ үзүүлэлт нь тус эмнэлгийн үйлчлэх хүрээний 0-16 насны 3500 хүүхэдтэй 50 ортой, хүүхдийн 4 хэсэгтэй, дуудлагын 3 эмчтэй нарийн мэргэжлийн 4 кабинеттэй, байх үеэс эхлээд одоогийн 16 ортой, нэг хэсэгтэй, туегайлсан хүүхдийн нарийн мэргэжлийн кабинетгүй үеүдийг хамарч хийгдсэн учир үзүүлэлтүүд нилээд зөрөөтэй гарсан хэдий ч үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийн дундаж нь цаашид ажилдаа үнэлгээ өгөхдөө ашиглаж
болох талтай юм. Санал: Анхаарал татаж буй дээрх эмгэгүүдийн эмчилгээ урьдчилан сэргийлэлт, диспансерийн хяналтын тухай асуудлыг тусгайлан авч үзэж нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх , давхар хяналт тавих шаардлага урган гарч байна
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 259
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК