Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Эмнэл зүйн эм судлалын тухай ойлголт, орчин үеийн тулгамдсан асуудлууд
( Судалгааны өгүүлэл )
Ш.Энхтуяа
 
 
Абстракт
XX зууны эхэн үеэс эрчимжсэн шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, эм судлалын шинжлэх ухаанд ч тусгалаа олж, маш олон төрлийн эм шинээр үйлдвэрлэгдэн гарчээ.
Одоо дэлхий дээр хэрэглэгдэж буй 200.000 нэрийн эмний 80 хувь орчим нь сүүлийн 30-д жилд шинээр бий болсон юм. Энэ нь нэг талаар анагаах ухаанд том дэвшил авчирсан боловч, нөгее талаар эмийн харшил, гаж нелөе чамгүй тохиолдох болж, эмийг аль болох аюуулгүй, оновчтой, зөв хэрэглэх шаардлагыг бидэнд тулгажээ. Үүний дүнд эмийн оновчтой зөв хэрэглээг төлөвшүүлэх учиртай.
Анагаах ухааны, тэр дундаа эмзүйн шинжлэх ухааны шинэ салбар эмнэл зүйн -эм судлал /клиник фармакологи/ үүсэн бий болж, 60-д оны үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн юм.
Эмнэл зүйн эм судпал нь /ЭЭС/ микробиологи, аналитик хими, биохими, математик, физиологи, кпиник лаборатори эм зүй, эм судлал, эмнэл зүйн салбар шинжлэх ухаануудын ололт амжилтад тулгуурлан хөгждөг бөгөөд шинжлэх ухааны эдгээр салбаруудтай нягт холбоотой.
Дэлхийд хамгийн олон нэрийн эм хэрэглэдэг орон болох Англи улсад 50.000 нэрийн эм хэрэглэдэг бол, манай хөрш Орос улсад 3000 орчим нэрийн эм хэрэглэдэг. Энэ олон нэрийн эмэн дундаас, тухайн өвчтөнд хамгийн сайн тохирох, сайн чанарын эмийг олж омовчтой хэрэглэх нь одоогийн эмч хүний өмнө тулгарч байгаа хамгийн төвөгтөй асуудал бөгөөд, үүнийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрч, 1977онд хуралдсан ДЭМБ-ын чуулганаараа эмч хүн бүр ЭЭС -г эзэмшихийг уриапсан.
Манай улс ч энэ талаар анхаарч 1992 онд хуралдсан "Монголын үндзсний эмийн бодлого" Анхдугаар бага хурлаар ЭЭС-г өөрийн оронд хөгжүүлэх, эмч нэрт энэ салбар шинжлэх ухааны эзэмшуүлэхийг чухпыг онцлон тэмдэглэсэн билээ. Манай орны хувьд үр дүн сайнтай бөгөөд, аль болох хямд төсөр эмээр хүн амыг тасралтгүй хангахын зэрэгцээ, эмийн зохистой хэрэглээг төлевшүүлэх, эмч нарт ЭЭС-ын мэдлэг олгох асуудал гол зорилт бопон тулгарч байна.
 
1.Эмийн зохистой х^оэглээлэж юуг хэлэх вэ? Энэ бол юуны урд хамгийн хоргүй, хамгийн сайн үр дүнд хүрэх эмийг сонгож олох, үүний дараа сонгож олсон эмээрээ зөв оновчтой эмчилгээг явуулах явдал юм. Эмийг зөв сонгохын тулд, та доорх асуудлуудыг шийдвэрлэх ёстой.
-зорилгоо тодорхойлох буюу зөв бөгөөд дэлгэрэнгүй онош тавих
-хэрэгцээтэй байгаа эмийн жагсаалтыг гаргах -сонгон авч, жагсаан бичсэн эмүүдийнхээ фармако кинетик, гаж үйлдэл, харилцан нөлөөллийг бодолцож, дүгнэлт гаргах, зарим эмийг хасах буюу өөр ижил төст эмээр солих, нэгэнт сонгон тогтоосон эмүүдээ оновчтой зөв хэрзглэх гэдэг нь:
-өвчний явц, үе шат, дагалдах өвчин, -өвчтөний хас, хүйс, физиологийн онцлог,
-эмийн үйлдэлд нөлөөлөх гадны хүчин зүйлс зэргийг тооцон үзсэний үндсэн дээр уг эмүүдийг хэрэглэх тун, давтамж, биед оруулах аргыг тодорхойлох, эмчилгээ явуулах хугацааг оновчтой тогтоох, эмчилгээний үр дүнг хянах явдал юм. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд эмзүй, эм судлапын талаарх таны мэдлэг, эмчийн клиник сэтгэлгээ чухал шаардлагатай нь ойлгомжтой.
2.ЭЭС-юуг судлах вэ? ЭЭС нь биологийн идэвхт бодисууд хүний биед хэрхэн нэвтэрч, үйлчилгээ үзүүлж, хэрхэн гадагшилдаг вэ? гэдгийг судпан мэдсэний дүнд, түүнийг эмчилгээний зорилгоор тухайн өвчний явц, үе шат болон хувь хүний онцлогт нь тохируулан хамгийн оновчтой, үр ашигтай хэрэглэх, эмийн харшил, гаж нөлөөнөөс сэргийлэх арга тактикийг судлан боловсруулдаг анагаах ухааны нэг салбар шинжлэх ухаан мөн.
Тус салбар нь дотроо :-эмийн бие мах бодид орж, гарах үйл явцыг судлах /фарм- ококинетик/
-эмийн бодис бие мах бодьтой хэрхэн үйлчлэлцдэгийг судлах /фармакодинамик/
-эмийн гаж нөлөөг судлах
-эмүүдийн харилцан үйлчлэлийг судлах
-эмийн үйлчлэлд хувь хүний онцлог хэрхэн нөлөөлдгийг судлах
-эмийн үйлчлэлд нөлөе үзүүлдэг гадны нөлөөллийг судлах дэд салбаруудад хуваагдана.
 
үргэлжлэл даргаагийн дугаарт
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1456
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК