Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Эмнэлгийн уйл ажиллагааны үзүүлэлт болон чаиарын асуудалд
( Судалгааны өгүүлэл )
Ж. Алтантуяа
 
 
Абстракт

Ямарч улс оронд эмнэлгийн үйлчилгээг хэр хэмжээнд явагдаж байгаа болон үйлчилгээний чанарыг үнэлэх шаардлага гардаг. Учир нь эрүүл орчинд амьдрах, эрүүл байх нъ хүний нэн тэргүүний хэрэгцээний нэг байдаг. Харин эмнэлгийн үйлчилгээний чанарын талаар нэгдсэн ойлголт хараахан бүрэлдээгүй бөгөөд эиэ нь тухайн нийгмийн хөгжлийн түвшин, хувь хүний хэрэгцээ болон чанарын тухай төсөөлөл, хүсэл эрмэлзлэл зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. Эмнэлгийн үйлчилгээний чанарыг тухайн эмнэлгийн үйл ажиллагааг харуулсан үзүүлэлтээр үнэлдэг ёстой. Үйл ажиллагааны үзүүлэлт янз бүр байх бөгөөд үзүүлэлт бүрийг үйлчилгээний чанарын үзүүлэлт гэж ойлгож болохгүй. Тухайлбал эрүүл мэндийн төв дээр ирж үзүүлсэн хүний TOO бол тухайн эррүл мэндийн төвийн үйл ажшшагаа чанаргай эсэхийг илтгэх үзүүлэлт биш юм. Эсвэл урьдчилан сэргийлэх тарилгад 0-1 насны бүх хүүхдийг 100 хувь хамруулна гэдэг нь мөн урьдчилан сэргийлзх ажил чанартай сайн явагдсан гэж үзэх үзүүлэлт биш юм. Гол нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан хүүхдүүд тэр өвчнөөр өвчилсөн байдал иь жинхэнэ тарилгын чанарыг харуулах үзүүлэлт болно. Үйлчилгээний чанарыг үнэлэх гэдэг нь нилээд төвөгтэй амаргүй зүйл байдаг. Ялангуяа нөөц бололцоо хомс байх тусам үйлчилгээний чанарыг хянах нь илүү хүндрэлтэй бөгөөд илүү их чухал хэрэгцээтэй байдаг. Учир нь нөөц бололцоо бага байх тусам үйлчилгээ чанрагүй болдог ба энэ нехдөлд үйл ажиллагаа явуулсанаар мөншйг үр ашиггүй зарах, үйлчлүүлэгчдийг хохироох, эмнэлгийн тусламжийн нэр хүндийг уиагаах үр дагаварт хүрдэг. Үйлчилгнээний чанарыг үнэлэхдээ байгаа нөөц бололцоондоо тулгуурлан хамгийн дээд хэмжээний ямар уйлчилгээ узуулж болох вэ? гэдэг ганц асуултанд хариу эрдэг. Өөрөөр хэлбэл нөөц бололцоо буюу мөнгө, боловсон хүчин, тоиог төхөөрөмж, эм, материал, зэрэг нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд тухайн нөхцөлд үзүүлж буй үйлчилгээний чанарыг ахиулах бололцоо байгаа эсэхийг тодруулна. Нөгөө галаас хүний хэрэгцээ (эрүүл мэндийн хэрэгцээ) мөнхийн өсөн нэмэгдэж байдаг харин байгаа нөөц маань дандаа хязгаарлагдмал байдаг. Энэ нөхцөлд үйл ажиллагнагаа зөв зохион байгуулах, чаиартай үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь эрүүл мэндийн байгууллагын удирдлага өөртөө их өндөр шаардлага тавьж ажиллах хэрэгтэй болж байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлага чанар болон чанарын тухай өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Чанарыг хангах үндсэн асуудлыг мэдэж үйлчилгээг зөв зохион байгуулах, өөрт байгаа мэдээлэлийг ашиглан үзүүлж буй үйлчилгээний чанарын байдалд тогтмол үнэлэлт өгч түүнийг ахиулах бололцоог эрэлхийх хэрэгтэй байдаг. Яагаад тухайн эрүүл мэндийн гөв бусад төвүүдээс илүү ажиллаж байна вэ? Гэдгийг удирдан зохион байгуулагч нар үйл ажиллагааны үзүүлэлт дээрдүн шинжилгээ хийж байж хаиулдаг. Үйл ажиллаганы үзүүлэлтдээр үндэслээд зохих дүгнэл гийг хийж чадах нь орчии үед урирдлагад тавигдаж байгаа төргүүн шаардлага юм. Орчин үед дэлхий дахинд Чанарыг тасралтгуй ахиулах онол өргөн гархаж гүүнийг үйл ажиллагаандаа өргөи нэвтрүүлж байна. Чанарыг тасрал ггүй ахиулна гэдэг яь: 1.бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх 2.зардлын үр ашгийг нэмэгдүүлэхЗ.ажлын бүтээмж болон хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж ойлгож болио.Чанарыг ахиулах шаардлага байгаа юу ? Бвдний хүсэн хүлээж байгаа зүйл болон одоогийн байдал хоёрын хооронд зай байгаа бол өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн үг юм. Чанарыг тасралтгүй ахиулахад дараах зүйлүүд их чухал байдаг:

 
1.Удирдлагын арга барил
2.Хамт олны оролдоо: -тулгамдсан асуудалыг шийдвэрлэх-үйл ажиллагааг сайжруулах
3.Лргачлал технологи
4.Багаж хэрэгсэл Чанар гэж юу вэ?
Мэдлэгийн одоогийн тувшинд тулгуурлаы эмнэлгийн үйлчилгээг бололцооны хирээр дээшлүүлэх хэмжээг чанар гэж ойлгож болно. (JCAHO)
Хэрэглэгчийн ирээдүйн хүслийг хэмжигдэх үзүүлэлтээр илэрхийлэхтэй холбогдуулж чанарыг тодорхойлох нь хэцүү байдаг бөгөөд үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээг ямагт хангах чадвартай байх ёстой. (Deming, 1986) Чанар гэдэг ойлголт нь маш олон талтай бөгөөд түүнийг нэг үгээр илэрхийлж болохгүй.
Хэрэглэгч болоп үйлчилгээ үзүүлэгч нар чанарын тухай өөр оөр ойлголттой байдаг.
Чанарыг хэрэглэгчээс нь хамаарч янз бүрээр илэрхийлж болно. Чанар гэдэг ямар нэгэн хэмжээгээр төлөвлөгч болон удирдагч нарын үйл ажилгаанд чөдөр болдогыг үгүйсгэж болохгүй.
Чанар нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ,
1.бүдцийн чанар - бүтцийн хувь ямар нэгэн доголдол дефектгүй байх
2.ЭОХИОН байгуулалгын чанар - хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хэмжээ.
Үйлчилгээний чанарыг харуулах үзүүлэлтүүдийг үйлчилгээний чанарын стандарт буюу чанарын хэм хэмжээ гэдэг. Хэдийгээр чанар гэдэг нь нэгэн тогтсон ойлголт биш болохоор түүний стандарт нь мөн хувьсан өөрчлөгдөх шинж чанар бүхий ойлголт юм. Чанарын стандартад эдийи засгийн болон нийгмийн соёлын хүчин зүйлүүд их нөлөөлдөг. Манайд, эмнэлгийн үйлчилгээ нь чанарын шаардлага хангахгүй байгаа бөгөөд өнөөгийн хэрэгцээнд нийцүүлж чанарыг ахиулах шаардлага тулгарч байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 770
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК