Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ОСМОС БОЛОН ПЕРЕКИСИЙН ТЭСВЭРТ ЧАНАРЫГ ХИЙ, ШАР, БАДГАНЫ ХИЙСВЭР БИЛИГДМЭЛ КОДЧИЛОЛТОЙ ХОЛБОН СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )

Наранцэцэг Б1, Амбага М1,
Хишигжаргал С2, Саранцэцэг Б1
 

1 “Шинэ анагаах ухаан” Дээд Сургууль
2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,
Уламжлалт анагаахын сургууль

 
Абстракт

Xарьцангуй эрүүл залуу хүмүүсийн цусны улаан эсийн (ЦУЭ)-ийн
аденозинтрифосфат (АТФ) хамааралт осмосын тэсвэрт чанар, перекисийн тэсвэрт чанар
ба хий, шар, бадганы хийсвэр билигдмэл кодчилолын шүтэлцээг тогтоох зорилгоор
цусны улаан эсийн мембрант бүтцүүдийн АТФ хамааралт осмосын тэсвэрт чанар болон
перекисийн тэсвэрт чанарыг тодорхойлох аргазүйг ашиглаж I бүлэг хүмүүс дээр
аденозинтрифосфат (АТФ) хамааралт осмос болон перекисийн тэсвэрт чанар сул –
хийн кодчилол өндөр; II бүлэг хүмүүсийн хувьд осмос болон перекисийн тэсвэрт
чанар дунд зэрэг - шарын кодчилол өндөр; III бүлэг хүмүүс нь осмос болон
перекисийн тэсвэрт чанар өндөр, бадганы кодчилол өндөр гэсэн судалгааны үр дүн
гарсан. Embden - Meyerhof зам дээр АТФ-н нийлэгжилтээс хамаарч осмос болон
перекисийн тэсвэрт чанар 3 өөр түвшинд байгаа нь тогтоогдсон.Судлаачид Уламжлалт анагаах ухаан - Орчин үеийн анагаах ухаан (УАУ-
ОҮАУ) - ыг нэг мэдлэгээр зангидан хөгжүүлэх шинжлэх ухааны гол үндэслэл хийгээд
шаардлага бол нэгдүгээрт: хий, шар, бадган юу вэ? гэсэн асуултанд зөв хариулт өгөх;
хоёрдугаарт: хий, шар, бадган юу вэ? гэсэн асуултанд зөв хариулт өгөх явцад бий
болсон шинэ санаан дээрээ тулгуурлаад хий, шар, бадганы холбогдолтой зүйлийг
тайлбарлах шинэ мэдлэг бүтээх; гуравдугаарт: энэ шинэ мэдлэг дээрээ тулгуурлаад
УАУ ба ОҮАУ-ы онол, оношилгоо, эмчилгээний аргуудыг нэг мэдлэгээр зангидан
холбож, нэг тогтолцоонд оруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг.[1] Үүнтэй
холбоотойгоор бид УАУ - ОҮАУ-ыг нэг мэдлэгээр зангидан хөгжүүлэх онолын
үндэслэлийг тогтоох судалгааны нэг гол шийдэл болох хий, шар, бадганы холбогдолтой
асуудлыг бодис - энергийн солилцооны өөр өөр хэлбэршил бүхий хүмүүс дээр судлах
явцад хэрэв хүний биед зөвхөн амьд эсийн зохицуулгын холбогдолтой, “бодис -
энергийн солилцооны тэгшитгэл хамааралт үзэгдлүүд байнга илэрч тогтоогдож
бүртгэгдээд байвал энэ нь хий, шар, бадган хүний биед байдаггүйн гарцаагүй нотолгоо
мөн гэсэн аргачлалыг баримтлан, бодис - энергийн солилцооны 3 өөр хэлбэршил бүхий
эрүүл залуу хүмүүс дээр ажиглалт явуулах чиглэлийг гаргасан юм.[2-4]
 

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
1. Цусны улаан эсийн мембрант бүтцүүдийн АТФ хамааралт осмосын тэсвэрт чанарыг
тодорхойлох аргазүй: Цусны улаан эсийн 10%-ийн 0.5 мл эритровзвесь дээр 3 мл -
1.5%-ийн NaCl уусмалаас нэмж гемолиз явуулна. Цусны улаан эсийн суспензийг 0, 15,
30, 60, 120 минут тутамд, 1500 эрг/мин хурдтайгаар, 5 минутийн турш центрифугдэн,
супернатантыг ялган авч спектрофотометрийн аппаратаар гэрлийн шингээлтийг 420
нм-т хэмжиж гемолизийн зэргийг тодорхойлсон.
2. Перекисийн тэсвэрт чанарыг тодорхойлох арга зүй: Цусны улаан эсийн 10%-ийн 0.5 мл
эритровзвесь дээр 3 мл - 3%-ийн Н2О2 - ээс нэмж, гемолиз явуулна. Цусны улаан эсийн
суспензийг 0, 15, 30, 60, 120 минут тутамд, 1500 эрг/мин хурдтайгаар, 5 минутын турш
центрифугдэн, супернатантыг ялган авч, спектрофотометрийн аппаратаар гэрлийн
шингээлтийг 420 нм-т хэмжиж гемолизийн зэргийг тодорхойлсон.
3. Асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээний аргууд ба Док-Ам программчлалыг ашиглан
хий, шар, бадганы хийсвэр билигдмэл кодчилолын тоон харьцааг тодорхойлсон.
Статистик боловсруулалт: Судалгааны ажлын үр дүнг “SPSS 17” программыг
ашиглан, тоон мэдээлэлд дескриптив шинжилгээ хийж, үзүүлэлт бүрийн арифметик
дундаж, стандарт хазайлт, итгэмжлэх хязгаар (CI-95%) зэрэг статистикийн үндсэн
аргуудаар тодорхойлж, дундаж тоон үнэн магадлалыг one-Way ANOVA тестээр
шалгасан. Судалгааны ажлын үр дүн: Хүснэгт 1-ээс харахад 0 минутанд III бүлэг
хүмүүс (0.09±0.0001)-ийг I ба II бүлэг хүмүүс (0.14±0.0007)-тэй харьцуулахад
аденозинтрифосфат (АТФ) хамааралт осмосын тэсвэрт чанар 1.55 дахин буюу 35.71%-
иар их байгаа нь энэ бүлэг хүмүүсийн цусны улаан эс (ЦУЭ)–ийн редокси шугам дээр
редпотенциал давамгайлж Embden-Meyerhof зам дээр АТФ нийлэгжилт өндөр түвшинд
байгааг харуулж байна.

Ном зүй

1. Номхон далайн баруун эргийн уламжлалт анагаах ухааны бүсийн стратеги” (2011-2020). WHO Western
Pacific Region Publication, 2013; x 13.
2. Түмэн-Өлзий А, Амбага М., “Донатор + О2 = Энерги (АТФ + дулааны энерги) + Н2О + СО2” гэсэн дутуу
тэгшитгэлийг “Донатор + мембран- редокси потенциалын 3 төлөвт шугам + О2 + АДФ + Pi + Н +
nH+memb.space = Энерги (АТФ + дулааны энерги) + Н2О + nH+matrix+ СО2” тэгшитгэл дээр “хоногт
авагдсан донатороос үүссэн АТФ нь хавьгүй өндөр” байдаг шалтгааныг тайлбарлах нь. УБ, 2014, х 1-13
3. Амбага М, Түмэн-Өлзий А., “Мембран - редокси потенциалын 3 төлөвт шугам” бүхий амьд эсийн бодис
энергийн солилцооны бүрэн тэгшитгэл уг “тэгшитгэл-шугам хамааралт” 5 гол мембран – 5 гол үйл
ажиллагааны хүрээнд хий, шар, бадганы эрүүл, эмгэг, 20 билиг чанар хийгээд эмийн 8 чадал-17 эрдэм
гэсэн ойлголтуудыг авч үзэх нь. УБ, 2013, х 3-7
4. Амбага М, Саранцэцэг Б., Уламжлалт анагаах ухааны онолын зарим асуудлыг эс, мембран, молекулийн
түвшин тайлбарлах нь. УБ, 2002. х 286-289
5. Амбага М, Саранцэцэг Б, NCM анагаах ухаанд суурилсан УАУ-ы оношлогооны аргын мөн чанарыг “ген-
энзим-субстрат-фенотип-5 махбод-ХШБ-ы кодчилол” шүтэлцээн дээр авч үзэх нь УБ, 2006, 16 х
6. Амбага М, Түмэн-Өлзий А, NCM анагаах ухаан. УБ, 2012; х 349-373
7. Divakaruni AS., Brand MD. The regulation and physiology of mitochondrial proton leak. Physiology 2011. 26:
192-205.
8. Bottje W., Brand MD., Ojano-Dirain C., Lassiter K., Toyomizu M., Wing T. Molecular, cellular, and
developmental biology. Poultry Science. 2009, 88:1683-1693
9. Brand MD., Chien LF., Ainscow EK., Rolfe DFS., Porter RK. The causes and functions of mitochondrial proton
leak. Elsivier B.V. 1994.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 555
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК