Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
ТАРИМАЛЖУУЛСАН СИБИРЬ ХОТОЙН ЧАНАРЫГ ШАЛГАХ СТАНДАРЧИЛАХ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Хандсүрэн 1., Н.Мөнхжаргал 2

1“Монос” ДС
2.Эм судлал ын хүрээлэн

 
Абстракт

Background of research work
Leonurus sibiricus L. pertains to the family Lamiaceae. Leonurus sibiricus L. is used as a sedative for the central nervous system and healing of heart neurosis, heart activity weakening, diseases of heart muscles, irregularity of menstruation, dizziness, miscarriage and furuncle [1].
Objective of research work
Define the content of biologically active substances in cultivated Leonurus sibiricus L.
Goal of research work
- Perform qualitative and quantitative analyses of biologically active substances contained in the aerial of cultivated Leonurus sibiricus L.
- Decoct thick extract of cultivated Leonurus sibiricus L. and establish the microbiological purity.
Applied research methods and material
The top soil part of planted Leonurus sibiricus L. was collected from Herbal plants garden of Monos in 2012 and prepared according to the accepted standards. For defining the contents of coumarin, flavanoids spectrometric method, contents of alkaloids and desiccating substances titration method, decocted, ashing and moisture contents in top soil part of planted Leonurus sibiricus L. weighing method were used respectively [2,3].
Results of research worк
The total coumarin, flavanoid, alkaloid, tannin, decocted, ash substances and moisture content in top soil part of planted Leonurus sibiricus L. were analyzed following the method in the XI (eleventh) pharmacopoeia of the Russian Federation. We found that in the aerial part of planted Leonurus sibiricus L. exist following amount of tannin - 2,7%,coumarin – 0,1254%, alkaloids – 0,049%, flavanoids – 6,2%, The total extracted substance was found to be 19,8%, and the moisture and ashing content was determined to be 6,5%, and 10,81%,respectively.
Conclusion
The top soil part of planted Leonurus sibiricus L. contains alkaloids – 0,049%, coumarins – 0,1254%, desiccated substances - 2,7%, flavanoids – 6,2%, decocted substances – 19,8%, ash content – 10,81%, moisture – 6,5% respectively. According to the microbiological analysis, Leonurus sibiricus L. thick extract was found to be pure and the presence of bacterium was not revealed.
References:
1. Ts.Volodya, D.Tserenbaljir, Ts.Lamjav “Herbs in Mongolia” UB, 2008, 290-292 pp
2. M.Binderiya, M.Bukhchuluun, A.Garamjav “Methods of extracting biologically active substances from herbs” UB 2011, 105-106 pp, 121-122 pp
3. State pharmacopoeia XI, 2nd edition, Moscow 1990, 346 p

Судалга аны ажлын үндэслэл : Дэлхийн 500000 гаруй зүйлийн ургамлын баялаг нь байгалийн нэгдлийн химийн шавха гдашгүй нөөц баялаг бөгөөд үүний дотор эмийн
ургамлын химийн судалгааг дэлхи йн нийт улс оронд сүүлийн үед өргөн хүрээтэй хийх болсон. Орчин үед дэлхийн эмнэлгийн практикт хэрэглэгдэж байгаа нийт эмийн1/3нь ургамлын гаралтай эм, бэлдмэлд ноогдож байгаа бөгөөд энэ тоо орчин үед улам өсөх ха ндлагтай байна. Үүнтэй холбогдон эмийн ургамлын химийнсуурь судалгаа улс орон бүрд өргөжиж байна. Бидний судалгааны обьект болох сибирь хотойг монголын уламжлал т анагаах ухаа нд эрт дээр үеэс төв мэдрэлийн системийг
тайвшруулах,зүрх судасны үйл ажиллагааг зохицуулах зүрхний агшилтыг хүчтэй болгож хэмнэлийг удаашруулах, цусны даралт бууруулах, зүрхний үйл ажиллагаа сулрах, зүрхний булчингийн өвчний үед хэрэглэж ирсэн байна [1]. Зэрлэг сибирь хотойн химийн судалгаа сайн хийгдсэн боловч тарималжуулсан сибирь хотойн судалгаа ховор байна. Иймд тайвшруулах эм бэлдмэлийн найрлаганд орж байгаа тарималжуусан сибирь хотойн химийн судалгааг хийж стандартчлах үзүүлэлтийг тогтоох нь чухал юм.
Сибирь хотой –( Leonurus sibiricns(L) нь Уруул цэцэгтэн –(Labiatae) овогт хамаарагдах бөгөөд 30-100см өндөр ургадаг. Модожсон иштэй, нэг буюу хоёр наст өвслөг ургамал. Иш нь ховилууд олон бөгөөд наалд сан зөөлөн богинхон үстэй ,дээд хэсэгтээ салаалсан байна.Навчис нь шаантган суурьтай уртавтар ромбо хэлбэрийн хэсгүүдэд гурвантай цуулагдсан байна. [2].
Судалгааны ажлын зорилго : Тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт агуулагдах зарим биологийн идэвхт бодисын агуулгыг тодорхойлох
Судалгааны ажлын зорилт :
1. Тарималжуулсан сибирь хотойн газрын дээрхи хэсэгт агуулагдах биологийн идэвхит бодисын чанарын болон тооны шинжилгээ хийх
2. Тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт агуулагдах макро микро элементийг тодорхойлох.
Судалгааны материал арга зүй : Сибирь хотойн газрын дээд хэсгийг ”Монос”эм судлалын хүрээлэнгийн “Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг”-ээс 2012 оны 9 сард зохих стандартын дагуу түүж бэлтгэсэн.
1. Тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт агуулагдах нийлбэр кумарин болон флавоноидыг спектрофотометрийн , алкалоид болон аргаах бодисыг титрийн ,хандлагдах бодис, үнслэг чийглэгийг жингийн аргаар тус тус тодорхойлсон [3].
2. Макро микро эл ементийн агууламж , хүнд металлын хольцын хэмжээг магдлан итгэмжлэгдсэн геологийн төв лаборатори, цацраг идэвхт материалын лабораторид Рентген флуоресцийн анализын аргаар HORIBA X-RAY FLUORESCENCE ANALYZER багжаар хэмжилт хийж тодорхойлсон.
Судалгааны ажлын үр дүн: Тарималжуулсан Сибирь хотой газрын дээрх хэсэгт агуулагдах биологийн идэвхит бодисын судалгааны үр дүн Сибирь хотойн кумарин, флавоноид, алкалоид, аргаах бодис, хандлагдах бодис, үнслэг, чийглэг зэргийг ОХУ-ын ХI –р Фармакопей болон Монголын Үндэсний Анхдугаар Фармакопейн дагуу тодорхойлж үр дүнг хүснэгт 1-д харуулав.

Дээрх хүснэгтээс ха рахад тарималжуулсан сибирь хотойд аргаах бодис 2,7%, кумарин 0,12%, алкалоид 0,05%, флавоноид 6,2 % тус тус агуулагдаж байна.
Ургамалд агуулагдах макро, микро элементийн агуулгыг тодорхойлох нь практикийн чухал ач холбогдолтой билээ. Ургамалд агуулагдах эл ементүүдийг
агуулгаар нь 3 ангилдаг. Үүнд: Бари- Нүдний торлог бүрхэвчинд маш бага хэмжээтэй, элэг тархи, дотоод шүүрлийн булчирха й зэрэгт байна.Тэрээр кальцитай хамт дагуул байдлаар орших бөгөөд магни ихсэхэд бари багасдаг. Гэдсээр шимэгдэж ясанд хуримтлагдах бөгөөд нүдний бүрхүүлд өнгөт пигментийн үүрэг гүйцэтгэнэ.
Цайр-Хүний өсөлт хөгжил,арьс, хумс,үсний хэвийн өсөлт, нүүрс усба уургийн бодисын солилцоонд амин чухал элемент.Тэрээр уургийн нийлэгшлийн утаслаг ширхэг
үүсэхэд чухал үүрэгтэйн дээ р дархлааны тогтолцоог бэхжүүлэх , шархны эд гэрэл тийг   түргэсгэх үйлчлэлтэй. Сүүлийн үед инсулины аппаратын идэвхид цайрын нөлөөлөх
байдлыг судалж, цайр нь булчирхайн үйл ажиллагаатай холбоотойг тогтоосон байна. Хоногийн хэрэгцээ 3-15мг Тарималжуулсан сибирь хотойд агуулагдах макро микро элементийг тодорхойлж үр дүнг хүснэгт 2-т харуулав.

Дээрхи хүснэгтээс хархад Тарималжуулсан сибирь хотойн макро микро элементийн агууламжийг хуурай үнсжүүлэх аргыг хэрэглэн тодорхойлоход ха мгийн их
агууламжтай элемент нь Ва,Sr,Zr, Cu, Ce,Cr, агууламжтай байна.
Судалгааны ажлын хэлцэмж : Монгол оронд хоёр зүйлийн хотой ургадаг байна. Бага хотойг стандарчилсан байдаг. Бага хотойд нийлбэр алкалоид 3,5%, органик
хольц 2,5%, чийглэг 14%, үнслэг 12%, агууламжтай байна[4] . Сибирь хотой болон бага хотойн химийн шинжилгээ профиссор М.Чүлтэмсүрэн судалжээ.Тэрээр 1968оны 7сард бага хотойг Толгойтоос сибирь хотойг Хэнтий аймгаас түүж чанрын болон тооны шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.Уг судалгааны дүнг өөрийн шинжилгээний дүнтэй ха рьцуулж хүснэгт3-т үзүүлэв.

Дээрхи хүснэгтээс харахад професср М.Чүлтэмсүрэнгийн судалгаагаар Сибирь хотойн газрын дээд хэсэгт алколоид 1.99%,флавноид 3.86%, аргаах бодис 12.58, кумарин илрээгүй байна. Энэхүү үр дүнг өөрийн судалгааны дүнтэй харьцуулан үзэхэд бидний судалсан тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт алколоид 0.05 буюу 1.94% дахин бага, флавноид6.2 буюу 2.34%дахи н их, кумарин 0,12%, аргаах бодис 6.5буюу -6.08%дахин бага байна.
Дүгнэлт :
1. Тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт . Алколоид- 0.049%, флавноид- 6.2%, кумарин-0.125%, аргаах бодис-6,5% тус тус агуулагдаж байна.
2. Тарималжуулсан сибирь хотойн газрын дээд хэсэгт агуулгдаж байгаа макро микро нийт 32 төрлийн элемент агуулагдаж байгааг тодорхойлов.

Ном зүй

1. Ц.Володя, Д.Цэрэнбалжир, Ц.Ламжав” Монгол орны эмийн ургамал” УБ.2008.х.290-292,
2. Ш.Доржжадамба, Д.Балдандорж, А.Дамдинсүрэн, Ж.Дашдаваа, Б.Рагчаа, Ц.Ринчиндорж “Монголын анагаах ухаа н “УБ.IV-1970.х.34-35.
3. М Биндэ рьяа, М.Бөхчулуу, А.Гарамжав “Эмийн ургамлаас биологийн идэвхт бодисууд ялгах аргачлал” УБ 2011.х.105-106, 121-122
4. Монгол улсын үндэсний фармакопей.х.317-318
5. М.А.Кузнецова, “ Лекарственное рестительное сырьеи препараты”Москва1987.стр 522
6. Государствнная Фармакопея ХI.Выпуск 2.Москва1990.стр.346
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ны доктор Б.Бадамцэцэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 468
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК