Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Диабеттэй хархны цусан дахь глюкозын агууламжид “Чийр” бэлдмэлийн үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Жаргалсайхан1, Ө.Пүрэв2

1”Ач”  АУДэС, 2ШУА, Хими хими технологийн хүрээлэн

 

Ferula refuloides-Залаархаг хавраг нь Ховд аймгийн Булган сумын нутагт ургадаг. Шүхэр цэцэгтний (Umbellifarae) овогт хамаарах олон наст өвслөг ургамал юм. Иутгийн ардууд чийр, чийрийн давирхай нэрээр олон арван жилийн турш амьсгалын замын төрөл бүрийн евчнүүд, ялангуяа ханиад томуу, хөхүүл ханиад болон ил шарх, харшил зэргийг эмчлэхэд энэ ургамлын давирхайлаг үндсийг өргөн хэрэглэсээр ирсэн, одоо ч хэрэглэсээр байгаа билээ. Энэ ургамлын газрын дээд хэсэг нь малын тарга хүчийг нэмэгдүүлдэг, тэжээллэг чанартай, үнээний сүүний гарцыг нэмзгдүүлдэгтухай судлаачид тэмдэглэсэн байна [1].

Хаврагийн төрөлд хамаарах зүйлүүдийн ихэнх нь Дундад Азийн нутаг ялангуяа Казакстанд тархан ургадаг, мен газрын дундад тэнгис орчмын болон Энэтхэг, Пакистаны уулархаг бүс, Хятадын Шинжааны уулсаар тархан ургадаг байна. Дундад Азийнхан хаврагын давирхайлаг үндэснээс бэлдсэн гальбан, аммониакум. асса-фетид, сумбул, сапаген зэрэг давирхайн эмүүдийг ардын уламжлалт анагаах ухаанд цус тогтоох зорилгоор болон амьсгалын замын өвчин (гальбан, аммониакум, асса-фетид), үе мөчний үрэвсэл (сапаген), диатез, лимфийн булчирхай, дунд чих ба ходоодны үрэвсэл, ядаргаа зэрэг өвчний үед болон тайвшруулах зорилгоор (асса-фетид), түүнчлэн биеийн тамир тэнхээг сайжруулахад (сумбул) хэрэглэдэг байжээ [1].

Дорно дахины болон монголын уламжлалт ардын эмнэлгийн олон эмийн жоронд хаврагын төрлийн ургамлын давирхай оролцсон байдаг [2]. Мөн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, хооллох дур нэмэгдүүлэх, нянгийн эсрэг үйлчлэлийг өргөн ашигладаг байсан нь зарим сударттэмдэглэгджээ [3], Иймээс хаврагын төрлийн ургамлуудын эмчилгээний ач холбогдол нь тэдгээрийн давирхайлаг бүтээгдэхүүнтэй холбоотой болох нь тодорхой юм.

Сүүлийн жилүүдэд эрдэмтдийн судалгаагаар дээрх давирхайлаг бүтээгдэхүүнд агуулагддаг биологийн идэвхит нэгдлүүд нь гол төлөв терпеноидууд, ялангуяа терпеноидын кумарин, терпений спирт, түүний ароматик хүчлүүдтэй (бензойны, ванилийн, ангелийн г.м.) үүсгэсэн нийлмэл эфир, сесквитерпений лактонууд байдаг нь тогтоогдоод байна [4-8], Сесквитерпенүүд бүтэц байгууламжийн хувьд олон янз байхын зэрэгцээ биологийн идэвхээрээ ч мөн олон янз байх бөгөөд цитотоксик, иммуносупрессив, микробын эсрэг, мөөгөнцөрийн эсрэг, ферментийн идэвхийг бууруулах (аденозилгомоцистейназа), кокцидийн эсрзг, хавдрын эсрэг, азотын оксидийн нийлэгжилтийг бууруулах, хумхаан эсрэг, арьсны янз бүрийн өвчнийг эмчилдэг, хорт хавдрын эсрэг, альдозредуктаза ферментийн идэвхийг бууруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Гипергликемийн эсрэг идэвх үзүүлдэг фураногермакран хэлбэрийн сесквитерпенийг Commiphora myrra гэдэг ургамлын давирхайнаас ялгасан байна. Мөн Psacalium decornpositurn- т и үндэснээс цусан дахь сахар ихсэлтийг багасгах идэвхитэй хоёр сесквитерпен 3-гидроксиакалолид ба эпи-3-гидроксиакалолидийгялгасан байна. Psacalium decompositum-ш н үндэсний ханднаас биологийн аргаар фракцлан гипергликемийн эсрэг идэвхитэй сесквитерпен 3-гидроксикакалолид (49) ба эпи-3-гидроксикака-колидийг (50) ялгажээ [9],

Зорилго. Залаархаг хаврага буюу чийрийн давирхайн үндэсний биологийн идэвхит нэгдлүүдийг агуулсан “чийр” бэлдмэлийн гипергликемийн эсрэг идэвхийг судлах зорилго тавилаа.

Арга зүй. Уг бэлдмэлийг бэлтгэхдээ F.feruloides-ийн агаарын хуурай 200 г дээжийг цэвэр этанолоор хандлан, нам даралтанд ууршуулан етгөрүүлээд өтгөн хандаа этилацетат ба усаар зэрэг хандлан, этилацетатийн үеийг салган авч етгөрүүлээд дахин 50% спиртэн уусмалд уусган өтгөрүүлэх замаар бэлтгэлээ. Цусан дахь глюкозын агууламжийг глюкоз анализерээр (YSI 23А glucose analyser) тодорхойлов.

Туршилтанд эрүүл, 180-195г орчим жинтэй 8 долоо VLOHor бүхий 30 эр хархыг авсан ба хархнуудыг туршилтанд оруулахын өмнө тусгаарлагдсан тасалгаанд 23°С-д 12 цагийн гэрэлтэй ба харанхуй мөчлөгөөр, стандарт хоолны дэглэмд байлгав. Бүх хархыг хяналтын (эрүүл) ба туршилтын (өвчтэй) гэсэн хоёр бүлэгт хувааж, туршилтын бүлгийн хархнуудыг стрептозотоциноор биеийн жингийн 50мг/кг тунгаар (in vivo) албадан өвчлүүлээд хяналтын ба туршилтын хархны бүлэг тус бүрт 0,9% NaCI-ын уусмалыг биеийн жингийн 5мл/кг тунгаар, диметилсульфооксидын (DMSO) 50% уусмалыг биеийн жингийн 5 мл/кг тунгаар, Ferula feruloides-ын “чийр” бэлдмэлийн 50%-ын DMSO-д уусгасан уусмалыг биеийн жингийн 125 мг/кг тунгаар тус тус уулгаж, цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох замаар гиперглигемийн эсрэг идэвхийг харьцуулан судаллаа. (Хүснэгт-1, Бүдүүвч-1).

Судалгааны ажлын үр дүн. Бид F.feruloides буюу Залаархаг хаврагын үндэсний биологийн идэвхит нэгдлүүдийн фитохимийн судалгаагаар, сесквитерпеноидод хамаарах 9 нэгдлийг ялгасан ба эдгээр нь урьд өмнө байгалиас олдсон гвайол, шамирон, неролидол, миристицин болон фенолын цагираг агуулсан фарнезил уламжлалууд болох Зайгалийн таван шинэ сесквитерпеноид болохыг таньж, бүтэц байгууламжийг тогтоосон болно. Дээрх биологийн идэвхит нэгдлүүдээс бэлдсэн "чийр”бэлдмэлийн цусан дахь глюкозын агууламжид үзүүлэх нөлөөгстрептозотоциноор (STZ) албадан өвчлүүлсэн диабеттэй хархан дээр эрүүл хархтай харьцуулахзамаар судаллаа. Туршилтын бүлгийн хархнуудын хувьд глюкозын суурь агууламж хяналтын бүлгийнхтэй (53.5 мг/дл) харьцуулахад мэдэгдэхүйц өндөр (210 мг/дл) байв.

Судалгааны явцад туршилтын бүлгийн хархнуудын цусан дахь глюкозийн агууламжийг дэд бүлэг бүрээр тодорхойлсон. Ингэхэд 0,9% NaCI-ийн уусмал өгсөн хархнуудын цусан дахь глюзокын агууламж ямагт өссөн хандлагатай байхад 50% DMSO-ийн уусмал ба түүнд уусгасан “чийр" бэлдмэлийг өгсөн хархнуудын глюкозын агууламж 60-
90 минутад тодорхой түвшинд цааш өсөхгүй хэвээр хадгалагдаж байснаа бэлдмэлийг өгснөөс хойш 120 минутын дараа хэмжихэд мэдэгдэхүйц буурсан төдийгүй, туршилт эхлэхээс емнөх глюкозын суурь агууламжаас буурсан үзүүлэлттэй байлаа. Түүнээс гадна 50% DMSO-д уусгасан “чийр" бэлдмэлийг уулгасан хархнуудын цусан дахь глюкозын агууламж туршилтын явцад дан 50% DMSO уусмалыг уулгасан хархнуудын цусан дахь глюкозын агууламжаас арай доогуур үзүүлэлттэй байгаа нь ажиглагдсан.
Хяналтын бүлгийн хархнуудын глюкозын агууламжид мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдсангүй.

Хүснэгт 1. Туршилт эхлэхээс өмнө ба туршилтын үед цусан дахь глюкозын агууламж.

Бүх утгыг ±SEM утгаар гаргалаа. Статистик боловсруулалтыг Фишерийн вариацийн аргаар хийв. Р утга нь 0,05-аас бага гарсан болно. Хархны цусан дахь глюкозын өөрчлөлтийг графикаар харуулав.

Дүгнэлт:
1. Энэ бэлдмэл нь STZ-oop зориуд өвчлүүлсэн диабеттэй хархны цусан дахь глюкозын хэмжээг 2 цагийн дотор бууруулж байна
2. “Чийр” бэлдмэлийн 50% DMSO-д уусгасан уусмал нь цэвэр 50% DMSO-ийн уусмалтай харьцуулахад глюкозын хэмжээг буруулах идэвхээрээ арай илүү үр дүнтэй байна.
3. Эрүүл хархны цусан дахь глюкозын хэмжээнд дээрх бэлдмэлүүд бараг нөлөөлөхгүй байна.

Ном зүй

1. Л.К.Сафина, М.Г.Пименов, Ферулы Казахстана, 1984
2. Юй Чин Шиян, 1990
3. Онцар гадог дзод” тибетский медицинскийтрактат, 1989
4. А.И.Сайдходжаев, Хим.природ. соед, 197л №4, с.437
5. А.И.Сайдходжаев, Г.К.Никонов, Хим. природ. соед, 1972, №4, с.559
6. В.М.Потапов, Г.К.Никонов, Хим. природ. соед, 1976, №6, с.819
7. В.Ю.Багиров, В.И.Шейченко, Хим. природ. соед, 1978, №6, с.810
8. К.Б.Бижанова.втореф.дис.канд.хим.наук, Алма-Ата, 1982, с.20
9. Braulio M.Fraga, The royal Society of Chemistry, 483-500, (2000)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Мягмар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 845
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК