Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2007, 1(4-1)
Нэн олон эрхтэнд үсэрхийлэлт ходоодны өмөн
( Ховор тохиолдол )

Н.Өлзий-Орших1, Л.Чойжоохүү1

1-Эмгэг Судлалын төв

 
Эмгэг судлалын ховор тохиолдол
 
2007 оны 12-р сард ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт Ц. Ш, 45 настай, эрэгтэй тархмал сүрьеэ оношоор 15 хоног хэвтэн эмчлэгдэж, олон эрхтэний дутагдлын улмаас нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр олон эрхтэнд үсэрхийлсэн, ходоодны гарах хэсгийн өмөн болох нь тогтоогдсон.
 
Эмнэлзүйн товч: Өвчтөнд эмнэлэгт хэвтэхээс 1 сарын өмнө их ядарна, ханиалгана, цээжээр өвдөнө, хоолонд дургүй болох зовиур илэрч өвчин эхэлсэн. Цээжний рентген зурагт тархмал хил хязгааргүй жигд бус сүүдэртэй зураглал ажиглагдан тархмал сүрьеэ хэмээн оношлогдсон.
 
Эмгэг судлалын шинжилгээгээр ходоодны гарах хэсгийн булчирхайлаг эсийн сул ялгаралтай өмөн (низко-дифференцированная аденокарцинома), уг өмөн ходоодны ханын бүх давхарга, ходоодны орчмын өөхөн ислэг рүү шургасан.
 
2 талын уушгины бүх талбайд цацагдалт тархмал голомтууд, элэгний баруун зүүн дэлбэнгийн дунд хэсэгт 8x7x6 см хэмжээтэй том зангилаат голомт, бөөр, дэлүү, нойр булчирхай, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайд цацагдсан цайвар голомтууд ажиглагдсан. Цээжний хөндий, хэвлийн ар, хэвлий доторх тунгалгийн зангилаанууд 1-2 см, хэвлийн арын зай дахь гол судас дагуух тунгалгийн зангилаанууд 6-7 см багцалж томорсон.

Эд судлалын шинжилгээгээр ходоодны бүх ханыг нэвчин ургасан, ходоод орчмын өөхөн ислэг рүү шургалтгай, тунгалагийн зангилаанцруудад үсэрхийлсэн, тараагуур болон тунгалгийн судаснуудын хөндийд байрласан, мэдрэлийн ширхэгийг тойрсон сул ялгаралтай булчирхайлаг өмөнгийн бүтэц харагдана.
 
Уг өмөн уушги, элэг, дэлүү, нойр булчирхай, бөөр, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, цээж, хэвлийн хөндийн, хэвлийн арын зайн тунгалгийн зангилаануудад үсэрхийлсэн.
 
Хэвлэлийн тоймоос харахад ходоодны гарах хэсгийн өмөн нь бусад өмөнгөөс илүүтэй үсэрхийлэл өгдөгийг судлаачид тэмдэглэсэн байна. Хэдий тийм ч урьд өмнө нь манай эмнэлгийн салбарт нэн олон эрхтэнд үсэрхийлэл өгсөн ийм тохиолдол тэр бүр тохиолдоод байдаггүй учир бидний анхаарлыг ихээхэн татаж уншигч та бүхэнд толилуулж байна.
Ном зүй

1. Краевского H.JI, Смольянникова А.В Саркисова Д.С \\\\\\\\\\\\\\\"Патологоанатомическая диагностика опухолей человека\\\\\\\\\\\\\\\" Том -1 1993. х 409-418
2. Самбуупүрэв Д. \\\\\\\\\\\\\\\"Монголд зонхилон тохиолдох хавдрын эрт үеийн онош зүй\\\\\\\\\\\\\\\" Улаанбаатар 2002 он х 34-54
3. М.А. Пальцев, Н.М. Аничков \\\\\\\\\\\\\\\"Патологическая анатомия\\\\\\\\\\\\\\\" том II, части I
4. П.Ф.Калитеевский \\\\\\\\\\\\\\\"Макроскопическая дифференциальная диагностика патологических процессов\\\\\\\\\\\\\\\" Москва, 1987
5. Stephen S.Sternberg \\\\\\\\\\\\\\\"Diagnostic surgical pathology\\\\\\\\\\\\\\\" Volume I, pi279, 1994
6. www.immurcor.ru
7. http://infoworks.vom.ua
8. http://www.rosoncoweb.ru/advise/07
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1031
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК