Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвслийн үед хийх мэс заслын эмчилгээний тактик, арга барил
( Тойм өгүүлэл )

Ж. Базардаръяа

Улсын клиникиин төв эмнэлэг

 

Манай оронд хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл ихээхэн тохиолддог юм. Хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл нь их төлөв цочмог үрэвслээр олгой дотроо хагарч хүндэрснээс болсон байх буюу осол гэмтлийн болон зарим өвчний улмаас, мөн хөндий эрхтэнүүд дотроо цоорч хүндрэх зэргээс үүсдэг. Уг өвчнөөр өвчилсөн өвчтөн их шаналгаа зовиуртай өвчний явц их түргэн, хэл нь хуурай, бор шаргал өнгөртэй. Арьс хуурай, салст цайвар шаргал хэвлийн хана нь хүлхгэр дүүрэнг амьсгаалахад хөдлөхгүй, зөвхөн цээжний хэсэг хөдөлж байна.

Зүрх судасны авиа, лугшилт түргэдсэн дүүрэлт хүчдэл сул, артерийн даралт хэвийн байдлаас бага байдаг. Огиулж бөөлжих, зарим үед биеийн халуун хэвийн хэмжээнээс бага, заримдаа өндөр байдаг. Энэ нь өвчний явц, биеийн эсэргүүцлээс болно.

Хэвлийг тэмтэрч үзэхэд нийтдээ буюу хэвлийн доод талаар их хөндүүрлэж, хэвлийн булчин чангарсан, Шеткин Блюмберийн шинж тод илэрсэн байна.

Эмчилгээг хожимдуулахгүйн тулд хагалгаанд «яаралтай бэлттэж зүрх судасны ажиллагааг сайжруулж, наркозын бэлтгэл хийх нь зүйтэй.

Хэвлийн хөндийн гялтангийн түгээмэл идээт үрэвслийн үед эмчилгээг үндсэнд нь:

1. Мэс засал хийх чиглэл, арга барил

2. Хагалгааны дараахь үеийн эмийн эмчилгээ явуулах дэглэм журам гэж хуваана.

1. Мэс заслын эмчилгээний гол зорилт, чиглэл нь:

а) уг өвчнийг үүсгэсэн гол шалтгааныг хагалгааны үед олж
арилгах.

б) хэвлийн хөндийн бохирдолт идээг бүрэн цэвэрлэж угаах.

в) нарийн бүдүүн гздсэн доторхи хорт зүйлсиыг гаргаж суллах.

г) хэвлийн ханыг сэгийвлэж дараагийн эмийн эмчилгээнд бэлтгэнэ.

Эдгээрийг бүрэн сайн хийснээр эмийн эмчилгээний үр дүн шийдэгдэх ба хагалгааны дараахь үеийн хүндрэл багасна.

Хагалгаа хийхийн тулд уул өвчтөнийг ерөнхий унтуулгатай, хэвлийн гол шугамаар хүйснээс дээш доош (өвчний байрлалыг харгалзан) өргөн зүслэг хийх нь зүйтэй. Хэвлийг  нээсний дараа өвчний голомтыг олж арилгах нь ихэвчлэн хялбар байдаг.

Дараа нь 0.25% новокайны уусмалаар чацархайг туушид нь тарьж, бүлээтгэж бэлтгэсэн 0.85%-0.9%-ийн хлорт натриар угааж хэвлиин дээд, доод булан сувгийг цэвэрлэнэ. Гэдэсний хортой зүйлсийг цэвэрлэхдээ:

а. Трокараар нарийн  гэдсийг цоолж гаргах.

б. Ходоодоор зонд шургуулж, соруулж цзвзрлэж

в. Бүх гэдсийг эхнээс нь шувтарч бүдүүн гэдсэзр дамжуулаы шу-
луун гэдсэнд бүдүүн резин шургуулж түүгээр хөөж гаргах аргын алийг
ч хэрэглэж болно. Гэдэс тайрах тохиолдолд тайрах гэдэс рүүгээ бүх
хорт зүйлс, хийг шувтарч авчраад уг тайрагдах гэдэсний үзүүрийг тасалж, чацархайнаас суллаж унжуулан түүгээр шууд гаргах нь ашигтай.

Хэрэв гэдэс тайраагүй бол үндсэндээ нарийн гэдэсний хана хир ззрзг өөрчлөлттэй байгаагаас уг хорт зүйлсийг ямар аргаар султгах нь хамаарна.

Нарийк гэдэсний хана язарч муудсан байвал шувтрах арга сайн-гүй. Энэ үед зонд шургуулж соруулах нь ашигтай.

Хэрэв гэдэсний хана, онц муудаагүй бол трокар буюу шувтралтын аль ч аргыг хэрэглэж болно. Энэ мэт агуулагдаж буй зүйлийг сулласны дараа халаасан 0,9%-ийн хлорт натрийн уусмалаар гэдэс хэвлийг дахин угаана. Угаалтын дараа нарийн гэдэсний гогцоог бүрхсэн идээт наалдаст бүрхүүлийг хуулж цэвэрлээд хэвлийг хаахын өмнө, нарийн гэдэсний хана ялзарсан эсэхийг шалгаж, шаардлагатай газар оёдол тавих хэрэгтэй.

Үүгээр хагалгааны үндсэн ажиллагаа хязгаарлагдана.

Шархыг оёхын өмнө хэвлийн ханыг сэгийвчлэж хүйсний хоёр талын доод талаар чихээс ба резинэн гуурс тавиад, мөн идээт голомт байсан талын хэвлийн дээд хэсэгт хагалгааны дараа хэвлийг угаах, антибиотик хийхэд зориулан лимблэж нүхэлсэн нарийн гуурс тавьж бэхлээд голын том шархыг битүүлж оёх нь зүйтэй.

2. Хагалгааны дараахь үе шат ба эмчилгээний чиглэл. Хагалгаа-ны дараахь үеийн эхний 24 цагт зүрх судасны ажиллагааг дээшлүүлэх, өвчин намтгах, шок үүсэхээс сэргийлэх зэрэгт их анхаарах хэрэгтзй. Их хордлогын үед цус гемолиз болон өөрчлөгдөж багасгах буюу хагалааны үед зайлшгүй цус хорогдсоноос цус сэлбэх шаардлагатай болдог.

Хагалгааны дараахь үед ус, эрдсийг тэнцүүлэх, хордлогыг арилгах чиглэлээр эмчилгээ хийнэ. Алдсан шингэн ба эрдсийн тэнцүүрийг тодорхойлж үзээд шаардлагатай шингэнийг нөхөн сэлбэж хийх нь чухал юм. Хэрэв тодорхойлох боломжгүй бол дунджаар өдөрт 2-3 литр шингэн хийнэ. Мөн ацидоз болохоос сэргийлж содыг бага зэрэг нэмж болно.

Артерийн даралтыг дээшлүүлж хордлогыг түргэн арилгахын тулд полигюкин, гемодез болон цус сэлбэх, сийвэн хийнэ. Гаммаглобулиныг эмчилгээний тунгаар хийхэд маш сайн гэж үздэг.

Хүндхэн хагалгааны дараа цусны бүлэгнэлт ихсэж чацархайд тромбоз үүсэх хүндрэлт гарч болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн зүрх судасны ажиллагаа хагалгааны дараа 2-3 хоногтоо нөөц энергийг дуусч хүндэрч доройтдог учир энэ чиглэлээр уг хугацаанд анхаарч эмчилгзэ явүулах нь хэрэгтэй байдаг.

Хагалгааны дараа голчлон өвчтөнүүд эмзэглэж гүнзгий амьсгалахгүй байдаг ба хөдлөхгүй зөвхөн гэдэргээ хараад хэвтдэг учир амьсгал өнгөц явагдаж уушигт тундаслах хэлбэрээр үрэвсэлт үүсдэг.

Үүнийг цаг тухайд нь анхаарч сэргийлэн амьсгалын гимнастик хийлгэх хэрэгтэй. Тундаслах үрэвсэл үүсвэл түвэнхийн доод талаар антибиотакийг шууд цагаан мөгөөрс рүү зүүгээр хатгаж хийх явдал ашигтай. Мөн өвчтөнийг сайн хөдөлгөж, асрах явдал чухал. Өвчтөний байдал хүндэрсэн үед судсаар бага зэрэг цэвэр спирт (30%) тарих, хүчилтөрөгчийг спиртээр дамжуулж амьсгалуулах хэрэгтэй.

Мөн элэг бөөрний ажиллагааг хянахын тулд 24 цагт хийж байгаа
шингэн гарч байгаа шээсний хэмжээг харьцуулав хянаж байвал
зохино.

Хэвлийн хөндийн идээт үрэвсэлд хагалгаа хийсний дараа заавал гардаг хүндрэл  бол гэдэсний парез байдаг. Парезээс хамгаалахын тулд хагалгааны үед нарийн бүдүүн гэпсзнд байсан агүулагдсыг сайн цэвэрлэж арилгах, 24 цагийн дараа харшлах талгүй бол парезийн эсрэг эмийг шууд хэрэглэх, ходоод угаах буюу нарийн зонд тогтмол тавих зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.

Тосгүй, тунгалаг халуун, хар шөл бага зэрэг уулгахад гздэсний хөдөлгөөн сайжрах явдал цөөнгүй байдаг. 

Үүнээс гадна новокайны хориг намилхайд хийж болно.

Хагалгааны дараа 3 хоноод хий ба өтгөн ялгадас гарч эхлэх ёстой. Хэрэв түгжрэл буюу перитонит дахин үүссэн бол хий гарахгүйгээр барахгүй өвчтөний хэвлийн хана хөндүүрлэж, гэдэсний дүүрэлт ихсэх ба өвчтөний биеийн байдал улам хүндэрч доройтно. Түүнчилэн залуу мэс засалчдад анхаарууштай бас нэг зүйл нь перитонитийн хагалгааны дараа цөөнгүй тохиолддог хүндрэлт бол нарийн гэдэсний гогцоонуудын завсар буглаа үүсэх, элэг, дэлүүний дээд, доод булан, бага аарцаг зэргүүд рүү идээ хуралдах явдал байдаг. Эдгээр нь өвчтөний биеийн байдал эргэж хүндрэх, халуурах, лейкоцит олшрох идээний байрлал дагаж хөндүүр нэмэгдэх, парез нэмэгдэж, хий ба өтгөн гарах нь муудах зэрэг байдлаар илрэнэ. Аарцаг руу идээ хуралдсан бол зөвхөн доош нь цоолж идээг гаргаад хүнхрээ буюу шулуун гэдэсний цоолсон нүхээр гуурс, чихээс тавьж өдөр бүр угааж байх хэрэгтэй. Элэгний булангууд ба гэдэсний завсар идээ хуралдсан бол дахин томоохон хагалгаа хийгдэх шаардлагатай болдог.

Иймээс элэг, дэлүүний булангууд руу дээш нь идээ хуралдуулахгүйн тулд хүнд өвчтөний цээжийг түшлэгтэй өндөр хэвтүүлэх буюу тусгай. (функциональ) орон дээр хэвтүүлэх нь шаардлагатай. Гэдэсний гогцоонуудын завсар идээ хуралдуулахгүй.н түлд хагалгааны үед хүйс-ний дээд талаар цоолж хэвлийн хоёр талаар дагуулж тавьсан лимбэн нүхтэй гуурсуудаар 0.85-0.9%-ийн бүлээн натри хлоратаар хагалгааны маргаашаас эхлэн өдөр бүр 1-2 литрээр, rap диализийн аргаар угааж, идээ ба бохир шингэнийг цэвэрштэл нь доод талын гуурсаар гаргаад, хэвлийд мөн цэвэр уусмал хийж үлдээхэд уг шингэн нь гэдсийг наалдахаас хамгаалж хордлогыг түргэн арилгах ач холбогдолтой болох нь практикт ажиглагдсан билээ. Ийм арга бол хөдөө, ялангуяа сум дундын эмнэлгүүдэд бүр ч ашигтай байж болно. Хэвлий зөөлөрч хөндүүр нь багасч өвчтөний биеийн байдал сайжирвал уг гуурсуудыг 3-4 хоноод авах нь зүйтэй. Хагалгааны дараахь ойрын өдрүүдэд гарах хүндрэлт үндсэндээ ийм байна. Аажимдаа гарч болох хүндрэлт бол шарх идээлж цорго тогтох, мөн нарийн бүдүүн гэдэс цоорч цорго гарах зэрэг юм. Эдгээр нь өвчтөний амь насанд онц аюултай биш байдаг. Харин нарийн гэдэс дээд хэсгээр 12 хуруу гэдэсний орчим цоорсон бол хялбар эдгэрэхгүй ба өвчний төгсгөл сайнгүй байдаг. Эмчилгээг цаг алдахгүй, аль болох түргэн эхлэх хэрэгтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1632
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК