Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Elymus chinensis-ийн тоосны аллергены өвөрмөц чанарыг тодорхойлсон үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Наранцэцэг, Б.Энхбаяр, С.Мөнхбаярлах

ЭМШУИС

 
Абстракт

Background: The prevalence and incidence of allergic rhinitis is increasing in the last years in the world and for this reason, the number of research in aeroallergen and aeropollinology increasing (2, 3, 4, 5).

Methods: The specificity of reconstructed E.chinensis allergen extracts for skin prick test were studied by the International standard method (1).

Results: We were tested specific activity of E.chinensis allergen with over 30 kinds of allergens to 1400 cases with respiratory allergic anamnesis in Allergy, asthma laboratory of the Health Sciences University of Mongolia. Also, we were studied specificity of E.chinensis allergens and compared between Lolium perenne standard allergen’s (ALK-Abello, Denmark) specific activities. 238 cases (17.2%) out of all cases with age range 10-60 years old and 52.7% were women and 47.39% were men. 212 cases out of 238 cases sensitized to E.chinensis were both sensitized to E.chinensis and Lolium perenne. However, 26 cases out of them sensitized to E.chinensis only. The mean diameter of wheals that had sensitized to E.chinensis was 31.52+1.68 mm2 (95% CI, 28.20-34.83), sensitized to Lolium perenne was 24.35+1.56 mm2 (95% CI, 28.20-34.83) and 0.1% histamine hydrochloride positive control was 24.56+0.86 mm2 (95% CI, 28.20-34.83).

Conclusions: Skin prick test results, 61.5% out of 238 cases were very strong and strong sensitized to E.chinensis. Accordingly, E.chinensis allergens have highly allergenic activity. The specificity of reconstructed E.chinensis pollen diagnostic allergen for skin prick test was high to detect sensitization. Lolium perenne and Elymus .chinensis allergens will be inconvenient use for allergy diagnosis.

Key words: Elymus chinensis, Lolium perenne, pollen, specificity, wheal, sensitized, histamine

Удиртгал: Орчин үед харшлын өвчин жилээс жилд нэмэгдэж анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм. Энэ нь агаарын бохирдолт, дизель хөдөлгүүртэй автомашины утаа зэргээс шалтгаалан ихсэж байгаа бөгөөд харшлын өвчнийг оношлох нь чухал ач холбогдолтой (2,3,4,5). Иймээс бид харшлын өвчний оношлогооны аллергеныг өөрийн орны нөхцөлд бэлтгэн тэдгээрийн өвөрмөц чанарыг тодорхойлохыг зорьсон юм (1). Герман улсад үйлдвэрлэсэн стандарт аллергены (ALKAbello, Denmark) уусмалын өвөрмөц идэвхитэй харьцуулан судалсан юм.

Зорилго: Бид өөрсдийн бэлтгэсэн Elymus chinensis-ийн тоосны аллергены уусмалын өвөрмөц шинж чанарыг үет ургамлын нэг төрөл болох зэрлэг хөх тариа (Lolium perenne)-ны стандарт аллергены (ALK-Abello, Denmark) уусмалын өвөрмөц идэвхитэй харьцуулах

Судалгааны арга зүй, материал: 

ЭМШУИС-ий Харшил-Астма лабораторит амьсгалын дээд замын харшилтай гэх өгүүлэмжтэй ирж үзүүлсэн 1400 гаруй хүнд Elymus chinensis-ийн тоосны аллергеныг оролцуулан 30 гаруй төрлийн аллергенаар арьс хатгах сорил хийж, онош тодруулж аллергены өвөрмөц идэвхийг тодорхойллоо. Бид өөрсдийн бэлтгэсэн Elymus chinensis-ийн тоосны аллергены уусмалын өвөрмөц шинж чанарыг үет ургамлын нэг төрөл болох зэрлэг хөх тариа (Lolium perenne)-ны стандарт аллергены (ALKAbello, Denmark) уусмалын өвөрмөц идэвхитэй  харьцуулан судаллаа.

Үр дүн:10-60 насны нийт сорил тавиулагсдын 17.2 % буюу 238 хүн Elymus chinensis-ийн тоосны аллергенд мэдрэгшсэний 52.7 % нь эмэгтэй, 47.39% нь эрэгтэй байлаа. Харин Lolium perenneийн тоосны аллергенд Elymus chinensis-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн 238 хүнээс 212 нь давхар, 26 хүн дан ганц Elymus chinensis-ийн тоосны  аллергенд тус тус мэдрэгшсэн байв. Elymus chinensis-ийн тоосны аллергенд эерэг хариу илэрсэн нийт хүмүүсийн сорилын бэлцрүүний талбайн дундаж хэмжээ нь 31.52±1.68 мм2 (95% CI, 28.20-34.83), харьцуулах зорилгоор авсан Lolium perenne-ийн тоосны аллергены сорилын бэлцрүүний талбайн дундаж хэмжээ нь 24,35±1.56 мм2 (95% CI, 21.26-27.43), эерэг хяналтын 0.1 %-ийн гистамин гидрохлоридын соҮрилын талбайн дундаж хэмжээ 24.56±0.86 мм2 (95% CI, 22.86-26.25) байв (р< 0.05). Бид Elymus chinensis-ийн сорилын хариуны эерэг үр дүнгийн бэлцрүүний талбайг эерэг хяналтын сорилын бэлцрүүний талбайн дундаж хэмжээтэй харьцуулан маш  хүчтэй (>50 мм2), хүчтэй (16-49 мм2), сул (<16 мм2) мэдрэгшсэн гэж 3 бүлэг болгон үзлээ. Elymus chinensis-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн нийт 238 хүний сорилын үр  дүнг нэг төрлийн үет ургамал болох Lolium perenneийн тоосны аллергентэй харьцуулан үзэхэд Lolium perenne-ийн тоосны аллергенд давхардсан тоогоор 49.6 % нь маш хүчтэй, хүчтэй мэдрэгшсэн, 39.5 % сул мэдрэгшсэн байхад дан ганц Elymus chinensis-ийн тоосны аллергенд 10.9 % мэдрэгшсэн байлаа. Эдгээр 238 хүний эерэг хяналт 0.1 %-ийн гистамин гидрохлоридын уусмалд 64.3 % нь маш хүчтэй, хүчтэй мэдрэгшсэн байхад 35.7 % нь сул мэдрэгшсэн байгаа нь тогтоогдлоо (Хүснэгт 1). 

Хүснэгт 1. Elymus chinensis-ийн тоосны аллергенд харшилтай хүмүүсийн Lolium perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн байдал

Арьс хатгах сорилд Elymus chinensis-ийн тоосны аллергенд эерэг үр дүн илэрсэн нийт 238 хүний 61.3 % нь хүчтэй ба маш хүчтэй мэдрэгшсэн байгаа нь Elymus chinensis- ийн тоосны аллерген харшил төрүүлэх идэвхи өндөртэй болохыг харуулж байна. Lolium perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн хүмүүс Elymus chinensis-ийн тоосны аллергенд хир мэдрэгшсэн байгааг тодорхойлоход нийт сорил тавиулагсдын 16.02 % буюу 225 хүн Lolium perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн байв. Эдгээрээс 218 хүн Elymus chinensis-ийн тоосны аллергенд давхар, 13 хүн дан ганц Lolium perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн байлаа (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Lolium perenne-ийн тоосны аллергенд харшилтай хүмүүсийн Elymus chinensis-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн байдал

Lolium perenne-ийн тоосны аллергенд эерэг хариу илэрсэн нийт хүмүүсийн сорилын бэлцрүүний талбайн дундаж хэмжээ нь 24.82±0.87мм2 (95% CI, 23.11-26.54),  харьцуулах зорилгоор авсан Elymus chinensis-ийн тоосны аллергены сорилын бэлцрүүний талбайн дундаж хэмжээ нь 31.92±1.7мм2 (95% CI, 28.38-35.47), эерэг хяналтын 0.1%-ийн гистамин гидрохлоридын сорилын талбайн дундаж хэмжээ 26.72 ± 1.58 мм2 (95% CI, 23.59 - 29.84) тус тус байв. Дээрхи судалгааны адил мэдрэгшилтийг 3 бүлэг болгон авч үзсэн (Хүснэгт 2). Арьс хатгах сорилд Lolium perenne-ийн тоосны аллергенд эерэг үр дүн илэрсэн нийт 225  хүний 52.9% нь хүчтэй ба маш хүчтэй мэдрэгшсэн, 47.1% сул мэдрэгшсэн байгаа нь Lolium perenneийн тоосны аллерген харшил төрүүлэх идэвхи өндөртэй болохыг харуулж байна. Lolium perenneийн тоосны аллергенд мэдрэгшсэн нийт 225 хүний сорилын үр дүнг давхардсан тоогоор Elymus chinensis-ийн тоосны аллергентэй харьцуулан үзэхэд Elymus chinensis-ийн тоосны аллергенд 63.1 % нь маш хүчтэй, хүчтэй мэдрэгшсэн, 31.1 % нь сул мэдрэгжсэн байхад дан ганц Lolium perenne-ийн тоосны аллергенд 5.8 % нь мэдрэгшсэн байлаа. Elymus chinensis-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн хүмүүсийн бэлцрүүний талбайн дундаж хэмжээг, Lolium perenne-ийн тоосны бэлцрүүний талбайн дундаж болон  эерэг хяналтын (0.1%- ийн гистамин гидрохлорид) бэлцрүүний талбайн дундаж хэмжээтэй харьцуулан үзлээ (Зураг 1). 

Зураг 1. Elymus chinensis, Lolium perenne-ийн тоосны аллерген ба эерэг хяналтын бэлцрүүний талбайн дундаж хэмжээг (мм2) харьцуулсан байдал

Зураг 1-аас харахад Elymus chinensis-ийн тоосны аллергены бэлцрүүний хэмжээ, Lolium perenne-ийн тоосны аллергены бэлцрүүний талбайн дундаж хэмжээ, эерэг хяналтын бэлцрүүний талбайн дундаж хэмжээ бага зэрэг зөрөөтэй боловч статистикийн ач холбогдол өгөхүйц зөрүү болж чадахгүй байв. E.chinensis болон L.рerenne-д мэдрэгшсэн байдлыг харьцуулан тодорхойлоход өвөрмөц чанар 99%, мэдрэг чанар 92% байлаа. Дээрхи хоёр аллергены нийцэл Каппа итгэлцүүрийн үнэлгээ 0.90 буюу хүчтэй нийцэлтэй байна (Xүснэгт 3). 

Хүснэгт 3. E.chinensis болон L.рerenne-ийн аллергены мэдрэг, өвөрмөц чанар

E.chinensis-ийн тоосны аллергенд  мэдрэгшсэн хүмүүсээс L.perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшээгүй 10.9%, L.perenne-ийн тоосны аллергенд мэдрэгшсэн хүмүүсээс E.chinensisийн тоосны аллергенд 5.8% нь мэдрэгшээгүй байна. Энэ нь E.chinensis ба L.perenne-ийн тоосны аллергенүүдийн аль нэгийг нь харшил оношлогоонд хэрэглэхэд учир дутагдалтай болохыг харуулж байна.

ДҮГНЭЛТ

1. Арьс хатгах сорилд Elymus chinensis-ийн тоосны аллергенд эерэг үр дүн илэрсэн нийт 238 хүний 61.3 % нь хүчтэй ба маш хүчтэй мэдрэгшсэн байгаа нь Elymus chinensis-ийн тоосны аллерген харшил төрүүлэх идэвхи өндөртэй болохыг харуулж байна.

2. Нангиад Цагаан сулийн (Elymus chinensis) тоосны аллергены арьс хатгах сорилын уусмал нь мэдрэгшилтийг илрүүлэх өвөрмөц чанар сайтай байна.

3. E.chinensis ба L.perenne-ийн тоосны аллергенүүдийн аль нэгийг нь харшил оношлогоонд хэрэглэхэд учир дутагдалтай болохыг харуулж байна.

Ном зүй

1. ФРАДКИН В.А. Диагностические и лечебные аллергены. Москва”Медицина” 1990 с. 5-30
2. AFTAB A. ANSARI., PONNIAH SHENBAGAMURTHI., DAVID G.MARSH. Complete Amino Acid Sequence of Lolium perenne (Perenneal Rye Grass) Pollen Allergen, Lol p II. The Journal of Biological Chemistry. 1989. Vol264¹19, pp.11181-11185
3. AMATO D’G. Urban air pollution and respiratory allergy. Monaldi Arch Chest Dis. 2002 Apr; 57(2):136-40
4. ANSARI AA., SHENBAGAMURTHI P., MARSH DG. Complete primary structure of a Lolium perenne (perennial rye grass) pollen allergen, Lol p III: Comparison with known Lol p I and II sequences. Biochemistry 1989, 28:8665-8670
5. ARJA VIINANEN. Occurrence and risk factors of asthma, allergic rhinoconjunctivitis and allergic sensitization in rural and urban Mongolia. Academic
dissertation. Turun yliopisto. Turku 2004. FRANKLAND AW. The purity of allergenic extracts. Dev Biol Stand.1975;29:101-5
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 828
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК