Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Нурууны Яс болон тҮҮний жийргэвЧийн эмгэгийг MRI-аар оношлох асуудал
( Лекц )

Н. Энхбаяр

 

 

1980-аад оны эхээр анагаах ухааны салбар, дүрс оношлогооны практикт цөмийн соронзон оношлогоо буюу MRI (magnetic resonance image) нэвтэрч клиник оношлогоонд ашиглагдах болсон билээ.  MRI нь хүний биед буй усны ионыг ашиглан биеийн аль ч эрхтэний эмгэгийг оношилж чадах шинжлэх ухааны бүтээл юм. MRI-нь хүний биед хортой нөлөө болон ионжсон цацраггүй бөгөөд эд, эсийн өөрчлөлтийг маш өндөр мэдрэмжтэйгээр ялган харуулдаг олон давуу талуудтай. 
MRI-н түүхээс товч танилцуулвал: Түүний онолын үндэс нь хүний биеийн эд, эсийг өндөр ялгарлаар ялган харуулагч параметрүүд дээр суурилжээ. Зохион бүтээгчид .нь аль болох хүний эрүүл мэндэд тустай талаас нь болон цаашид организмд сайнаар нөлөөлж чадах ололт амжилтуудыг хослуулан нэгтгэхийг зорьсоны үндсэн дээр дээрхи аппаратыг бүтээсэн байна. Анхны томоохон цөмийн соронзон үеэлзлэлийн туршилт 1946 онд болж, АНУ-н Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн Felix Bloch болон Харвардын Их сургуулийн эрдэмтэн Edward Purcell нар цахилгаан соронзон талбайд байрлуулсан атомын цөм нь өөрөөсөө энерги ялгаруулж буйг нээжээ. Үүнээс үүдэн NMR- nuclear magnetic resonance гэсэн нэр томьёо гарсан байна. Энэ нь :
Nuclear- атомын цөмийн хариу урвал
Magnetic- соронзон талбай
Resonance- соронзон болон радио долгионы давтамжийн хамаарал гэсэн үгс юм.
Энэхүү нээлтээрээ 1952- онд дээрхи хоёр эрдэмтэд Нобелийн шагнал хүртжээ.
1950-1960-аад онуудаас NMR-нь жижиг судалгаануудад өргөнөөр хэрэглэгдэж эхэллээ.
1960-1970-аад оны эхээр Нью-Йоркын Бруклины Их сургуулийн анагаах ухааны доктор Raymond Damadian хүний биеийн жирийн эс болон хавдарын эсийг хооронд нь ялгаж чадах параметрийг олж тогтоолоо. Ингэснээрээ Damadian бусад эрдэмтэдийн баталж чадаагүй NMR-н параметрийг ашиглан хүний хавдар өвчний үед эд, эсийн хортой, хоргүйг ялган оношлож чаджээ. Тухайн үед NMR-нь аливаа хавдрын бус эмгэгүүдийн үед эд, эс дээр гарах өөрчлөлтүүдийг хараахан тодорхой гаргаж чадахгүй байлаа. Энэ нь маш их шүүмжлэлд өртөн, ихээхэн хаалттай тулгарч байв. Damadian-ны нээж тогтоосноор хавдарын үед эсэд гарах Т1- параметрийн өөрчлөлтнь NMR-г анагаах ухаанд ашиглахад гол түлхэц өгчээ. 1973 оны 3 сард профессор Paul Lauterbur анхны цөмийн соронзон оношлогооны аргачлалыг боловсруулжээ.
MRI-н оношлогоонд голлох 3 параметрыг ашигладаг. Үүнд: T1WI, T2WI, FLAIR-параметрүүд орно.
T1WI-scan. Энэ нь дэс дараатайгаар налуу цуурайгаар, богино TE, TR-тай хамт ашиглагддаг бөгөөд MRI-н шинжилгээний нэг гол үзүүлэлт ба ихэвчлэн өөхний тодролыг илүү дүрслэн гаргадаг.
Богино TR- гэдэг нь богино хугацаанд тухайн шинжлүүлж буй эрхтэнийг 3D-р гаргадаг. Мөн T1WI- параметрийн үед тодосгогч бодис буюу Gadolinum-DTPA-г хэрэглэдэг. Шинжлүүлж буй эрхтэний эд, эсийн эрүүл ба эмгэгийн зааг тодорхой ялгарахгүй байгаа үед дээрхи тодосгогч бодисыг хийнэ.
 T2WI-scan. Энэ нь дэс дараатайгаар эргэлдсэн цуурайгаар урт TE, TR-р шинжилдэг ба тухайн эрхтэний ус болон хаванг илүү мэдрэмжтэйгээр дүрслэн гаргана.
FLAIR- (fluid attenuated inversion recovery) – гэдэг нь шингэнээс ирэх дохиог дарангуйлж эдийн тодролыг ихэсгэх шинжилгээний арга юм. Жишээ нь: Тархи, нугасны шингэний болон тархины ховдол орчмын гэмтэц, тархины цагаан бодисын хатуурал зэргийг оношлоход ашиглана. 
,,Френдшип Наран ,, MRI- оношлогооны төв нь 2006 оны 6-р сарын 26-нд КН-II-р эмнэлгийн дэргэд Япон Улсын HITACHI- фирмын MRP-7000 AD MRI-аппаратаар оношлогооны үйл ажиллагаагаа эхэлсэнээр Монгол Улсад тархи, нуруу, нугасны эмгэгийг оношлоход Анагаах Ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, улмаар КIII-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын хамт олонтой нягт хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.  Энэ хугацаанд тархины хавдарууд болон нугасны хавдар, аневризм, архаг цус харвалт, жийргэвчийн ивэрхий ба үсэрхийсэн хавдар, сүрьеэ зэрэг эмгэгүүдийг MRI-р оношлон цаашид хийгдэх мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг хэрхэн хийх, мэс заслын эмчилгээний дараахи үр дүнг хэрхэн хянах, урьдчилсан сэргийлэх талаар байнга харилцан ярилцаж өөрсдийн мэдлэгийн цар хүрээг өргөжүүлсээр ирлээ. Энэ хугацаанд нийт шинжилгээ оношлогоо хийлгэсэн  шинжлүүлэгчдийн ихэнхи нь буюу 91%-нь тархи болон нуруу, нугасны MRI-н шинжилгээ хийлгэсэн хүмүүс байна. Үүнээс үндэслэн бид бүхэн өөрийн улсад элбэг тохиолдож буй эмгэгүүдийн талаар болон дээрхи эмгэгүүдийг оношлоход MRI-н шинжилгээний давуу талыг аль ч мэргэжилийн эмч нартаа танилцуулах үүднээс цуврал материал бэлтгэн хэвлүүлэхээр шийдлээ. Эхний ээлжинд бид бүхэн  нугалам яснуудад болон нугалам хоорондын жийргэвчүүдэд элбэг тохиолдох эмгэгүүийн  талаар товч  нийтлэхээр зорьлоо.
Хүний нурууны хэлхээ яс нь нийт 33 нугаламаас тогтох бөгөөд үүнээс бүсэлхийн хэсэгт 5 нугалам яс оршино. Нугалам яс болгон хоёр талдаа гадуураа anulus fibrosus хэмээх мөхлөгт холбогч эдэн, дотор хэсэгтээ nucleus pulposus буюу зөөлөн эд бүхий (disk) мөгөөрслөг эдтэй байдаг. ( зураг 1.) Эдгээр зөөлөвч эд нь нимгэрч идэгдсэнээс ( disk degeneration) эсвэл нурууны сувагруу шахагдан ивэрч ( protrusion and extrusion) нурууны завсраар 
Зураг 1.
Зураг 2.
 (intervertebral foramen) гарсан мэдрэлийн ширхэгүүд түүний зангилаануудыг дарснаас нуруу, нугасны янз бүрийн өвчлөлүүд үүсдэг. Нугас нь бүсэлхийн L1-р нугаламын түвшинд conus medullaris буюу нугасны бүдүүрлээр төгсөх ба цааш адуун сүүл буюу cauda equina болон үргэлжилж ахар сүүлэнд төгсдөг. Жийргэвчүүдийн аль түвшинд ямар эмгэг байгаагаас хамааран өвчтөнд гарах эмнэлзүйн шинж тэмдэгүүд өөр, өөрөөр илэрдэг. Жишээ нь :  Бүсэлхийн L4-L5-р нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт болон ивэрхийн үед өвчтөнд нурууны олон яс уулзах,  ахар сүүл хэсгээр хөшиж өвдөх, өвдөлт нь гуяны гадна болон гуяны ар хэсгээр эсвэл шилбэний эрээн булчингаар дамжих, цаашид эмчлүүлэлгүй удсан тохиолдолд босож, суух, хэвтэх, тонгойх зэрэг үйлдэл хийх үед өвдөлт улам ихсэн хөдөлгөөн хийж чадахгүйд хүрдэг байна. 
Жийргэвчийн цүлхийлт болон бусад эмгэгүүдийг аль болох анагаах ухааны дэвшилтэт нэр томёогоор ангилах нь дүрс оношлогооны эмч нарын тэргүүн зорилго байсаар иржээ. Үүнийг Michael Modic түүний хамтрагч нар  биелүүлж чаджээ. Тэд жийргэвчийн эмгэгүүдийг 4 ангилсан байна. 
Disk bulge. Энэ үед жийргэвчийн гадна хэсгийн нум хэлбэр алдагдан цүлхийж эхэлдэг байна.
Disk protrusion. Жийргэвчийн арын хэсэг арагш илэрхийгээр цүлхийн тэлэгдэж улмаар нугаламын ялтасан хэсгийг давж, жийргэвчийн хэлбэр илэрхийгээр алдагдаж гарах мэдрэлийн ширхэгийг шахах буюу дарж эхэлдэг.
Disk extrusion. Жийргэвч өөрийн төв хэсгээр, эсвэл баруун, зүүн талын нугалам хоорондын хөндийгөөр ивэрч нурууны сувгийг нарийсган аль нэг талын гарах мэдрэлийн ширхэг болон түүний зангилааг дарна.
Free fragment. Энэ үед жийргэвчийн арын аль нэг хэсэг нь урагдан тасарч нурууны сувгийг тагалсанаар мэдрэлийн ширхэг ба зангилаа цусан хангамжаар дутагдан улмаар холбогч эдээр солигдон эргэшгүй өөрчлөлтөнд орох хор хөнөөлтэй байдаг. 
Зураг 3.4-Disk degeneration
Үүнээс гадна зөвхөн MRI-р оношлогдох жийргэвчийн nucleus pulposus шингэнээ алдан хатуурч ( энэ нь T2WI-зурганд бага тодролтой болсон ) эвдрэлт өөрчлөлтөнд орох, жийргэвчийн гаднах anulus fibrosus задарч nucleus pulposus иврэх ( T2WI-д ивэрсэн хэсгийн тодрол өндөр, бусад хэсгийн тодрол бага) зэрэг эмгэгүүд байдаг. Эдгээрийг disk degeneration, annular tear гэж нэрлэдэг. 

 

 

   Зураг5.                                                     Зураг 6.
Зураг 5.6- Left foramenal disk extrusion.
Зураг 7. Зураг 8.
 
Бүсэлхий нурууны MRI- оношлогоонд нийт 2200-аад хүн оношлогдоод байгаагаас : 
Бүсэлхий        2006он  2007он  2008он  2009он
                           207       705         542       628
 
үзүүлэлттэй байна. (График дүрслэлийг оноор гарган хавсаргав). Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацаанд нийт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн хүмүүсийн 81% нь нуруу, нугасны MRI- ононшлогоо хийлгэсэн байна. 
Нугалам яснуудад элбэг тохиолддог эмгэгт нь хугарал, ясны сүрьеэ, үсэрхийлсэн хавдар багтана.
Бүсэлхийд шахагдсан хугарал нь ихэвчлэн L1, L2-р нугаламуудад тохиолдох бөгөөд MRI-дээр нугалам ясны хэлбэр алдагдан намссан, их биеийн тодрол T1WI-д жигд бус багассан байдаг. 
Зураг 9.  Metastasis.
Зураг 10.
Зураг 11.  Fracture.
Үсэрхийлсэн хавдар ба сүрьеэгийн үед MRI-дээр нугаламуудын тодрол адилхан T2WI-зурганд жигд өндөр, T1WI-д жигд бус бага тодролтой байж болох бөгөөд гол нь сүрьеэгий үед нугаламын хооронд болон нугаламын урд хэсэг эсвэл нурууны сувагт T2WI-д өндөр тодрол бүхий шингэн төст өөрчлөлт (идээ, буглаа)-р ялган оношлогоог хийнэ.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5224
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК