Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2003, (020) 2003.No4(020)
Диабеттэй хархны цусан дахь глюкозын агууламжид "Чийр"бэлдмэлийн үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Г. Жаргалсайхан Ө. Пүрэв

 
Абстракт

Ferula refuloides-Залаархаг хавраг нь Ховд аймгийн Булган сумын нутагт ургадаг. Шүхэр цэцэгтний (Uibellifarae) овогт хамаарах олон наст өвслөг ургамал юм. Нутгийн ардууд чийр, чийрийн давирхай нэрээр олон арван жилийн турш амьсгалын замын төрөл бүрийн өвчнүүд, ялангуяа ханиад томуу, хөхүүл ханиад болон ил шарх, харшил зэргийг эмчлэхэд энэ ургамлын давирхайлаг үндсийг өргөн хэрэглэсээр ирсэн, одоо ч хэрэглэсээр байгаа билээ. Энэ ургамлын газрын дээд хэсэг нь малын тарга хүчийг нэмэгдүүлдэг, тэжээллэг чанартай, үнээний сүүний гарцыг нэмэгдүүлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байдаг [1].
Хаврагийн төрөлд хамаарах зүйлүүдийн ихэнх нь Дундад Азийн нутаг ялангуяа Казакстанд тархан ургадаг, мөн газрын дундад тэнгис орчмын болон Энэтхэг, Пакистаны уулархаг бүс, Хятадын Шинжааны уулсаар тархан ургадаг байна. Дундад Азийнхан хаврагын давирхайлаг үндэснээс бэлдсэн гальбан, аммониакук',, асса-фетид, сумбул, сапаген зэрэг давирхайн эмуүдийг ардын уламжлалт анагаах ухаанд цус тогтоох зорилгоор болон амьсгалын замын өвчин (гальбан, аммониакум, асса-фетид), үе мөчний үрэвсэл (сапаген), диатез, лимфийн булчирхай, дунд чих ба ходоодны үрэвсэл, ядаргаа зэрэг өвчний үед болон тайвшруулах зорилгоор (асса-фетид), түүнчлэн биеийн тамир тэнхээг сайжруулах (сумбул) зорилгоор хэрэглэдэг байжээ [1],
Дорно дахины болон монголын уламжлалт ардын эмнэлгийн олон эмийн жоронд хаврагын төрлийн ургамлын давирхай оролцсон байдаг [2], Мөн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, хооллох дур нэмэгдүүлэх, нянгийн эсрэг үйлчлэлийг өргөн ашигладаг байсан нь зарим сударт тэмдэглэгджээ [3],
Иймээс хаврагын төрлийн ургамлуудын эмчилгээний ач холбогдол нь тэдгээрийн давирхайлаг бүтээгдэхүүнтэй холбоотой болох нь тодорхой юм. Сүүлийн жилүүдэд эрдэмтдийн судалгаагаар дээрх давирхайлаг    бүтээгдэхүүнд агуулагддаг биологийн идэвхит нэгдлүүд нь гол төлөв терпеноидууд, ялангуяа терпеноидын кумарин, терпений спирт, түүний ароматик хүчлүүдтэй (бензойны, ванилийн, ангелийн г.м.) үүсгэсэн нийлмэл эфир, сесквитерпечий лактонууд бай^г нь тогтоогдоод байна [4-8],
Зорилго. Иймээс залаархаг хаврага буюу чийрийн давирхайн биологийн идэвхит үйлчилгээг турших зорилгоор уг ургамлын үндэсний биологийн идэвхит нэгдлүүдийг агуулсан "чийр" бэлдмэлийн Диабеттэй хархны цусан дахь глюкозын хэмжээнд үзүүлэх нөлөөг судлах зорилт тавилаа.
Туршилтын хэсэг. Бид F.feruloides буюу Залаархаг хаврагын үндэсний биологийн идэвхит нэгдлүүдийн фитохимийн судалгааг явуулж,

сесквитерпеноидод хамаарах 9 нэгдлийг ялгасан ба эдгээр нь урьд өмнө байгалиас олдсон гвайол, шамирон, неролидол, миристицин болон фенолын цагираг агуулсан фарнезил уламжлалууд болох байгалийн    таван    шинэ сесквитерпеноид болохыг таньж, бүтэц байгууламжийг тогтоосон болно. Дээрх биологийн идэвхит нэгдлүүдээс бэлдсэн "чийр" бэлдмэлийн цусан дахь глюкозын агууламжид үзүүлэх нөлөөг стрептозотоциноор (STZ)-oop албадан өвчлүүлсэн диабеттэй хархан дээр эрүүл хархтай харьцуулах замаар судаллаа. Уг бэлдмэлийг бэлтгэхдээ F.feruloides-ийн агаарын хуурай 200 г дээжийг цэвэр этанолоор хандлан авч, нам    даралтанд    ууршуулан өтгөрүүлээд өтгөн хандаа этилацетат ба усаар зэрэг хандлан, этилацетатийн үеийг салган авч уусгагчаас нь салгах зорилгоор өтгөрүүлээд дахин 50% спиртэн уусмалд уусган өтгөрүүлэх замаар бэлтгэлээ.
Туршилтанд эрүүл, 180-195г орчим жинтэй 8 долоо хоног бүхий 30 эр хархыг авсан ба хархнуудыг туршилтанд оруулахын өмнө тусгаарлагдсан тасалгаанд 23 С-ийн хэмд 12 цагийн гэрэлтэй ба харанхуй мөчлөгөөр, стандарт хоолны дэглэмд байлгав.
Бүх хархыг хяналтын (эрүүл) ба Т^ШИЛТЫН (ӨВЧТЭЙ) ГЗооН хоёр бүлэгт хувааж, туршилтын бүлгийн хархнуудыг стрептозотоциноор биеийн жингийн 50мг/кг тунгаар (in vivo) албадан өвчлүүлээд хяналтын ба туршилтын хархны бүлэг тус бүрт 0,9% NaCI-ын уусмалыг биеийн жингийн 5мл/кг тунгаар, диметилсульфо оксидын (DMSO) 50% уусмалыг биеийн жингийн 5 мл/кг тунгаар, Ferula feruloides-ын "чийр" бэлдмэлийн 50% -ын DMSO-д уусгасан уусмалыг биеийн жингийн 125 мг/кг тунгаар тус тус
уулгаж, цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох (YSI 23А glucose analyser) замаар гиперглигемийн эсрэг идэвхийг харьцуулан судалж үзлээ. (Хүснэгт-1, Бүдүүвч-1).
Туршилтын бүлгийн хархнуудын хувьд глюкозын суурь агууламж хяналтын бүлгийнхтэй (53.5 мг/дл) харьцуулахад мэдэгдэхүйц өндөр (210 мг/дл) байлаа.
Судалгааны явцад туршилтын бүлгийн хархнуудын цусан дахь глюкозийн агууламжийг дэд бүлэг бүрээр тодорхойлсон. Ингэхэд 0,9% NaCI-ийн уусмал өгсөн хархнуудын цусан дахь глюзокын агууламж ямагт өссөн хандлагатай байхад 50% DMSO-ийн уусмал ба түүнд уусгасан "чийр" бэлдмэлийг өгсөн хархнуудын глюкозын агууламж 60-90 минутад тодорхой түвшинд цааш өсөхгүй хэвээр хадгалагдаж байснаа бэлдмэлийг өгснөес хойш 120 минутын дараа хэмжихэд мэдэгдэхүйц буурсан төдийгүй, туршилт эхлэхээс өмнөх глюкозын суурь агууламжаас буурсан үзүүлэлттэй байлаа. Түүнээс гадна 50% DMSO-д уусгасан "чийр" бэлдмэлийг уулгасан хархнуудын цусан дахь глюкозын агууламж туршилтын явцад дан 50% DMSO уусмалыг уулгасан хархнуудын цусан дахь глюкозын агууламжаас арай доогуур үзүүлэлттэй байгаа нь ажиглагдсан.
Хяналтын бүлги.|Н хархнуудын глюкозын агууламжид мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдсангүй.
Хүснэгт-1 Туршилт эхлэхээс өмнө ба туршилтын үе дэх цусан дахь глюкозын агууламж.
Бүх утгыг :±SEM утгаар гаргалаа. Статистик боловсруулалтыг Фишерийн вариацийн аргаар хийв. Р утга нь 0,05-аас бага гарсан болно

Туршилтын явцад ажиглагдсан хархны цусан дахь глюкозын өөрчлөлтийг графикаар харуулбал.
• HS%NaQ-Hfynr 5№ОМЭОм 6(ПУ ^-MCMSO-'^ip"®. т
Дүгнэлт:
Бидний судалгааны гол зорилго бол "чийр" бэлдмэлийн антигипергликем-ийн идэвхийг судлах явдал байлаа. Судалгааны үр дүнг үндэслэн бид дараах дүгнэлтүүдийг хийлээ. 1. Энэ бэлдмэл нь STZ-oop зориуд өвчлүүлсэн диабеттэй хархны цусан дахь глюкозын хэмжээг 2 цагийн
дотор бууруулж байна
2.    "Чийр" бэлдмэлийн 50% DMSO-д уусгасан уусмал нь цэвэр 50% DMSO-ийн уусмалтай харьцуулахад глюкозын хэмжээг бууруулах идэвхээрээ арай илүү үр дүнтэй байна
3.    Эрүүл хархны цусан дахь глюкозын хэмжээнд дээрх бэлдмэлүүд бараг нөлөөлөхгүй байна
 

Ном зүй

1. Л.К.Сафина, М.Г.Пименов, Ферулы Казахстана,1984
2. Юй Чин Шиян, 1990
3. \"Онцар гадог дзод\" тибетский медицинский трактат, 1989
4. А.И.Сайдходжаев, Хим.природ. соед.1979, №4, с.437
5. А.И.Сайдходжаев, Г.К.Никонов, Хим. природ. соед, 1972, №4, с.559
6. В.М.Потапов, Г.К.Никонов, Хим. природ. соед, 1976, №6, с.819
7. В.Ю.Багиров, В.И.Шейченко, Хим. природ. соед, 1978, №6, с.810
8. К.Б.Бижанова,вторе Ф.дис.канд.хим.на ук, Алма-Ата, 1982, с.20
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 289
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК