Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2013, (58) 2013 N03(058)
НАСАНД ХҮРСЭН ХҮНИЙ НУГАСНЫ МОРФОМЕТРИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
( Судалгааны өгүүлэл )

Г.Бямбасүрэн1, Э.Түмэнжин1, Д.Уранчимэг1, С.Түндэврэнцэн1, Д.Амгаланбаатар1

1ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургууль

 
Абстракт

Манай оронд зүрх, уушги, элэг, бөөр, нойр булчирхай, дэлүү гэх мэт цул эрхтнүүдийн бүтэц, цусан хангамжийн байдлыг насанд хүрсэн Монгол хүнийхээр судлан тогтоосон. Манай оронд нугасны морфометрийн үзүүлэлтийг хэмжсэн судалгаа байхгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Судалгаандаа нийт  35-74 насны эр, эм хүйсийн 16 цогцосноос нугасыг нь авч үелэл тус бүрээр салгаж 496 нэгж  бэлдмэлд морфометрийн хэмжилтүүдийг хийлээ. Нугасны үелэлийн хөндлөн хэмжээ хүзүүнээс ахар сүүлний үелэл хүртэл аажим буурсан үзүүлэлттэй байна. СV-р үелэлд хамгийн их (12,6 мм) байна. Шулуун хэмжээ хүзүүний үелэл дээр дээрээс доош буурч, сээрний үелэлүүдэд тогтмол хэмжээгээ барьж, TXII үелэлээс LIII үелэл хүртэл ихэсч ахар сүүлний үелэл хүртэл аажим буурсан байна. Нугасны хүзүүний  үелэлд хөндлөн огтлолын талбай хамгийн их, ууц, ахар сүүлний хэсэгт хамгийн бага  байхад, бор бодисын талбай СV (13 мм2), LIV (19,2 мм2) хамгийн их, цээж болон ахар сүүлний үелэлд бага, цагаан бодисын талбай хүзүүний үелэлд том, ууц, ахар сүүлний хэсэгт бага байна. Үелэлийн урт сээрний хэсэгт хамгийн урт (ThVI-23,92 мм), ууц, ахар сүүлний үелэлд богино ба эзэлхүүн нь дээрх хэмжээтэй уялдан дээрээс доош аажим буурсан үзүүлэлттэй байлаа.

Үндэслэл:

Дэлхийн ихэнх улс орнууд өөрийн үндэстний бие эрхтний бүтэц хэмжээ, цусан хангамжийн хэлбэрийг газар зүй, үндэстний онцлогтой нь уялдуулан судалсан байдаг. Манай оронд зүрх, уушги, элэг, бөөр, нойр булчирхай, дэлүү гэх мэт цул эрхтнүүдийн бүтэц, цусан хангамжийн байдлыг насанд хүрсэн Монгол хүнийхээр судлан тогтоосон. Нугасны хэмжээг тогтоох нь нугалам нурууны гэмтэл, нугасны үелэлийн гэмтэл хоорондын харилцаа, гэмтэлийн хүндрэлийн морфологи шинж чанар, нугасны шокын үргэлжлэх хугацаа, нугасны мэдрэлийн эдийн нөхөн төлжилтийн эмнэл зүйн ач холбогдолыг ойлгоход тустай юм.1, 2 Мөн хордотоми болон нугасны бусад мэс заслын үед чухал ач холбогдолтойгоос гадна нугасны хэсгүүдийн дарагдалын эмгэг (миелопати)-ийн эмнэлзүй болон тавиланг, нугасанд компьютер томографи болон соронзон резонанс томографийн шинжилгээ хийж харьцуулан үнэлэхэд чухал юм.2-11 Манай оронд нугасны морфометрийн үзүүлэлтийг хэмжсэн судалгаа байхгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо.

Зорилго: 35-74 насны Монгол хүний нугасны хэмжил зүйн үзүүлэлтийг тогтоох

Зорилт:

1. 35-74 насны  нугасны шулуун болон хөндлөн хэмжээг тогтоох

2. 35-74 насны Монгол хүний нугасны үелэлийн хөндлөн огтлолын талбай, бор, цагаан бодисын талбайн хэмжээг тогтоох

  1. Мөн насанд нугасны үелэлийн уртыг тогтоож үелэл тус бүрийн эзэлхүүнийг бодож олох

Судалгааны материал, арга зүй: Судалгааны ажлыг ШШҮТ-ийн Шүүх эмнэлэгийн хэлтэс, ЭМШУИС-ийн Био-АС-ийн Анатомийн тэнхимийн материаллаг бааз дээр тулгуурлан хийж гүйцэтгэв.

 Судалгаандаа нийт  35-74 насны эр, эм хүйсийн 16 цогцосноос нугасыг нь авч үелэл тус бүрээр салгаж 496 нэгж  бэлдмэлд морфометрийн хэмжилтүүдийг хийлээ. Нугасны хөндлөн огтлолын талбайг олохдоо бичил бэлдмэлээ мм-ийн хуваарьтай цаасан дээр тавин зургийг авч компьютерт оруулан Image J программыг ашиглан нийт талбай, бор, цагаан бодисын талбайг тус тусад нь тодорхойлж, нугасны гадна хэмжилтийн үзүүлэлтийг ашиглан үелэлийн эзэлхүүнийг бодож статистик боловсруулалт хийлээ.

Үр дүн, хэлцэмж:

31 үелэл тус бүрийн морфометрийн хэмжилтүүдийг хийж, хүзүү, сээр, бүсэлхий, ууц, ахар сүүлний үелэлүүдийн дундаж хэмжээний үр дүнг хүснэгтээр харуулав.   

Хүснэгт 1.

Нугасны үелэлийн хөндлөн болон шулуун хэмжээний үзүүлэлт (М±м)

Бидний судалгааны үр дүн дүн өмнөх судлаачдын Доналдсон , Девис нар (1903)11, Камеяама нар (1996)7, 8, Ко ба Шин нар (2004)1, Эллиот (1945)4 нарын судалгааны үр дүнтэй бараг тохирч байна.

Дүгнэлт:

1. Нугасны үелэлийн хөндлөн хэмжээ хүзүүнээс ахар сүүлний үелэл хүртэл аажим буурсан үзүүлэлттэй байна. СV-р үелэлд хамгийн их (12,6 мм) байна. Шулуун хэмжээ хүзүүний үелэл дээр дээрээс доош буурч, сээрний үелэлүүдэд тогтмол хэмжээгээ барьж, TXII үелэлээс LIII үелэл хүртэл ихэсч ахар сүүлний үелэл хүртэл аажим буурсан байна.

2. Нугасны хүзүүний  үелэлд хөндлөн огтлолын талбай хамгийн их, ууц, ахар сүүлний хэсэгт хамгийн бага  байхад, бор бодисын талбай СV (13 мм2), LIV (19,2 мм2) хамгийн их, цээж болон ахар сүүлний үелэлд бага, цагаан бодисын талбай хүзүүний үелэлд том, ууц, ахар сүүлний хэсэгт бага байна.

3. Үелэлийн урт сээрний хэсэгт хамгийн урт (ThVI-23,92 мм), ууц, ахар сүүлний үелэлд богино ба эзэлхүүн нь дээрх хэмжээтэй уялдан дээрээс доош аажим буурсан үзүүлэлттэй байлаа.

Талархал:

Бидний судалгааны ажлыг удирдаж үнэтэй зөвлөгөө өгсөн Эрдэм шинжилгээний ажлын удирдагч АУ-ны доктор Д.Уранчимэг, Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх С.Түндэврэнцэн болон Д.Амгаланбаатар эрхлэгчтэй ЭМШУИС Био-АС-ийн Анатомийн тэнхимийн эрдэмтэн багш нар болон ШШҮТ-ийн Шүүх эмнэлэгийн хэлтэсийн нийт хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.

 

Ном зүй

1. Ko H-Y PJ, Shin YB, Baek SY. Gross quantitative measurements of spinal cord segments in human. Spinal cord. 2004;42:35-40
2. Thijssen H KA, Horstink M, Meijer E,. Morphology of the cervical spinal cord on computed myelography. Neuroradiology. 1979;18:57-62
3. Yu YL dBG, Stevens JM, Kendall BE. Morphology and measurements of the cervical spinal cord in computer-assisted myelography. Neuroradiology. 1985;27:399-402
4. H E. Cross-sectional diameters and areas of the human spinal cord. Anat Rec. 1945;93:287-293
5. K. F. Morphometry of the cervical spinal cord and its relation to pathology in cases with compression myelopathy. Spine. 1988;13:1212-1216
6. Boonpirak N AW. Length and caudal level of termination of the spinal cord in thai adults. Acta Anat (Basel). 1994;149:74-78
7. Kameyama T HY, Ando T, Takahashi A,. Morphometry of the normal cadaveric cervical spinal cord. Spine 1994;19:2077-2081
8. Kameyama T HY, Sobue G,. Morphologic features of the normal human cadaveric spinal cord. Spine. 1996;21:1285-1290
9. Sherman JL NP, Citrin CM. Measurements of the normal cervical spinal cord on mr imaging AJNR Am J Neuroradiol. 1990;11:369-372
10. Lassek A RG. A quantitative study of the newborn and adult spinal cords of man. J Comp Neurl. 1938;69:371-379
11. Donaldson H DD. A description of charts showing the areas of the cross sections of the human spinal cord at the level of each spinal nerve. J Comp Neurl. 1903;13:19-40
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 683
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК